БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирнэ

Хуучирсан мэдээ: 2024.11.24-нд нийтлэгдсэн

БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирнэ

БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирнэ

Засгийн газраас чанартай эмийг гадаад зах зээлээс нийлүүлэх бодлого барьж буй бөгөөд эхний ээлжинд БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирэхээр болжээ. Тодруулбал, БНСУ-ын “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрийнхэн Монгол Улсад чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг хэрэглэхэд өндөр  нөлөөтэй эмийг экспортлох бөгөөд ижил найрлагатай эмийн гаалийн үнээс дунджаар 50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлэхээр болжээ.

Мөн ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгох юм байна. Ингэснээр Монгол Улсын иргэд хямд үнэтэй, чанартай эмээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдаж буй аж.

Энэ удаагийн БНСУ-ын  “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрээс нийлүүлэх эмийн тээвэр ложистикийг Азифарм ХХК  хариуцах юм байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн Газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг Олон улсын байгууллага болон гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон дамжуулан худалдан авах эрхзүйн боломжтой болсон байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж