Улаанбаатарт цас орно

Улаанбаатарт цас орно

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн (2024.11.24) 20.00 цаг хүртэлх мэдээллийг хүргэж байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-17 градус, бусад хэсгээр -12…-14 градус, өдөртөө хүйтэрч -10…-12 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ, цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө -15…-17 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч -10…-12 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө хүйтэрч -12…-14 градус хүйтэн байна.

БУСАД НУТГААР: Хур тунадас: Нутгийн төв хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн болон өмнөд, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор -27…-32 градус, Дархадын хотгор,  Алтайн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -15…-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -4…-9 градус, бусад нутгаар -10…-15 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар -17…-22 градус, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -10…-15 градус хүйтэн, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар -3…+2 градус дулаан, бусад нутгаар -5…-10 градус хүйтэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж