320 тарантулаг биедээ нууж, хил давахыг завджээ

320 тарантулаг биедээ нууж, хил давахыг завджээ

320 тарантулаг биедээ нууж, хил давахыг завджээ

Перугийн цагдаа нар 320 тарантула, 110 жаран хөлт, есөн суман шоргоолжийг биедээ уяагаар бэхэлж, хилээр гарах гэж байсан этгээдийг баривчилжээ. Тодруулбал, Өмнөд Солонгосын 28 настай иргэн арваннэгдүгээр сарын 8-нд Лима хотын Хорхе Чавес олон улсын нисэх онгоцны буудалд саатуулагдсан байна.

Албаныхан уг хүний гэдэс хэвийн бус хэтэрхий том байгааг анзаарсан бөгөөд хил давахаас нь өмнө шалгах хэрэгтэй гэж үзжээ.

Тус улсын Ойн аж ахуй, зэрлэг ан амьтдын үндэсний алба "SERFOR" арваннэгдүгээр сарын 13-нд уг явдлыг олон нийтэд зарласан бөгөөд "Эдгээр амьтад бүгд хууль бусаар үржүүлэгдсэн. Дэлхийн хэмжээнд олон сая ам.долларын үнэд хүрэх аалз, жаран хөлтийг хууль бусаар наймаалах гэж оролдсон гэж үзэж байна. Үүнийг үйлдэхээр завдсан этгээд ахуйн хэрэглээний түгжигддэг уутанд амьтан тус бүрийг хийж, гэдсээрээ уясан байсан" гэж мэдэгджээ.

Перу нь зэрлэг амьтан, шавжийн хууль бус наймаатай тэмцэж буй цорын ганц Өмнөд Америкийн улс биш юм. 2021 оны арванхоёрдугаар сард Колумбын эрх баригчид Богота хотын Эль-Дорадо нисэх онгоцны буудалд ижил төстэй хэргийг илрүүлсэн байдаг. Гэмт этгээд чемодандаа дор хаяж 232 тарантула, 67 жоом, есөн аалзны өндөг, найман хилэнцэт хорхой нуусан байжээ. Мөн оны есдүгээр сард Колумбын албаныхан Хонг Конг руу ачсан байсан 3500 аварга загасны сэрвээг хураан авсан байдаг.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ГайхмаарГайхмаар
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-23 1.73.155.166

энэ заваан шавьжаар ядагийн болоо идчидэг юм бхдаа

Avatar

Зочин 2024-11-23 103.57.93.167

Гүржийг "Жоржиа" гээд англиар нийтлэлдээ бичдэг байж "Тарантула"-г ядахдаа латинаар нь бичиж болсонгүй юу?

Avatar

Нэргүй 2024-11-23 188.162.254.23

тарантулаг гэж юу юм бэ?

Avatar

ИРгэн Х 2024-11-23 202.9.41.103

Энэ том үстэй аалзыг хэлдийн бна заваарсын

Avatar

Нэргүй 2024-11-23 202.126.88.177

haha zawaarsiin uu

Avatar

Сайхан Самбуу 2024-11-23 139.5.216.189

Нарантуул байна шд ээ тээ тэрнээс шаал өөр гэсэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж