Мөрийтэй тоглоомд донтогч цаазын ял авчээ

Мөрийтэй тоглоомд донтогч цаазын ял авчээ

Мөрийтэй тоглоомд донтогч цаазын ял авчээ

Тайландын шүүх дор хаяж арав гаруй хүнийг хордуулсан хэрэгт буруутгагдсан эмэгтэйд цаазын ял оноосон байна. Тодруулбал, Сарарат Рангсивутапорн өнгөрсөн жил найзынхаа хоолонд цианид хийж амийг нь хөнөөснийхөө дараа 4400 гаруй ам.долларын үнэтэй эд хөрөнгийг нь хулгайлсан гэж Бангкокийн шүүхийн дүгнэлтэд дурдсан байна.

Гэмт хэрэгтэн тухайн үед мөрийтэй тоглоомд хэт донтсоныхоо уршгаар их хэмжээний өрөнд орсон байжээ. Тиймээс өрөө төлөхийн тулд хүн амины хэрэг, дээрмийн хэрэг үйлдсэн гэж шүүгч гурван цаг үргэлжилсэн шүүх хурлын үеэр мэдэгдсэн байна.

Сарарат өнгөрсөн тавдугаар сард баривчлагдсан. Түүний салсан нөхөр нь цагдаагийн ажилтан байсан тул хүн амины хэргийг санаатайгаар нуун дарагдуулахад нь тусалсан гэж прокурорын баг үзсэн юм. Хохирогч эмэгтэй хамгийн сүүлд Сарараттай хамт байсныг гэрчлэх бичлэг олдсон бөгөөд хэрэг гарахаас хэдхэн цагийн өмнөх үйл явдлыг харуулж байсан гэж цагдаа нар мэдэгдсэн юм.

Сараратын найз буюу хохирогч Сирипорн Ханвонг нас барахаасаа өмнө цианид агуулсан хүнс хэрэглэсэн гэж шүүх шинжилгээний дүгнэлт гарчээ. Сараратыг баривчилсны дараа өөр нэгэн эмэгтэй цагдаагийн байгууллагад хандсан байна. Тухайн эмэгтэй 2020 онд Сарараттай найзалдаг байсан бөгөөд хохирогчийн адил хор мэдэлгүйгээр хэрэглэсэн аж. Аз нь таарсан гэмээр тухайн эмэгтэй эмнэлгийн байгууллагад сэрсэн бөгөөд түүнийг гудамжинд ухаан алдсан байхад нь хүмүүс олсон байна.

Дараа нь Сарарат өөрийг нь хордуулж, бэлэн мөнгийг нь хулгайлсныг мэдсэн ч цагдаагийн ажилтан нөхөр нь сүрдүүлсэн тул ямар ч байгууллагад хандаж чадаагүй гэжээ.

Сараратын өмгөөлөгч болон түүний хуучин нөхөрт мөн адил шүүхээс яллах болсон байна. Түүний өмгөөлөгч Танича Эксуванват, хуучин нөхөр Витун Рангсивутапорныг гэмт хэрэгтэй холбоотой нотлох баримтыг устгах буюу нуун дарагдуулах гэж оролдсон гэж шүүх үзсэн. Цагдаа асан Витунд нэг жил дөрвөн сарын хорих ял оноосон бол өмгөөлөгч Танича хоёр жилийн хорих ял авчээ. Гэсэн хэдий ч давж заалдах эрхтэй тул батлан даалтад гаргах болсон байна.

Үндэсний цагдаагийн агентлаг ирэх долоо хоногт Сараратын үйлдсэн хүн амины хэд хэдэн нэмэлт хэргийг прокурорт хүргүүлнэ гэж "NBT Connext" мэдээлэв.

Уг нэмэлт хэргүүд нь Сарарат мөрийтэй тоглоомноос болж луйвар хийсэн, хулгай хийсэн болон хүн амины хэрэг үйлдсэн тухай аж. Тайланд улс цаазаар авах ялыг удаан хугацааны турш хориглож байсан ч 2018 онд хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед гадаадын хоёр жуулчныг хөнөөсөн эрэгтэйд үхлийн тариа тарьж цаазалсан бөгөөд саяхныг хүртэл буюу Сараратыг гэм буруутайг тогтоох хүртэл өөр цаазаар авах ял оноож байгаагүй.

 

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

- ylcuun ; 2024-11-23 216.38.195.74

galzyychyyd workergayx;

Avatar

y; 2024-11-23 216.38.195.74

SAITUUduug byzrlaj zasaglaj aptw byilding; ? + NZMS gy;

Avatar

y? gadargin XT; 2024-11-23 216.38.195.74

PLm ardrx

Avatar

seks saitch apt+ kapiwl ni XT 2024-11-23 216.38.195.74

-saityyd deer, Uurchilj bygduig, toxox sanaataiashulaj un ; drx JPoz MTV;?

Avatar

J 2024-11-23 202.126.89.163

Lallr

Avatar

Zochin 2024-11-23 202.126.89.163

p***a l***r …

Avatar

илжирсэн тайландчуудыг чөтгөр аваг. 2024-11-23 103.168.34.8

Өмхийрч ялзарсан хөрөнгөтөн ертөнц гэж энэ дээ. Ийм газраас, иргэдээс нь хол байж, өмхий тайландчуудыг Монгол улсад нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй шүү.

Avatar

Нэргүй 2024-11-23 202.55.188.35

ish chaawaasdaa neg ym sonschood Ter chigeern iim gej boddog Ene gazarn sainch bgaa muuch Hun bgaa

Avatar

Нэргүй 2024-11-23 202.9.41.17

Манж х***а шаарууд Айхтар бузар муу снаатй шаарууд. Дуусга дуусга асар шунлтй л******д.

Avatar

Х 2024-11-23 103.212.116.172

Наана чинь манж үндэстэн гэж байхгүй орос троллоо хятад гэж ярь оросоо

Avatar

Нэргүй 2024-11-23 202.9.41.17

Манж х***а л******д бүгдийг хулглсн монголд манж х***а л******д зах з2лыг ихэнхийн эзлцэн юм зарж барилга сав. Түрээслж монголыг хавхлцан шаарууд. Бүх юм манж х***а лаларуудру урсжийн. Гамшиг тахлын бйдлтй блсн лаларуудыг дуусгаж манж лаларуудыг манжруу х***а лалруудыг хужааруу хөөж дуусгаж далдр2лдгийнмаа зулбасгууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж