Зэвсэгт этгээдүүд 42 хүний аминд хүрэв

Зэвсэгт этгээдүүд 42 хүний аминд хүрэв

Зэвсэгт этгээдүүд 42 хүний аминд хүрэв

Пакистаны баруун хойд хэсэгт Пүрэв гаригт дөрвөн зэвсэгт этгээд шийт исламын шашинтнуудыг тээвэрлэж явсан машин руу гал нээж, 42 хүн амиа алджээ. Тухайн хохирогчдын зургаа нь эмэгтэй байсан бол өөр 20 хүн шархадсан байна. Уг үйл явдал бүс нутагт сүүлийн жилүүдэд тохиолдсон хамгийн олон хүний аминд хүрсэн халдлагуудын нэг болсон гэж цагдаа нар мэдэгдэв.

Зэвсэгт халдлага Хайбер-Пахтунхва мужийн Куррам дүүрэгт болжээ. Сүүлийн үед исламын шашинтан болон суннит шашинтны цөөнх болох шийтүүдийн хооронд мөргөлдөөн гарч буй. Улмаар олон арван хүн амь насаа алджээ. Пүрэв гаригт болсон халдлагын гол буруутнуудыг олоогүй байна. Эрх баригчдын мэдээлснээр, халдлага гарсан бүс нутгийн хурдны замыг өнгөрөгч долоо хоногт хаасан байсан.

Гэвч замын хөдөлгөөнийг үргэлжлүүлэх болсноос хэдхэн хоногийн дараа уг хэрэг гарч буй нь гэмт этгээдүүд урьдчилан төлөвлөсөн байж болзошгүй гэжээ.

Орон нутгийн цагдаагийн албаны ажилтан Азмат Али хэлэхдээ, хэд хэдэн машин Парачинар хотоос Хайбер-Пахтунхвагийн нийслэл Пешавар руу цуваагаар явж байх үед хэрэг гарсан. Түүний хэлснээр, арваад зорчигчийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн байна. Мужийн сайд Афтаб Алам хэлэхдээ, халдлагын улмаас 42 хүн амь үрэгдсэн бөгөөд албаныхан халдлагын ард хэн байсныг тогтоохоор мөрдөн шалгаж байна.

Дотоод хэргийн сайд Мохсин Накви уг халдлагыг "террорист халдлага" гэж нэрлэсэн бол ерөнхий сайд Шехбаз Шариф, ерөнхийлөгч Асиф Али Зардари нар гол буруутныг заавал шийтгэх болно гэж мэдэгдсэн байна.

Куррам хотын оршин суугч, 35 настай Мир Хуссейн зэвсэгт халдлагын гэрч болжээ. Тэрбээр хэлэхдээ, үл таних машинаас дөрвөн зэвсэгт этгээд гарч ирээд автобус, бусад машин руу гал нээсэн байна. Нийт 40 минутын турш гэмт этгээдүүд гал нээсэн бөгөөд эмэгтэйчүүдийн тусламж гуйх дуу аажмаар алга болсон гэв. Мир Хуссейны хувьд бууны суманд өртөхгүйн тулд нуугдахаас өөр аргагүй байсан аж.

Суннит шашин зонхилдог Пакистаны 240 сая хүний ердөө 15 орчим хувийг мусульман шиит шашинтнууд эзэлдэг бөгөөд олон нийтийн хооронд итгэл үнэмшлийн дайсагнал байсаар ирсэн. Хэдийгээр уг хоёр бүлгийн хүмүүс тайван амьдардаг ч гэлээ зарим бүс нутагт, ялангуяа Куррамын зарим хэсэгт хурцадмал байдал хэдэн арван жилийн турш үргэлжилсэн байдаг. Өнгөрсөн долдугаар сараас хойш Куррам хотод газрын маргаан дэгдэж, улмаар шашны бүлэглэлийн хүчирхийлэл болж хувирсан гэж ажиглагчид үзэж байна. Гэсэн хэдий ч тус улсын хувьд зөвхөн Куррам, шийт ислам, суннит гэлтгүй муж бүр нь өөр өөр үзэл баримтлалтайгаас үүдэн мөргөлдөөн зогсолтгүй гардаг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-23 172.56.169.211

исламын шашинтнууд шийт ба суннит гэдэг хоер булэгт хуваагддаг

Avatar

sa 2024-11-23 59.153.114.124

ёоо үнэхээр аймар юм болжээ😱😶

Avatar

йй 2024-11-23 203.217.139.240

орчуулагчийн дараа редакторломоор юмаа, нүднээс цус гарах нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж