АНУ-ын шинэ ерөнхийлөгч Дональд Трамп цагаачдыг бөөнөөр нь албадан гаргана гэж мэдэгдээд буй. Албадан гаргах ажиллагаа хэрхэн өрнөх нь одоогоор тодорхой болоогүй. Гэсэн ч Америкийн цагаачлалын зөвлөлийн саяхан хийсэн судалгааг харвал эл төлөвлөгөөний дагуу холимог статустай дөрвөн сая хүртэлх гэр бүл салахаар байна. Холимог статустай гэдэг нь гэр бүлийн зарим гишүүн бичиг баримтгүй, эсвэл зарим нь америкийн иргэн гэх зэрэг нөхцөл байдал юм.
Трампийн засга захиргаа хүүхдүүдийг эцэг эхээс нь салгах хувилбаруудыг төлөвлөж байгаа гэж Аризона, Колорадо, Пенсильвани зэрэг мужид амьдарч буй холимог статустай гэр бүлүүд, орогнол хүсэгчид мэдэгдэж байна.
Пенсильвани мужид амьдардаг нэрээ нууцалсан америк иргэн хэлэхдээ "Би Гондурасаас ирсэн бичиг баримтгүй нөхөртэйгөө гэрлээд 10 жил болж байна. Өнгөрсөн долоо хоногт АНУ-д төрсөн хүүхдүүддээ паспорт авлаа. Нөхрийг маань албадан гаргахаар болвол итгэмжлэл авахаар төлөвлөж байна" гэжээ. Түүний нөхөр 2017 онд буюу Трампийн засаглалын үед хоёр сар орчим хоригдож байсан. Энэ үйл явдал түүний нөхрийн сэтгэлд гүн гүнзгий нөлөөлжээ. Тиймээс дахин ийм зүйл тохиолдвол үлдээд тэмцэх бус зүгээр л яваад өгөхийг илүүд үзэж байгаа аж.
Трамп ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр АНУ-ын түүхэн дэх хамгийн томоохон хэмжээний албадан гаргах ажиллагааг явуулна гэж амласан. Ингэхдээ гэмт хэрэгт орооцолдсон цагаачдаас эхлэх гэх зэргээр эрэмбэлэх аж. Гэр бүлүүдийг салгах эсэхийг түүний засаг захиргааны цагаачлал хариуцсан албан тушаалтнаас асуухад тэднийг салгалгүйгээр хамтад нь албадан гаргаж болно гэж хариулсан.
Ямартай ч Трамп болон түүний шилжилтийн багийнхан олноор нь албадан гаргах тусгай төлөвлөгөөг боловсруулсаар байна. Уг төлөвлөгөөг сайн мэдэх эх сурвалжуудын мэдээлж буйгаар Трампийн баг гэр бүлийн баривчлах ажиллагааг дахин эхлүүлэх, АНУ-ын хилийн бус хотуудад илүү олон баривчлах байгууламж барих талаар хэлэлцэж байна.
Жишээлбэл, Техасын эрх баригчид АНУ-Мексикийн хил дагуух 567 га газрыг Трампад санал болгожээ. Уг газарт бичиг баримтгүй цагаачдыг албадан гаргахын өмнөх саатуулах байр барих юм. Техасын газрын ерөнхий албанаас Трампад хүргүүлсэн захидал дээр " Уг талбайг улсын түүхэн дэх хамгийн том хүчирхийллийн гэмт хэрэгтнүүдийг албадан гаргах, саатуулах, зохицуулах байгууламж барихад ашиглаж болно" гэж дурджээ.
Одоогоор тус улсад ашиглагдаж байгаа байгууламжууд нь гааль, хилийн харуулын ашигладаг хуаран маягийн түр саатуулах байр юм. Тэнд ямар ч чанга хууль дүрэм байхгүй бөгөөд бичиг баримтгүй цагаачдыг богино хугацаанд байршуулах тул тоосго, зуурмагаар босгосон байгууламж байдаг.
Аризона муж улсын Тусон хот дахь 10 ашгийн бус байгууллагын нийлж байгуулсан эвсэл бичиг баримтгүй, холимог статустай гэр бүлүүдэд бөөнөөр нь албадан гаргахаас өмнө яаралтай тусламжийн багц гэх үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна. Энэ нь хүүхэд сургуульдаа явсан хойгуур эцэг эх нь баривчлагдах зэрэг тохиолдолд хэрэг болох юм. Өмнө нь ийм зүйлс тохиолдож, гэр бүлүүд хоорондоо холбогдох боломжгүйд хүрч байсан тул энэ ажлыг санаачилжээ. Энэ хүрээнд итгэмжлэл, холбоо барих хаяг, хүүхдийн сургуулийн бүртгэл зэрэг баримт бичгүүдийг цуглуулж байна.
Трамп ялалт байгуулснаас хойш Тусон дахь тус эвсэлд хандах хүмүүсийн тоо эрс нэмэгджээ.
Аризона мужид батлагдсан "Санал 314" нэртэй шинэ хууль нь илүү олон хүнийг албадан нутаг буцахад хүргэж магадгүй байна. Энэ нь цагаачлал, хилийн хяналтын талаарх маш хатуу хууль юм. Тиймээс Тусон дахь Коалицион де Деречос Хуманос гэх бүлэг уг хуулийн хэрэгжилтийн үр нөлөөг даван туулахад бэлтгэж байна.
Байдены засаг захиргааны үед цагаачид хууль бусаар нэвтрэх нь эрс ихэсч, түүхэн дээд хэмжээндээ хүрсэн гэж үздэг. Хилийн бус хотууд дахь орогнол хүсэгчдийн дүр зураг, цагаачдын үйлдсэн гэмт хэргүүд зэрэг нь Трампийг Цагаан ордонд эргэн ирэхэд томоохон түлхэц болжээ.
Колорадо мужид ашгийн бус байгууллага ажиллуулдаг Йоли Касас хэлэхдээ "Сүүлийн саруудад манайхыг зоригсдын тоо мэдэгдэхүйц буурсан. Гэхдээ сонгуулийн өдрөөс хойш зогсоо зайгүй мэйл, мессеж хүлээж авсаар байна" гэжээ. Цагаачид ихэвчлэн гэр бүлээсээ салсан тохиолдолд хүүхдээ онгоцонд хэрхэн суулгах зэргийг асууж, итгэмжлэл хийж өгөхийг хүссэн байдаг аж.
Нэргүй 2024-11-25 172.59.188.34
трамп өмнө ерөнхийлөгч байхдаа бөөнөөр албадан гаргажээ гэж амлаад ердөө 500к хүрэхгүй гаргасан. харин Байден 1,5 саяыг гаргасан. худлаа шүү, ингэж сүржигнээд байдаг. МОНГОЛД амьдрал ямар хэцүү болоод 10к монголчууд хууль бусаар амьдрах вэ дээ
Бадарч тахар 2024-11-25 103.57.95.50
Харрис авгай ялаад ёрөнхийлөгч болчихсон бөйсан бол Гондурас Сальвадор Ямайка Энэтхэг зэрэг улсууд улсаараа нүүж ирэх гэж байсан юм ! Трамп гэдэг хөгшин нохой гарчихлаа ёстой чамайг да гэж байгаа да !!
зочин 2024-11-25 66.181.160.64
Удирдагч нар нь амаа олохгүй Америкийг муулна …Ард иргэд нь амь хайрлахгүй Америкруу зүтгэнэ..
Bold o 2024-11-25 211.235.82.116
Си Жинпин яахаараа мундаг удирдагч байдаг юм…хятадууд эх ороноосоо маш ихээр дүрвэж Мексикийн хилээр Америк руу нэвтрэх оролдлого хийж амь өрссөн эрсдэлтэй алхам хийж байна гэнэ…
Нэргүй 2024-11-25 202.70.43.34
Энэ Дэлхйии 200 гаруй Улс бүхэн Трамп, Ши Жинпин, Тэтчер, Мэркэл, Пак Жөнхи шиг Мундаг Удирдагчидтай байсансан бол юу гэж хүн толгойтон бүр Америк, Европ, Япон, Солонгосруу явахын түүс болоховдэээ хөөрхий
d 2024-11-25 66.181.188.166
ш** ш**. Манайд дутахгүй поп ерөнхийлөгчид байсан, одоо ч байгаа