Элчин сайдууд хариуцлагатай аялахыг уриалж байна

Элчин сайдууд хариуцлагатай аялахыг уриалж байна

Элчин сайдууд хариуцлагатай аялахыг уриалж байна

Гадаад харилцааны яам, АНУ болон Өмнөд Солонгос улсын Элчин сайдын яамтай хамтран “Хариуцлагатай аялцгаая” мэдээлэл сурталчилгааны аян зохион байгуулахаар болжээ. Энэхүү аян нь Монгол Улсын гуравдагч хөршүүд болох АНУ, Өмнөд Солонгос хоорондын  албан ёсны харилцааг хөндөж буй. Мөн  аялагч нарын тогтоож байдаг иргэд хоорондын харилцаанд чиглэж байгаа ажээ. Хариуцлагатай аялснаар гадаад улс орнуудтай хамтран ажиллах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг талууд онцолж байлаа. Өөрөөр хэлбэл, аливаа улсад зорчих виз мэдүүлсэн визний ангиллын хүрээнд зорчиж байх нь чухал гэдгийг хэлэв.

– Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чой Жи Вон:

-Бүгд найрамдах Өмнөд Солонгос улс 1990 онд Монгол Улстай дипломат харилцаа тогтоож байсан. Хоёр улсын харилцаа бүхий л салбарт эрчимтэй хөгжиж буй. Ардчилал, хүний эрх, зах зээлийн эдийн засгийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн нийтлэг үнэт зүйлстэй. Мөн 2021 онд стратегийн түншлэлийн харилцаанд хүрсэн. Ингэснээр өмнөхөөсөө илүү эрчимтэй хамтран ажиллаж байна. Үүний гол хүчин зүйл нь иргэдийн солилцоо гэж үзэж байна.

Тухайлбал, өнгөрсөн жилд 140 мянга гаруй иргэд Өмнөд Солонгос улс руу, мөн энэ тооны солонгос иргэн Монгол Улс руу харилцан зорчсон байна. Энэ жил гэхэд Солонгос улсаас 180 мянга гаруй иргэн монгол руу зорчжээ.

2024 оны аравдугаар сарын байдлаар 57 мянга орчим монгол иргэн Өмнөд Солонгос улсад ажиллаж амьдарч байна. Тиймээс энэхүү харилцан зорчих үед хариуцлагатай аялах нь чухал юм. Зорчиж буй улсын хууль дүрэм, соёлыг хүндэтгэх хэрэгтэй. Энэ нь цаашлаад хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна” гэлээ.

-АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ричард Л.Буанган:

-Сүүлийн хэдэн жилийн хугацаанд АНУ-д зочлох хүсэлтэй монголчууд урьд урьдынхаас олноор нэмэгдэж байгаад бид бахархаж байна. Тухайлбал, өнгөрсөн 12 сарын хугацаанд АНУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтэс Монголын иргэдэд 18 мянга орчим виз олгосон байна. Дотоодын аюулгүй байдлын яамны мэдээлснээр, энэ оны тавдугаар сарын байдлаар АНУ-д 3000 монгол оюутан суралцаж байгаа нь өмнөх оны 2700-оос ахижээ. 2024 онд 800 гаруй оюутан "F1" виз, олон улсын солилцооны төрөл бүрийн хөтөлбөрийн 2000 гаруй зочид "J1" виз авчээ.

Эдгээр тоо нь өсөлтийг илтгэж байгаа ч Монголд дахиад олон хүн АНУ-д зорчих виз авахад хялбар байгаасай гэж хүсэж байгааг бид ойлгож байна. АНУ-д зорчоод буцаж ирсэн болон ирээгүй монгол аялагчдын өмнөх түүх виз олголтонд ихээхэн нөлөөлдөг. Өнөөдөр виз мэдүүлэгч АНУ-ын визний шалгуурыг хангах эсэхийг үнэлэхэд тэрхүү мэдээлэл нөлөөлнө. Монголчууд АНУ болон бусад улс руу зорчих явдлыг хөнгөвчлөхийн тулд  хариуцлагатай зорчих шаардлага хүн бүрт тавигдаж байна. Хэрхэн илүү ухаалаг, илүү хариуцлагатай аялах вэ? Энэ бол энэ аяны гол зорилго юм. Илүү олон хүн хариуцлагатай аялах тусам гарах өөрчлөлтүүд нь ирээдүйд Монголын виз мэдүүлэгчдийн үнэлгээнд эерэгээр нөлөөлнө. Хүн бүр ойлголттой байж, хариуцлагатай аялах юм бол монголчууд АНУ-д зочлоход илүү амар хялбар байх болно. Учир нь, хууль тогтоомж зөрчихгүйгээр аялж, тэр дундаа аяллын хууль ёсны зорилго нь дуусмагц цагтаа эх орондоо буцаж ирэх нь итгэлцлийг бий болгодог" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2024-11-22 172.56.106.171

Нэг дарганцар нь сүрхий хүн болох гээд манайх нэг сая жуулчин авна гэж байсандаа. Нэг аятайхан 00 -үгүй байж тийм олон хүн хүн авахаар ирсэн хүмүүс маань буцаж очоод нэг сая хүнд Монголыг муу хэлнэ дээ.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

яах нь хүний эрх шүү дээ. бид дураараа л дургина дунд чөмгөө ч ташина

Avatar

s*** l****a 2024-11-22 66.181.191.201

cham shig laalr amerukin visa ugch haragdaach

Avatar

Нэргүй 2024-11-22 139.5.216.175

Хүний эрх хуулийн хүрээ6д байдаг. Чам шиг тэнгүүдээс болж бидний хэлэн Монголчууд өсч хөгжихгүй, хаа явсан газраа эх орноо харлуулж байх юм.

Avatar

Нэргүй 2024-11-22 89.187.28.115

БНСУ биз дээ? Юун Өмнөд Солонгос улс вэ?

Avatar

газар шороо 2024-11-22 66.181.166.134

нарантуяа бол юу ч мэдэхгүй мал юм бна, улсын нэрийг зөв бичиж чадахгүй ийм охидууд сэтгүүлч хийж бна даа, нөхөн үржихүйгээ хий

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж