Сайд нарын зарим эрхийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

Сайд нарын зарим эрхийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

Сайд нарын зарим эрхийг хязгаарлах асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооны ажлын хэсэг Лхагва гариг буюу арваннэгдүгээр сарын 27-нд хуралдаж Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Сүүлийн өдрүүдэд УИХ-ын төвшинд төдийгүй олон нийтийн зүгээс Давхар дээлтнүүдийн эрхийг хязгаарлах шаардлагатайг сануулах болсон. Тэр дундаа УИХ-аар улсын төсөв хэлэлцэх үед Засгийн газрын сайд нар төсөв бужигнуулж, тойргийнхоо эрх ашгийг хавчуулах тохиолдол гарч буй тул санал гаргахаас эхлээд үг хэлэх эрх, тэр бүү хэл саналаа өгөх эрхийг нь хязгаарлах шаардлагатай гэх асуудал хөндөгдөх болсон.

Хамтарсан Засгийн газар нь 23 сайдтай бөгөөд дөрөв нь яамгүй сайд нар юм. УИХ 126 гишүүнтэй болсноор Засгийн газарт тавих хяналт сайжирч, Засгийн газар нь УИХ-ынхаа дээр гарсан зарчимгүй үйлдийг хязгаарлах зэргээр хяналт бий болно гэж Монгол Улсын Үндсэн хуульдл өөрчлөлт оруулж байсан ч өмнөхөөсөө дээрдсэн зүйлгүй байгаа.

Тэгвэл УИХ-ын Ёс зүйн дэгийн байнгын хорооноос байгуулагдсан ажлын хэсэг энэ асуудлыг журам боловсруулан, батлуулж шийдвэрлэхээр ажлаа эхлүүлжээ.

Г.ХОРОЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зсссссс 2024-11-24 202.126.89.183

давхар дээлээ л тайл, ЗГ, УИХ дангаараа ажлаа хийцгээ.

Avatar

Нэргүй 2024-11-24 66.181.176.173

төсвөөс хулгай хийх далд санаатай цэвэр эх орон ард түмнээс хулгай хийж их хурлын гишүүн болоод зарцуулсан мөнгөө авах далд санаатай ажилгаа ийм хүн хог нар бидний эх ороны хувь заяа ард түмний амь амьдрал шийдэх улсууд гарч ирлээ дээ

Avatar

Ш 2024-11-24 202.126.90.210

журмаар шийднэ ч гэж юу байхав дээ.

Avatar

Нэргүй 2024-11-24 202.9.40.79

Төсвөөс илүү зардал гаргуулж чадсан нь ажлаа сайн хийдэг сайд, гишүүн гэж үнэлгээ авах уралдаан зарласан юм шиг л юм болж бна даа.
Энэ чинь нөгөө хувааж авдаг авилгын бизнесийн гол менежмент рүү илт эрээ цээргүй ороод байгаа үзэгдэл болчихлоо. Олуулаа хуралдаж хэлэлцэж бодлогоо зохицуулах нь уул нь зөв хандлага байх л даа! Тэгэхдээ манай 126 гишүүнтэй болсон их хурлынхны байдал эсрэгээрээ эргэсэн шиг бололтой.
Сахил хүртээд шал дордов гэж манайд зүгээр нэг үүсээгүй юм байна. Бүтэхгүй ээ!

Avatar

Нэргүй 2024-11-24 202.126.89.220

Нам төр-с Адгийн өлөн хулгайч манж х***а хог шааруудыг далдр2л.

Avatar

Нэргүй 2024-11-24 203.91.115.41

Гишүүн нь эхлээд өөрийн толгойтой, тэр толгой дотроо мэдлэг бас туршлагатай байх ёстой гэдгийг мартчихжээ.

Avatar

Нэргүй 2024-11-24 103.212.119.188

100 ЯМАНИ 600 УХАНУУД

Avatar

Нэргүй 2024-11-24 188.162.254.10

дээдэх нь суудалаа олоогуй бол доодох нь хэзээ ч гуйдэлээ олдоггуй гэж Уих гээч худалч хулгайч з**х*й эмс авилгачид шургалсан, дахин дахин шургалахыг шунан дурладаг байгууллагыг тараая !!!!!

Avatar

Нэргүй 2024-11-24 103.57.95.33

БИТГИЙ УНГАС АЛДАА. ЖАГСААЛТААР ОРЖ ИРСЭН ХООЛНЫ САВНУУДЫНХАА АСУУДЛАА ОЛИГТОЙХОН ШИГ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ БОЛОВ УУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж