Дэлхийд танигдсан "BIGBANG" хамтлагийн гурван гишүүн хоёр жилийн дараа эргэн уулзаж, цоо шинэ дуу гаргах болжээ.
G-Dragon Баасан гаригийн 14:00 цагт хамтлагийн найзууд болох Taeyang, Daesung нар оролцсон "Home Sweet Home" дуугаа танилцуулсан гэж "Galaxy Corp" мэдээллээ. Энэ дуу нь 2022 оны дөрөвдүгээр сард гарсан BIGBANG- "Still Life"-аас хойшх тэдний хамтарсан анхны бүтээл юм. Сөүлд өнгөрсөн есдүгээр сард Taeyang-ын бие даасан тоглолт болсон бөгөөд тухайн үед тэрбээр G-Dragon, Daesung нарын хамт 2016 оны хит "We Like 2 Party" дуугаа дуулж, шүтэн бишрэгчдээ баярлуулсан байдаг.
"Home Sweet Home" нь G-Dragon-ийн саяхан гаргасан "Power" дууны дараа гарснаар өнгөрсөн долоон жилийн турш бие даан уран бүтээл туурвисан түүний анхны хамтрал болжээ. Уг шинэ дуу "гэр" гэж нэрлэгдэж буй нь "BIGBANG" хамтлаг эргэн нэгдэх гэж буйн илрэл гэж шүтэн бишрэгчид нь үзэж байна. Гэсэн хэдий ч дуучдын болон компанийн зүгээс тодорхой мэдээлэл өгөөгүй юм байна.
Дашрамд дурдахад, "МАМА 2024″ хөгжмийн наадмын шагнал гардуулах ёслол АНУ болон Япон улсыг дамнан зоxион байгуулагдаж байна. 2010 оноос xойш Азийн шилдэг уран бүтээлчдийн шагнал гардуулах томооxон хөгжмийн наадам болсон уг наадам энэ сарын 21, 23-ны өдрүүдэд болно. Эхний өдрийн шагналтнуудад Рүже, Жимин зэрэг орчин цагийн к-поп одод багтжээ. Мөн G-Dragon 23-нд Японд болох наадмын нээлтэд өөрийн уран бүтээлүүдээсээ толилуулах болжээ.
Зочин 2024-11-23 202.126.91.231
эргүүнүүд
Зочин 2024-11-23 66.181.176.138
Сохроор кимчи соёлыг шүтэгчдэд л хэрэгтэй мэдээ байх даа