“News” агентлаг өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын улс төр, нийгэм, эдийн засгийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.
“Чайна энержи” компани нүүрс авах санал тавьжээ
УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрсөн Даваа гаригт (2024.11.18) хуралдаж, Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын хилийн холболтын төслийн талаарх мэдээллийг сонсч, дэмжив. Цаашдаа процесс үргэлжилнэ. Нэг ёсны Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар асуудлыг хэлэлцэнэ гэсэн үг.
Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотойгоор БНХАУ-ын төрийн өмчит компани болох “Чайна энержи” Монголын Засгийн газарт захидал ирүүлсэн.
УИХ-ын гишүүдийн “сэвж” эхэлснээр тус компани Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын барилга угсралтын ажлыг гүйцэтгэх төдийгүй нүүрс худалдан авах урт хугацааны гэрээ байгуулах санал тавьсан байдаг.
Ингэхдээ сайн чанарын нүүрс авах санал тавьсан. Жилдээ 20 сая тонн нүүрсийг 16 жилийн хугацаатай авах санал тавиад буй. Өөрөөр хэлбэл, Монголын нүүрс үнс болох биш үнэд орж байна гэж хэлж болно.
Гэхдээ зөвхөн сайн чанарын нүүрсээ өгөх байдлаар асуудлыг шийдвэрлэх үү, аль эсвэл бусад төрлийн нүүрсээ ч өгөхөөр яриа хэлэлцээг хийж шийдвэрлэх үү гэдэг нь ирэх өдрүүдийн халуун сэдэв болж хувирах нь тодорхой байна. Учир нь, Тавантолгойн ордод гурван төрлийн нүүрс бий. Үүнээсээ хамгийн сайныг нь сорчилж өгөх нь зохисгүй гэдэг асуудал хөндөгдөх болсон.
Тиймээс нэгэнтээ хил холболтын төмөр зам барих ажлыг “Чайна энержи” компанид зөвшөөрч буй бол дагуулаад зөвхөн сайн чанарын нүүрс гэж сорчлохгүйгээр бусад төрлийн нүүрсээ өгөх нөхцөлтэйгээр энэхүү гэрээг байгуулах нь харилцан хоёр талдаа ашигтай төсөл болно гэж эдийн засагчид үзэж байна.
“Чайна энержи” компанитай хэлэлцээр хийх ажлын хэсгийг Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан ахалж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх 14 мега төслийн эхэнд эрэмбэлэгдсэн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр зам төсөл хэр ашигтай байгуулагдахаас Монгол Улс нүүрсний экспортоо 120 сая тоннд хүргэх хэтийн зорилго биелэх эсэх шийдвэрлэгдэх болж байна.
Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч бүхэлд нь хориг тавив
УИХ-аас энэ сарын 8-нд баталсан байсан Монгол Улсын 2025 оны төсөвт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд бүхэлд нь хориг тавьж буйгаа өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдэв.
Хориг тавьсан үндэслэлээ Ерөнхийлөгчийн Тамгын газраас “2025 оны улсын төсвийг үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй батлах шаардлагатай, төсөвт тодотгол хийх тухай тогтоол баталсан нь хууль дээдлэх үндсэн зарчим зөрчигдөх нөхцөл бүрдүүлсэн гэсэн хоёр үндэслэлээр бүхэлд нь хориг тавилаа” гэж мэдэгдэв.
Улмаар УИХ өнгөрсөн Баасан гаригт хоригийг хэлэлцээд хүлээн авав.
Тиймээс УИХ алдагдалгүй төсөв батлахын төлөө ирэх өдрүүдэд ажиллах болж байна. Гэхдээ алдагдалгүй төсөв батлах нэрийн дор “Шаардлагатай урсгал зардал, хөрөнгө оруулалтыг танаж, асуудал үүсгэхгүй байх ёстой. Төсөв алдагдалгүй байхдаа гол нь биш үр ашиг муутай урсгал зардлыг танаж гэмээнэ үр дүн гарна” гэж үзэж буй.
УИХ-аас Монгол Улсын 2025 оны төсвийг батлахдаа нэгдсэн төсвийн нийт орлого 33 их наяд, 864 тэрбум, 738.8 сая, нэгдсэн төсвийн нийт зарлага 35 их наяд, 795 тэрбум, 227.3 сая төгрөг бол алдагдал 1 их наяд 930 тэрбум, 488.50 сая төгрөг байхаар хуульчилсан байсан юм.
Ураны олборлолтоос 19 хувийн АМНАТ авна
УИХ Пүрэв гаригийн (2024.11.21) нэгдсэн хуралдаанаараа Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталлаа.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн байсан дээрх төслийг баталснаар “Орано”-тай байгуулах гэрээ шуударч байна гэж хэлж болно. Учир нь, Засгийн газар Франц улсын “Орано”-тай ураны салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр хийж буй бөгөөд хууль эрх зүйн орчныг өөрчлөхгүйгээр Монгол Улс бага татвар авч хохирол эрсдэл байсныг өөрчилснөөр харилцан ашигтай байх боломжийг бүрдүүлээд буй.
Ямартай ч “Орано”-тай хийж буй хэлэлцээр эцэслэн хамтран ажиллах болсон тохиолдолд уран олборлолтоос Монгол Улс 19 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) авах боломжтой боллоо.
Энэ нь дэлхийн төвшинтэй харьцуулахад хамгийн өндөр татвар болж байгаа юм. Үүнээс гадна олон төрлийн татвар авна.
Мөн уран олборлож эхэлсэн нөхцөлд дотоодоосоо хүхрийн ислээр хангах асуудал яригдаж буйн зэрэгцээ хог хаягдлыг хэрхэн шийдвэрлэх тухай асуудал хөндөгдөж буй юм.
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Тувааны тайбараар манай орон зэсийн нөөцөөрөө дэлхийд эхний 10 байранд явдаг. Тиймээс эхний ээлжинд “Эрдэнэт” үйлдвэрээ түшиглэн зэс хайлуулах үйлдвэр барихаар төлөвлөж буй. Зэс хайлуулах үйлдвэрлэлээс хүхрийн исэл гарна. Тэрхүү хүхрийг олборлох үйл ажиллагаандаа ашиглана. Харин Цөмийн энергийн комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга Г.Манлайжав “Төслийн үйл ажиллагааны үр дүнд 250 тонн цацраг идэвхт хаягдал үүснэ. Олон улсын болон Монгол Улсын зохих хууль, журмын дагуу хог, хаягдлын менежмент хийх үйл ажиллагааг хөрөнгө оруулалтын гэрээндээ тусгана. Төслийн явцад гурван төрлийн хог хаягдал гарна. Шатах, тослох материал буюу аюултай хог хаягдлыг устгах үйлдвэр барина, цацраг идэвхт буюу шар нунтгийн сав, бээлий зэрэг хог хаягдлыг булшилна. Ердийн хог хаягдлыг шатаах гэсэн гурван аргаар хог хаягдлыг шийдэхээр тохиролцсон” гэж буй.
“Орано” группийн уран олборлох үндсэн орд нь Дорноговь аймгийн Зүүнбаян, Улаанбадрах сумын нутаг дэвсгэрт байрлаж буй.
Эдгээр сумын иргэдэд нөхөн олговорыг олгож иржээ. “Мон-Атом” ХХК-ийн захирал Д.Далайжаргал "2006 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагт 9 тэрбум төгрөг зарцуулсан. Улаанбадрах суманд 700 сая, Зүүнбаян суманд 300 сая төгрөгийн нөхөн олговор жил бүр өгч байна. Төсөл хэрэгжихээр нөхөн олговрыг үргэлжлүүлэн олгоно”.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-24 66.181.182.134
УРАН-аас 19%-ийн АМНАТ авна гэдэг үлгэрээ больцгоо л доов Түүнийхээ оронд 34%-иа үнэгүй авна гэдэг дээрээ бат зогссон нь дээр шдэ. Хулгайчууд яагаад заавал гадныханд үйлчлээд байдаг юм бол???????????????????
Хаха 2024-11-24 59.153.114.57
оюу толгойгоос 34%-ыг нь аваад яалаа? тэрнээс нь амнатаа тултал нь авч байсан зөв л дөө
Нэргүй 2024-11-24 202.21.120.66
Нүүрсний орд газрын нүүрсэнд хийсэн хайгуул судалгааны ажлын үр дүнд тухайн ордын нүүрс төдөөс төдөн ккал илчлэгтэй дулаан гаргах чадвартай гэж тодорхойлсон бдаг Ө/х суурь илчлэг гэсэн үг. Суурь илчлэгт тохирсон нэгж суурь илчлэгийн үнийг тогтоох хэрэгтэй тэгээд ачих болгонд шинжилгээ аваад ямар илчлэгтэйг нь гаргаад явуулна суурь илчлэгээс давсан илчлэг тутамд нэгж суурь илчлэгийн үнээр үржүүлээд мөнгөө аваад явах нь хамгийн шударга болно
Иргэн 2024-11-24 59.153.114.57
угаасаа чанартай нүүрс нь өндөр үнээр гарна л даа
Нэргүй 2024-11-24 66.181.161.234
Энэ туваан сайд ч гэрээг хариуцна гэдэгч нөгөө баярцогтын хиисэн оюутолгойн гэрээ шиг өнгөрсөн хойно өрөнд орохоор гэрээ болчихвиидээ Аль ч талаараа иим том гэрээ хиих чадвар байх уу
Зочин 2024-11-24 212.227.226.102
Өсөхийн өлөн Дэлгэрсайхан мэт УИХ, ЗГ-т хятадын төлөөлөгч шиг ажилласнаар Таван толгой хятадуудын гарт аажмаар орж, Дорноговьчууд, говьчууд баялагын хулгайчдын уул уурхай, зам харгуйд дарагдах нь тодорхой боллоо. Мэдээж хэдэн хулгайчид л Нямтайширийнхан шиг Язгууртан аятай баяжиж, малчид, иргэд мал байгугай хөл тавих газаргүй болно. Монгол сөнөх нь цаг хугацааны асуудал гэдгийг хэльяаааа.
Нэргүй 2024-11-24 103.212.116.166
Нарийн царигаар 240 км замаа соль Нарийн царигаар сольлоо гээд олон зардал гарахгүй амархан ш дээ Хятадын талд барьцаалагдахгүй Хятадын аймаг хошууний мэдлээс гарна Шилжүүлэн ачилт хошууны нутагт хийх болхоор хятадууд эрх мэдэл нь илүү байж биднийг байнга дарамтлана шүү
зочин 2024-11-24 66.181.191.27
Өмнийн говь Монгол улсын өмч байтал тэнд амьдарч байгаа нэрээр нүүрсний уурхай эзэмшдэг компани ар өврийн хаалгаар байгуулчихсан Батэрдэнэ тэргүүтэй нөхдүүд хувьцаа аваад мөнгө хүүлээд хэвтэж байна Зөрчил шүү
Зочин 2024-11-24 103.57.95.30
Байгалийн баялаг тэр хоёр сумын өмч биш. Энэ тухай Монгоо улсын үндсэн хуульд тодорхой заажээ. Хуулиа уншаад ойлгохыг хичээнэ үү
ЗОЧИН 2024-11-24 59.153.115.112
ТТ-ГС ТЗ-аа 2014 ОНД СИ ДАРГЫГ ИРЭХЭД ЗГ-ууд ТОХИРСОН НАРИЙНААР ТАВИАД ХЯТАДЫН ТЗ-ын ДОТООДЫН СҮЛЖЭЭНД ШУУД ХОЛБОЧИХСОН БОЛ ХЯТАДЫН ВАГОН ТТ-руу ИРЭЭД АЧААД БООМТУУД ДЭЭР БУУЛГАЖ ШИЛЖҮҮЛЭН АЧИХГҮЙ,МӨН ЯПОН,СОЛОНГОСТ ЗАРАХ БОЛОМЖ БАЙСАН.ОДОО 2 ТАЛД БУУЛГАХ,ШИЛЖҮҮЛЖ АЧИХ ТОМ ТӨХӨӨРӨМЖ,БООМТЫН 2 ЗАМ БАРИНА,ШИЛЖҮҮЛЖ АЧИНА,ӨРГӨНИЙ ХЭДЭН МЯНГАН ВАГОН,ЗҮТГҮҮР АВНА,ЗАСВАРЫН ГАЗАР БАРИНА,ТЗ-аар ХИЛ ГАРГАХ НҮҮРС 8сая ТН-оос ХЭТРЭХГҮЙ,ХИЛИЙН МАШИН ТЭЭВЭР УЛАМ НЭМЭГДЭНЭ,ЭНЭ ХОРЛОН СҮЙТГЭЛИЙГ БАТТУЛГА ХИЙСЭН
Нэргүй 2024-11-24 202.9.41.111
Энэ нэг мэдрэл муутай юм дандаа манж хятад гэсэн үгтэй ойлгомжгүй утгагүй зүйл бичихээ болиоч. Чамайг эмээ уугаад зүгээр л гадаа салхинд явж гэж хүмүүс зөвлөөд байдаг биз дээ. Бас улс төржих санаатай. Бага боловсролтой бичиг үсгийн чадавар муутай зөв сэтгэн бодох чадваргүй байж юм бичиж мэдрэлтээд хэрэггүй.
Нэргүй 2024-11-24 202.9.41.111
Монгол улс хөрш хоёр улстайгаа хамт хөгжих болно. өөр зам байхгүй. Хятадаас хөрөнгө оруулат татах нь зөв. Гэхдээ харилцан ашигтай байх учиртай. Сумдыг холбосон дэд бүтцийн асуудлаа хятадтай хамтарч байгуулах нь зөв юм. Учир нь тэд туршлагатай бас чанартай барьдаг
Нэргүй 2024-11-24 202.9.40.192
Нүүрс хэрг жгсаалын дунд жүжиг шааж салбааж шаасн х***а бцаан хужаад ажлсн бац2ныг л***р болго. Иймрхү зулбасгуудыг хохьчин болгоо бузар муу санаатй чицгууд.
Нэргүй 2024-11-24 202.9.40.192
Нам төрд гарсн х***а манж л******д хужаару ингн тэгн гэж шааж бга биз ийм бузр л******д. Чацг2дыг дуусгн2.
Нэргүй 2024-11-24 202.9.40.192
х***а хил хаа харилцаа үррд тасла монголд үүрлсн х***а манж лаларуудбг дуусгаа