Хятадын үндэсний музейгээс түүхэн сэдэвт хөргөгчний наалтууд гаргасан нь хэрэглэгчдийг соронз адил татаж байна. Мин гүрэн буюу 1368-1644 оны үетэй хамаарах түүхэн дурсгалт хөргөгчний наалтыг хэрэглэгчид худалдаж авахыг хамгийн их хүсч буй зүйлээрээ нэрлэжээ. Уг наалтыг Шиадуан хатны титэмнээс санаа авч бүтээсэн аж. Хөргөгчний наалтыг модон болон метал хоёр янзаар худалдаанд гаргажээ.
Хөргөгчний наалтны борлуулалт гурван сарын дотор 10 сая юань буюу 1.4 сая ам.доллар давжээ. Энэ нь 80 мянга орчим наалтны үнэ юм.
Шанхайд төвтэй судалгааны хүрээлэн хэсэг иргэнээс судалгаа авахад 95 гаруй хувь нь уг наалтыг худалдаж авах санаатай байгаа гэжээ. Музейд хүрэлцэн ирж буй хүмүүс хатны титмийн зургийг дарах сонирхолтой байгааг анзаарсан тул энэхүү хөргөгчний наалтны санааг музейн ажилчид гаргасан байна. Гэсэн ч ингэтлээ олны таалалд нийцнэ чинээ төсөөлөөгүй аж.
Соёлын бараа бүтээгдэхүүний эрэлт их байх нь Хятадад шинэ үзэгдэл биш юм. Хятадын эрх баригчид музей, номын сан, ордон болон бусад соёлын дурсгалт газруудаас санаа авсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хөгжүүлэлтийг дэмжих цогц арга хэмжээг 2021 онд хэрэгжүүлж байжээ. Өдгөө Хятад даяар бусад музей ч бас түүхэн дурсгалт эд зүйлсээр хөргөгчний наалт гаргах болсон байна.
Нэргүй 2024-11-24 103.212.116.166
Оросууд хэдэн жилийн түүхтэй бэ 300 гаруй гэсэн үнэн үү Монголчууд 2000 жилийн түүхтэй бас л ярих юмтай улс шүү Өвгөдийн амь насаа өргөсөн газар нутаг мину
ZOCHIN 2024-11-24 58.160.64.25
HUBILAI HAAN II UEIIN NAALT CH BAS UNE HURENEDEE….DELHIIDSHUUDEE…
Нэргүй 2024-11-24 103.168.34.166
Tiim yum baina
ҮХЭР МОНГОЛ 2024-11-24 202.21.110.94
ТИЙМЭЭ ҮНЭН. ХАРИН ЧИ БОЛ ЗҮГЭЭР Л ҮХЭР………..
Нэргүй 2024-11-24 202.70.43.34
5000 жилийн түүхтэй агуу улс гэж энэ
Нэргүй 2024-11-24 209.52.99.218
Huzaa min duugui l bai. Balai China hezee tenegtez duusahiig medehgui