Италийн Ромд түгжрэл ихтэй замаар цахилгаан скүүтертэй хүмүүс дур дурандаа сүлжилдэх болжээ. Нэг тийшээ харахад скүүтертэйгээ улаан гэрлээр гарч, нөгөө тийшээ харахад хоёулаа сундалчихсан, зорчигч этгээд нь гар утсаар аяллаа дүрсжүүлж явах аж.
Тус улсын засгийн газар хурдны замын дүрмийг өргөн хүрээтэй шинэчлэх ажлын хүрээнд тээврийн хэрэгслийн буруу хэрэглээнд хатуу хязгаарлалт, хяналт тавих гэж байна. Зам тээврийн сайд Маттео Салвини өнгөрсөн долоо хоногт энэ талаар мэдэгдэл хийжээ. "Цаашид зэрлэг скүүтер гэж байхгүй" гэж тэр хэлэв. Шинэчлэлтийн хүрээнд скүүтерүүдийг дугаартай болгох, зориулалтын бус зогсоолд тавьбал торгох зэрэг арга хэмжээ авна.
Цахилгаан скүүтер нь байгальд ээлтэй, хямд өртөгтэй гэдэг утгаараа Европын олон оронд өргөнөөр хэрэглэгдэж байна. Гэвч Италид скүүтертэй холбоотой зам тээврийн осол нэмэгдсээр байна. Үндэсний статистикийн агентлагийн мэдээлснээр 2023 онд цахим скүүтертэй холбоотой зам тээврийн ослын улмаас 3365 хүн гэмтэж, 21 хүн нас баржээ. Харин 2022 онд 2929 хүн гэмтэж, 16 хүн нас барсан байна.
Ромд баар ажиллуулдаг Жулиа Реучреано гэх хүн ярихдаа "Цахилгаан скүүтер бол сүйрэл. Тэд дүрмийг үл хүндэтгэдэг. Хоёроороо, заримдаа бүр гурваараа явж байдаг. Шөнийн цагаар согтуу явна. Скүүтерийг тоглоом аятай л ашиглаж байна. Гэхдээ ихэнх нь жуулчид байх шиг. Үүнийг буруугаар ойлгох вий, гэхдээ би хэлэх ёстой" гэжээ.
Засгийн газрын шийдвэртэй скүүтерийн бизнес эрхлэгчид санал нийлэхгүй байна. Тухайлбал, скүүтер унаж буй хүн заавал дуулга өмсөх ёстой гэсэн журмыг учир дутагдалтай гэж үзэв. Иргэд түгжрэлтэй, яарсан гэх мэт янз бүрийн нөхцөл байдалд гэнэтийн шийдвэр гаргаад скүүтер түрээслэх нь элбэг байдаг. Скүүтер унах гээд зориуд дуулга бариад гэрээсээ гарах нь юу л бол гэж тэд үзэ байна.
Зочин 2024-11-24 66.181.177.164
скүүтрээс болж олон хүүхэд хохирч бгаашдээ
Нэргүй 2024-11-24 66.181.180.130
cкүтэр задгай. бараг хүүхдийн тоглоом шахуу байсан. ямар тэнэг нь цахилгаан болгоод хурд нэмчвээ. маш муу “сайжруулалт”
Нэргүй 2024-11-24 66.181.187.163
Scooteriig horiglomoor bna.
Нэргүй 2024-11-24 103.168.34.155
Ooriinho mal uildeld amigui tenhikiig buruutgah naadah chin hun l unaj yavaad uuru ingej yavdagui duremeere yavah eseh ni tarhini turaaltai humuusiin uhasamrin asuudal zugeer unaad yavaad bolool bna