ДОХ-ын халдвартай иргэн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан. Талийгаачийг ДОХ-ын халдвартайг мэдээгүйгээс болж, задлан шинжилгээ хийсэн эмч нар халдвар авсан байж болзошгүй, мөн бөөрний диализ аппаратыг өвчтөнүүд дамжуулан хэрэглэж байсан тул иргэд ч халдвар авсан байхыг үгүйсгэхгүй гэх асуудал хөндөгдсөн.
Цэргийн төв эмнэлгийн дарга Б.Энх-Одын тайлбарласнаар албан хаагчдаа шинжилгээнд хамруулахад хариу нь сөрөг гарсан байна. Мөн Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тус эмнэлэгт шалгалт хийсэн. Эрүүл мэндийн яамнаас хийж буй шалгалт үргэлжилж байгаа аж.
Харин эмч нарын шинжилгээний дүн гарахаас өмнө Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Р.Баянмөнх хэвлэлийнхэнд дараах тайлбарыг хийж байв. Тэрбээр "Үйлчлүүлэгч манай эмнэлэгт ес хоног эмчлүүлсэн. Тухайн үйлчлүүлэгч маань нойр булчирхайн цочмог үрэвсэл, бөөрний дутагдал, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээнд орсон. Тухайн өвчтөн маань Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтанд байдаг байсан. Тухайн иргэн олон эрхтэний дутагдалтай учраас бөөрний дутагдлыг болон цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилготойгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах эмчилгээнд орсон. Эмчилгээг хийхэд нэг удаагийн нэг ширхэг дусал орох боломжгүй битүү системтэй иж бүрдлийг хэрэглэсэн учраас бусад өвчтөнд аппаратаар дамжуулан халдвар тарах эрсдэл байхгүй. Нойр булчирхайн цочмог үрэвсэл, олон эрхтний дутагдал гэсэн оношоороо задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийсэн эмч нарт халдвар дамжих эрсдэл байхгүй. Задлангийн эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж, хамгаалах хувцас хэрэгсэлтэй ордог” гэж мэдэгдэж байсан юм.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-24 203.98.77.101
Задлан гэдэг үгийг хэлэхээ больсон. Мэргэжлийн үг нь эмгэг судлалын шинжилгээ гэдэг болсон.
Хотын уугуул иргэн 2024-11-24 103.212.117.145
"үйлчлүүлэгч маань", "өвчтөн маань" гэж их бичих юмаа. "Маань" гэсэн үг бол "миний хайртай, ойр дотны" гэсэн утгатай үг гэдгийг энэ сурвалжлагч мэддэггүй, утгын сайн ойлгодоггүй юм байна. Жишээ нь, "ээж маань" гэж их хэлж бичдэг. Ухаандаа миний хайртай ээж гэсэн тодотгол юм шүү дээ. Тиймээс, энэ ДОХ-ын халдвартай иргэн нь уг мэдээ бичсэн сурвалжлагчийн их л дотны, хайртай хүн байжээ.
Нэргүй 2024-11-24 92.77.72.113
tsergiin hun baizee
źS 2024-11-24 66.181.179.66
SEKSEER XUSNEER XUCHINDUULI80955877
S 2024-11-24 66.181.179.66
SADAR SEKSEER SHAALGAX DYRYAI AXN80955877
S 2024-11-24 66.181.179.66
BOOWN LAE GOE XOXOLT TAWILT XN ANUSDI80955877
Зочин 2024-11-24 103.212.119.151
Шинжилгээ цэрэгт татахад авах хэрэгтэй л юм. Эмч нарт буруу өгөхөд хэцүү. Бэлгийн харьцаагаар халдварладаг.
з 2024-11-24 202.126.89.172
дОХ ОЛОН ЖИЛИЙН НУУЦ ҮЕТЭЙ БАЙДАГ . БОГИНО ХУГАЦАННД ИЛРЭХ БОЛОМЖГҮЙ. ЦЭРГИЙН ТӨВ ЭМНЭЛЭГ НЭГЭНТ ХАЛДВАР АВСАН ТУЛ ХААВАЛ ЗОХИЛТОЙ.
Зочин 2024-11-24 66.181.177.144
Хариу серег гээд байна даа.
Нэргүй 2024-11-24 103.168.34.131
байшинд биш хүнд халддаг өвчин орк оо.
з 2024-11-24 202.126.89.172
дОХТОЙ ХҮНЭЭ ТЭР ХАЛДВАРТДАА ХЭВТҮҮЛЭХГҮЙ ЯАГААД ЭМНЭЛЭГ ХЭСҮҮЛЭЭД БАЙДАГ ЮМ БЭ ЭСВЭЛ ХАЛДВАРТАА ТАТАН БУУЛГААД ЕРДИЙН ЭМНЭЛЭГ БОЛГОВОЛ ТААРНА.
Зочин 2024-11-24 59.153.112.140
Нууц үе дээрээ байгаа халдвар одоо юу гэж илрэхэв дээ. Сар сар гарангын дараа бүгд дох-той болсон байна даа. Хулгайчууд нь арьсаа хамгаалах гэж дандаа худлаа шаацгаана. ДОХ-н нууц үе гээд л баахан ш****г байсан биз дээ..
zochin 2024-11-24 202.9.47.10
doxtoi xvntei s** xiivel dox avna gej sonsoj baisan …
Zochin 2024-11-24 122.201.31.74
Emchnar Tamar hamastai yum,haldvaraas seriileh vaccine, hamgaalah huvtsasyail bga,engiin irgeni asuudal chuhal shu,mal mal gehed arail malaas foruu
Нэргүй 2024-11-24 66.181.190.38
ДОХтой хүн хэвтүүлж бж ар гэр нь яагаад нуусан юм бол үхлийн халдьарт өвчинтэй бж нууж хаадаг нь яадаг бнаа олон хүн халдвар авуул яахуу санаатай нуусан юм бишүү
Нэргүй 2024-11-24 103.168.34.131
ДОХ-той хүн эмнэлэгт хэвтэж болохгүй гэсэн хууль байхгүй. Мэдээж эмч нар халдвар хамгааллын дэглэм баримталж байгаа. мэргэжлийн хүмүүс чамаас тэнэг байна гэж лав байхгүй.