512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалжээ

512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалжээ

512 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжаалжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрсөн Баасан гаригт (2024. 11.22) Монголын хөрөнгийн биржийн нээлттэй цахим арилжаагаар дамжуулан 80 багц буюу 512 мянган тонн эрчим хүчний нүүрсийг арилжаалжээ. Ингэхдээ БНХАУ-ын Мандал боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжсан байна. Арилжаанд дөрвөн худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 48.8 ам.доллароос эхлэн дуудаж, 49.8 ам.долларт хэлцэл хийгджээ. Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ний өдрийн байдлаар нийт 114 удаагийн арилжааг амжилттай зохион байгуулж 2.8 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 24.5 сая тонн нүүрс борлуулаад байгаа аж.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-24 202.131.225.242

Төрийн өмчит аж ахуй нэгжүүдийн дотроос хамгийн зөв менежменттэй сайн ажиллаж байгаа нь Эрдэнэс Тавантолгой ХК байгаа юм шүү. Аюурсайхан Ганхуяг нарын нүүрсний хулгайн бүлэглэлийг энэ компаниас зайлуулснаас хойш овоо цэгцэндээ зөв замаар явж байгаа. Сүүлийн үед учрал гэж электрон жаал энэ компанийг ОУын менежмэнтээр удирдуулна гээд хуцаж байна билээ. Гадныхантай нийлж хулгай хийх гэсэн субъектив санаа л даа. Гадныхан удирдаад яахав дээ улам л их зардал гарна улам л их цалин авна.

Avatar

Нэргүй 2024-11-24 202.131.225.242

ОУ ын менежмент нэрийн дор англи ану нэртэй хэдэн ху.жаа л ЭТТ ХК ийг удирдана гэсэн үг. Тэдний байрлах 5 одтой зочид буудал, хоол унаа, сар болгон гэртээ ирж очих онгоцны тийз, гэр бүлийнх нь гишүүдийн ирж очих тийз гээд зардал мөнгө гэдэг нь асгарч өгнө. Улс орныг тэжээж байгаа ганц саалийн сүүтэй үнээгээ ОУ ын менежмент нэрийн хэдэн дэрсэн шаахай угласан хятадуудад туулгаад явуулах УИХ гэж арай үгүй байлгүй дээ. Учрал хүү арай том мөрөөдөөд байх шиг байна шүү.

Avatar

Зочин 2024-11-24 66.181.191.27

Нэг тонн нүүрсний үнэ 50 доллар хүрэхгүй болсон уу 100 гаруй доллар байсан санагдана

Avatar

Нэргүй 2024-11-24 139.5.219.180

Эрчим хүчний нүүрс коксжсон нүүрс өөр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж