Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант нарыг баривчлах тушаалыг Олон улсын эрүүгийн шүүхээс Пүрэв гаригт гаргасан. Тэгвэл энэхүү тушаалыг үл тоон Нетаньяхуг Унгарт айлчлахыг урьжээ. Унгарын ерөнхий сайд Виктор Орбан түүнийг урьсан боловч Европын бусад хэд хэдэн орон түүнийг эх оронд нь хөл тавьбал саатуулна гэж мэдэгдэв.
Европын холбооны бүх улс Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн юм. Тиймээс бүгд шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэсэн үг. Гэвч Европын холбооны хүнд жингийнхэн гэж нэрлэгддэг Герман, Франц улсууд Нетаньяхуг баривчлах эсэхээ мэдэгдээгүй байна. Харин Нидерланд, Итали, Испани, Финланд, Португал, Словени, Ирланд зэрэг улс шүүхийн шийдвэрийг биелүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна.
Виктор Орбан баривчлах шийдвэрийн талаар хэлэхдээ "Нетаньяху Унгарт очвол ямар ч эрсдэлд орохгүй. Энэ их хачирхалтай, хүлээн зөвшөөрөх боломжгүй тушаал юм" гэжээ. Түүний хувьд Европын холбооны бусад удирдагчтай үе үе тэрсэлддэг гэдгээрээ алдартай. Тэрбээр Нетаньяхутай ойр дотно харилцаатай ажээ.
Нэргүй 2024-11-24 103.212.116.227
Неэгий, очиж болохгүй шүү..
Нэргүй 2024-11-24 202.9.46.25
Энэ Орбан их зальтай нөхөр шүү. Сайндаа ч биш нөгөө шүүхийг л нулимж байхгүй юу даа. Тэр шүүх нь ч гэж шүүх дабль стандарттай балай газар. Монгол тэндээс гарвал таарна дөө.
Нэргүй 2024-11-24 88.80.26.2
Нээтнахуй айгаад ирэхгүй гэдгиййг мэдэж байгаа болхоор Орбан маш зөв мэдрэмжтэй тоглолт хийж байна, ккк 😄😄😄
Эрдэнэ 2024-11-24 66.181.189.25
Баривчлах хүн баривчлахгүй хүн тусдаа л даа !!!!!!!
Нэргүй 2024-11-24 103.212.163.239
Виктор Орбан үе үе хогийн зан гаргадаг этгээд шүү, хуурч байгаад барьж өгч мэднэ
Нэргүй 2024-11-24 66.181.177.79
orban tsaaguuraa baruun golognuudiig doochni hiij bna puting mgld urij huuk tom nuudel hiisen
Нэргүй 2024-11-24 66.181.189.25
🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣🤣
Нэргүй 2024-11-24 103.57.95.157
Манай Хүүк путлерийг урих урихгүйгээ өөрөө мэдэхгүй ш дээ, хөөрхий. Цаад дарангуйлагч нь " Намайг урь!!!" гэвэл шонгүй л байхгүй юү ! Тэр зовлонг буюу манайхыг үнэн хэ рэгтээ Оросын тоглоомын улс гэдгийг бүгд ойлгоноо.