Францын нийслэл Парист албан ёсоор өвөл айлчлан ирлээ. Тодруулбал, Пүрэв гаригийн өглөө Парист орж эхэлсэн цас ойрын хоёр өдөртөө үргэлжлэх төлөвтэй байна. Хур тунадасны хэмжээ Парис орчимд 1-3 см, Норманди орчимд 10 см ч хүрч магадгүй байна. Өмнө нь 2018 оны хоёрдугаар сард 10 см орчим цас орж байжээ.
Нийслэл Парис байрладаг Иль-де-Франц муж улбар шар түвшний анхааруулга зарлаад байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний "RATP" групп үйлчилгээ тасалдаж магадгүйг анхаарууллаа. Парисаас баруун тийш чиглэсэн галт тэрэгний үйлчилгээ, нийслэлийн хоёр том нисэх онгоцны буудлын гарах нислэгүүд саатаад байна.
Цасны улмаас Францын хойд болон баруун хэсэгт байрлах 50 мянга орчим байшин цахилгаангүй болжээ.
Парис хотод цас орох нь нэн ховор, орсон ч их хэмжээгээр ордоггүй бөгөөд хурдан хайлдаг. Атлантын далайн нөлөөгөөр хот ерөнхийдөө зөөлөн цаг ууртай. Ихэвчлэн арванхоёроос хоёрдугаар сарын хооронд цөөн хэдэн удаа л цас ордог. Харин их хэмжээний цас хэдэн жилдээ нэг удаа л ордог ажээ. Ховорхон тохиох цас орсон үед Эйфелийн цамхаг, Нотрдамын сүм зэрэг жуулчдын очих дуртай дурсгалт газрууд улам үзэсгэлэнтэй болж, хөл хөдөлгөөн ихтэй байдаг.
Нэргүй 2024-11-22 103.212.119.241
өвөл чи яасан их удваа.
иргэн 2024-11-22 66.181.177.70
Байгалын хууль ?!
Нэргүй 2024-11-22 202.131.234.123
туууз хайчилж ёслол хийсэнгүй дээ.