Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа

Нийслэлийн 2025 оны төсвийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Төсвийн тухай хуульд заасны дагуу Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалай нийслэлийн 2025 оны төсвийн төслийг НИТХ-ын дарга А.Баярт өргөн барилаа. Нийслэлийн 2025 оны төсөв батлах тухай тогтоолын төсөлтэй хамт Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлан тухай, Авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн батлах тухай, Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж булшлах нэгж тарифыг шинэчлэн батлах тухай тогтоолын төслийг өргөн мэдүүлэв.

Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд дараах үндсэн чиглэл, бодлогыг баримталж байна. Үүнд:

  1. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, хотын эдийн засгийг тэлэх бодлогыг хэрэгжүүлнэ.
  2. Гэр хорооллыг орон сууцжуулж, агаар орчны бохирдлыг бууруулна.
  3. Улаанбаатар хотын холбоос замуудыг нэмэгдүүлэн, нийтийн тээврийн салбарт цогц шинэчлэл хийснээр авто замын түгжрэлийг бууруулна.
  4. Өнгөрсөн онуудад эхлүүлсэн хөрөнгө оруулалтын ажлыг дуусгаж, нийгмийн суурь үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

Ирэх онд төрөөс хэрэгжүүлж буй бодлогын хүрээнд бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг татварын бодлоготой уялдуулах, бизнес эрхлэгчдийн татварын орчныг хялбаршуулах, татварт хамрагдалтыг нэмэгдүүлэх, бүртгэл хяналтыг сайжруулснаар далд эдийн засгийг бууруулж, татварын суурийг өргөжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөлөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан бүсчилсэн хөгжлийн бодлого, хүний хөгжлийн бодлого, эдийн засгийн бодлого, ногоон хөгжлийн бодлого, засаглалын бодлого гэсэн үндсэн 5 бодлогыг хэрэгжүүлэхэд төсвийн төслийг чиглүүллээ. Энэ хүрээнд их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл “Метро”, Туул хурдны авто зам, Шинэ Зуунмод хотын бүтээн байгуулалт, Сэлбэ дэд төвийн орон сууцны иж бүрэн цогцолбор хороолол зэрэг томоохон бүтээн байгуулалтын санхүүжилтийг газар чөлөөлтийн зардлын хамт тусгалаа. Түүнчлэн Улаанбаатар хотын инженерийн барилга байгууламж, авто зам, хот нийтийн аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, ногоон байгууламжийн нийт 164 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ТӨР өөрөөө 2024-11-23 202.70.43.34

ТӨР өөрөө ТАТВАР ТӨЛӨГЧИЙН Мөнгөөр 5-р Цахилгаан Станц Барина гэж БАЙХГҮЙ шүүү….Эрчим Хүчний Салбараа 100% Либералчилааа !!!!!!!!!!!! Хувийн Хэвшилдээр Хийлгээд Хувийн Хэвшилээр Хариуцуул !!!!

Avatar

Нэргүй 2024-11-23 202.70.38.18

гэр хороололын утааг цахилгаан халаалтаар сольвол илүү үр дүнтэй болно доо .Өмнөговь аймагт амжиргааны түвшин харьцангуй илүү учир халаалтыг айл өрх бүр авч тавьж байна хамгийн гол асуудал нь хуучин дулааны станцтай тэр нь хүчин чадал нь хүрдгүй өнөөдрөөс хүйтрээд эхэллээ бүх айл халаалтаа залгацан тог нь дийлэхгүй тогоо хязгаарлаад эхэлдэг .манай аймагт шинээр дулааны станц барьчвал харин жинхэнэ утаагүй аймагаар тодрох байх өглөөдөө бас утаатай л байгаад байгаа гэхдээ хотыг бодвол газар тэнгэр

Avatar

Нэргүй 2024-11-23 202.70.38.18

эрхэм гишүүд төрийн толгойлогч нар минь одоо ухаантай бодолтой ажиллахгүй бол дараагийн сонгууульд нэр дэвшээд ч хэрэгггүй шүү ард түмэн тэнэг бишшүү

Avatar

Нэргүй 2024-11-23 202.70.38.18

агаарын бохирдлоо арилгаж хотын 5 шарын хавьцаа бохирын үнэр ёстой аймаар байна бохирын байгууламжаа хотын төвөөсөө гаргаж чадаагүй байж агаарын бохирдол яадаг л болдоо яанадаа агаарын бохирдол утаа униарт бол хотын хүүхдүүд эрүүл байх арга алга байнашдээ

Avatar

ebe 2024-11-23 192.82.65.32

hyatad hun u

Avatar

Зочин 2024-11-23 103.57.93.180

Энэ нүдний шилтэй нь яг гадаад хүн шиг харагддаг бн ш дээ цочлоо ш дээ

Avatar

Нэргүй 2024-11-23 139.5.216.154

Гадаад хүн юм чинь тэхгүй яадын кк

Avatar

Нэргүй 2024-11-23 122.201.31.57

MAH iin lalruud sain tsuslah ni dee

Avatar

Нэргүй 2024-11-23 202.9.41.17

Уих-д шурглсн бүх хулгайч манж х***а хог шааруудыг яллаж дуусгаж.
Уих-ыг улс орныг бүтээж авч явж чадах улсуудар бүрдүүлж
Манж х***а лаларуудын юм юмнд байр2лсн хулгайчуудыг далд оруулхад 2 өдөр хангалттай шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж