Дональд Трампийн томилгоонууд үргэлжилсээр байна. Тэрбээр Хойд Солонгосын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгчийн орлогч асан Алекс Вонг Үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөхөөр томиллоо.
Алекс Вон нь Трампийн анхны бүрэн эрхийн хугацаанд Хойд Солонгостой цөмийн асуудлаарх яриа хэлэлцээг хийж байжээ. Тэрбээр 2018 оны зургадугаар сард Сингапурт болсон Трамп, Ким нарын анхны дээд хэмжээний уулзалтын дараа Пёньянд Умардын талтай хэлэлцээ хийж байсан. Мөн 2019 онд Ханойд болсон удирдагчдын дээд хэмжээний уулзалтын бэлтгэл ажлыг хангаж байжээ.
Трамп албан тушаалаа хүлээж авсныхаа дараа Хойд Солонгостой дахин харилцаа холбоогоо сэргээж магадгүй гэж үзэж, Алекс Вонг томилсон байх магадлалтай. Гэхдээ Хойд Солонгос, ОХУ-ын харилцаа гүнзгийрч байгаа тул энэ санаа дипломат ажил хэрэг болох эсэх нь эргэлзээтэй юм.
Дашрамд дурдахад, Трамп сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Кимээс ирсэн захидал болон дотно харилцаагаараа сайрхаж байв. Мөн есдүгээр сард хэвлэгдсэн номдоо "Ким Жон Унтай хийсэн дээд хэмжээний уулзалт нь бодит өөрчлөлт үнэхээр боломжтой гэдгийг харуулсан" гэж бичжээ. Трамп, Ким нар гурван удаа биечлэн уулзсан байна.
ХУУЛЬЧ 2024-11-24 202.9.46.15
УЛС ОРОН БҮРТ ӨӨРИЙН ГЭСЭН ЭРХ АШИГ БАЙХ Л ДАА.,,,,,,ТҮҮН ДЭЭРЭЭ ХОЙДУУЛ ХАТУУ БАЙР СУУРЬТАЙ БАЙЖ ИРСЭНИЙХ Л ДЭЭ.
J.Erka 2024-11-24 124.158.119.18
Хүн хэлээрээ, мал хөлөөлрөө …