БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирнэ

БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирнэ

БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирнэ

Засгийн газраас чанартай эмийг гадаад зах зээлээс нийлүүлэх бодлого барьж буй бөгөөд эхний ээлжинд БНСУ-аас таван нэр төрлийн эм оруулж ирэхээр болжээ. Тодруулбал, БНСУ-ын “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрийнхэн Монгол Улсад чихрийн шижин, артерийн даралт ихдэлт, цус шингэлэх, мөөгөнцрийн эсрэг хэрэглэхэд өндөр  нөлөөтэй эмийг экспортлох бөгөөд ижил найрлагатай эмийн гаалийн үнээс дунджаар 50 хувь хямд үнээр зах зээлд нийлүүлэхээр болжээ.

Мөн ЭМД-ын сангаас үнийн хөнгөлөлттэйгөөр иргэдэд олгох юм байна. Ингэснээр Монгол Улсын иргэд хямд үнэтэй, чанартай эмээр хангагдах тогтолцооны эхлэл тавигдаж буй аж.

Энэ удаагийн БНСУ-ын  “Dongkoo Bio & Pharm” үйлдвэрээс нийлүүлэх эмийн тээвэр ложистикийг Азифарм ХХК  хариуцах юм байна.

Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн Газрын 2024 оны 42 дугаар тогтоолоор чанарын шаардлага хангасан хүний эм, эмнэлгийн хэрэгсэл, биобэлдмэл, вакциныг Олон улсын байгууллага болон гадаад улсын үйлдвэрлэгчээс шууд болон дамжуулан худалдан авах эрхзүйн боломжтой болсон байдаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2024-11-24 160.22.211.103

манай хүмүүс солонгос эм, хүнс, бараа гайгүй, чанартай гэсэн нийтлэг ойлголттой байдаг. гэтэл яс юман дээрээ тэндхийн суугуул хятадуудын үй олон компани хүнс, эм, хувцас, бараа үйлдвэрлэн Монгол Улсад оруулж ирж байна. бас л юм явж байгаа шүү, хэзээ нэг юмыг өөрөө, арай далайцтай харж, гадаад худалдаа, харилцаагаа бусдын адил авч явж, цөөхөн иргэдээ эрүүл, аюулгүй, орлоготой ажилтай байлгана даа. арай л байна шүү. бодвол тэр азифарм компаний ард нэг улс төрч байгаа л байх. ашиг л олж байвал цаа

Avatar

Zochin 2024-11-24 122.201.31.74

Koreagiin buh yum sain gesn ug bhguilfe,china-s CH dorni bdgshu bdgshu

Avatar

Нэргүй 2024-11-24 103.212.116.166

хурдан нийлүүлээ аль эртхэн хийж байхгүй Германаас олж нийлүүл дэндүү баталгаатай үйлчилнэ мөн ч зөв юмаа хийж эхлэх нь дээ Ингэж л ажиллах хэрэгтэй Ганзагааар оруулж ирж бга эмнүүд бүгд бага дозтой хулхи эмнүүд байдаг Монголчууд мал гэж үзэж нийлүүлж байсан даа

Avatar

Зочин 2024-11-24 202.126.88.182

Шууд Германаас авах нь найдвартай. Оросоос бол дандаа хулхи хуурамч эм авна.

Avatar

монгол 2024-11-24 66.181.190.67

Монгол хэлний найруулга зүй сэтгүүлзүйд хамаатай баймаар

Avatar

Зочин 2024-11-24 202.9.41.100

Монгол сэтгүүлч нэртэй гэдэн годон охид банди нар монгол хэлээ ойлгохгүй бичиж байгаа зүйлээ ч ойлгохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж