Олон улсын эрүүгийн шүүх Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху, Батлан хамгаалахын сайд Йоав Галлант, Хамасын цэргийн дарга Мохаммед Дейф нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн, дайны гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлээр баривчлах тушаалыг Пүрэв гаригт гаргалаа. Нетаньяху, Галлант нарыг Газын зурваст олон удаа хүний эрхийг зөрчсөн гэж Олон улсын эрүүгийн шүүх үзэж байна.
Израиль уг шийдвэрийг няцаахын зэрэгцээ Олон улсын эрүүгийн шүүх нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна гэж буруутгажээ. Тус улсын ерөнхийлөгч Исаак Херцог баривчлах тушаал гаргасан уг өдрийг “шударга ёсны хар өдөр”, “хүн төрөлхтөний хувьд хар өдөр” боллоо гэжээ.
Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч “Вашингтон энэ шийдвэрийг үндсээр нь няцааж байна” гэв.
Хамасын өндөр албан тушаалтан Басем Наим "Шүүхийн шийдвэрийн хэрэгжилтийг дэлхийн бүх улс орон дэмжихгүй бол хязгаарлагдмал бөгөөд бэлгэдлийн шинж чанартай хэвээр байна” гэжээ.
Хамасын цэргийн дарга Мохаммед Дейфийг аравдугаар сарын 7-ны халдлагын гол архитектор гэж үздэг. Израилийн арми энэ оны эхээр түүнийг устгасан гэж мэдэгдээд байв.
3,576.02






















































Холбоотой мэдээ