2024 он хүмүүнлэгийн ажилтнуудын хувьд хар дарсан зүүд байв

2024 он хүмүүнлэгийн ажилтнуудын хувьд хар дарсан зүүд байв

2024 он хүмүүнлэгийн ажилтнуудын хувьд хар дарсан зүүд байв

Дэлхий даяар мөргөлдөөнтэй бүс нутгуудад амиа алдсан хүмүүнлэгийн ажилтнуудын тоо энэ онд 281 хүрчээ. Энэ нь түүхэн дээд үзүүлэлт болсныг НҮБ мэдээллээ. Бүс нутгаар нь ангилж үзвэл Палестины эзлэгдсэн газар нутагт 178, Суданд 25, Украинд 11, Ардчилсан Конго улсад 11 ажилтан зэргээр амь үрэгджээ. ,

Цаашилбал, шархадсан 165, хулгайлагдсан 79 ажилтан байна. Хулгайлагдсан ажилтнуудын тоо Йеменд хамгийн өндөр буюу 20 байна.

Хүмүүнлэгийн ажилтнууд зөвхөн 2024 он гэлтгүй сүүлийн жилүүдэд эрс олон тоогоор амиа алдах болжээ. Тухайлбал, 2021 онд дэлхий даяар 140 хүмүүнлэгийн ажилтан амиа алдсан. Тэдний амиа алдсан хамгийн халуун цэгүүд нь Афганистан, Өмнөд Судан байжээ. Харин 2022 онд 118 ажилтан амиа алдсаны олонх нь Мьянмар, Йеменд байв. 2023 онд 280 ажилтан амиа алдсан нь өмнөх оноос 137 хувиар огцом өссөн үзүүлэлт байлаа.

ЭХ СУРВАЛЖ: NHK

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж