Богд Зонховын их дүйчэн буюу Зулын 25-н маргааш тохиож байна.
Энэ өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.
Дээрх өдөртэй холбогдуулж маргааш Гандантэгчинлэн хийдэд Богд Зонховын олон сургаал номлолын охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг айлдах аж.
Мөн Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн хамба Тэгчинсожин буюу Тэтгэх ариусахуйн сахил хүртээх юм байна.
Дүйчэн өдрийн ёслолын үйл ажиллагаа 15:00 цагт эхэлнэ. Үүний дараа Жанрайсаг дацангийн хийдээс галын тахилга хийх аж. Галын тахилгын уншлага номыг монгол хэлээр уншина. Дараа нь зул өргөх ёслол болно. Монголчууд энэ өдрийг онцгойлон анхаарч зул өргөдөг уламжлалтай. Ялангуяа малчин ард түмэн Зулын 25-наас өмнө өвлийн идшээ хийдэг. Малынхаа бөөрний өөхийг хайлуулж тосоор нь зул өргөж, малынхаа хойноос буян үйлддэг байсан уламжлалтай. Эл уламжлалт зан үйлийг өдгөө ч малчин ардууд хийдэг.
Дээрх ёслолын дараа Жанрайсэгийн өмнө зул өргөх ёслол болох аж. Түүний дараа мэгзэм уншиж гороо эргэх юм байна.
Г.ХОРОЛ
а 2024-11-24 202.9.41.62
Мал алж идсэн нүгэлээ зул өргөснөөр арилгахгүй гэдгийг хатуу сана.
Үйлийн үр хаалга андуурахгүй.
Zochin 2024-11-24 98.52.62.180
Urgamal.nogoog.tasdaj.idsen.nugelee.zul.orgosnoor.
arilgahgui.geed.dovchignood.baival.yamar.bna.he2
сэрцгээ 2024-11-24 202.9.41.62
Мал идсэн нүгэлээ зул өргөснөөр арилгахгүй гэдгийг л саначих.
Үйлийн үр хаалга андуурдаггүй.
зочин 2024-11-24 66.181.191.27
Энэ жил өдийд идэш хийхэд дулаан байна яахав Муудна даа Цаг агаараа дагах уу Ламын ном дагах уу