Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээн авлаа

Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээн авлаа

Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээн авлаа

НЭМЭЛТ: 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд гишүүдийн 90 гаруй хувийн саналаар хүлээн авах нь зүйтэй хэмээн үзлээ.

Б.Энхбаяр: Төсөвт хориг тавигдсанд гишүүдэд буруу байхгүй

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын 2025 оны төсвийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. Тус байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар оролцож, ирэх оны төсөвт хориг тавьсан үндэслэлийг танилцууллаа. Үүний дараа гишүүд асуулт тавьж, байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР:

-Төсөвт УИХ-ын гишүүд, олон нийт шүүмжлэлтэй хандсаар байхад мухарлаж зүтгэж, батлуулсан. Ерөнхийлөгч хориг тавингуут  Сангийн сайд гарч ирээд “Хоригийг баяртай хүлээж авч байна” гэх шиг хэнийг доромжлоод байгаа юм. Төсвийг баталсан гишүдийг буруу шийдвэр гаргасан гэж хэлээд байгаа юм уу.

Төсөв гэдэг нэг талаас хууль, зүй, нөгөө талаас улс төрийн үр дагавартай. Бодлого унаж байгаад УИХ, Засгийн газар ямар дүгнэлт өгч байгаа вэ. Гишүүдэд бол буруу байхгүй.  Засгийн газар  энүүгээр нь батална шүү гэж дөргүй зүтгэж байж батлуулсан. Төсвийг батлах үед кноп нь яг дарагдсан уу гэдэг эргэлзээтэй. Төсөв батлагдаад хоёр долоо хонож байхад протколыг нь авъя гэхэд  УИХ-ын Тамгын газар өгөхгүй байгаа. Хэн гэдэг гишүүн ямар санал өгсөн бэ гэдгийг үзье гэхээр өгөхгүй байгаа.

П.Сайнзориг гишүүн бид хоёр Үндсэн хуулийн асуудал болно гүү гэж анхааруулсан. Арга ядаад сошиалд бичсэн?

УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ:

-Төсөв батлах гэдэг бол ирэх жилүүдэд юуг хийх гэж байгаа, ямар зардлаар ямар ажил хийх гэж байгааг төлөвлөдөг.  Улсын төсөв батлагдсаны дараа орон нутгууд төсвөө батлахаар хүлээж байна. Үүний дараагаар сум дүүргүүд батална гээд хүлээгдэж байна. Хууль эрх зүйн процедурын шинэ нөхцөл үүссэн учраас хоригийг яаралтай шийдээд явах ёстой.  Төсөвт өнгөрсөн хугацаанд есөн удаа  хориг тавьсан байна лээ. Энэ удаагийн хориг бидний хувьд дахин ярилцах боломж олгож байна. УИХ –аас 25 гишүүнтэй ажлын хэсэг байгуулж, ажилласан ч ажлын хэсэг үр дүнгүй ажилласан.  Ажлын хэсгийн дарга, гишүүд нь шууд төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгээс улс төр хийж эхэлсэн. Ийм байж болохгүй. Парламентаа төлөөлөөд ажлын хэсэг ажиллая гэж явчихаад бүх гишүүд рүү чихээд, Засгийн газар луу чихэж байгаа нь харамсалтай.

Хоригийг хүлээж аваад явах чигтэй байх шиг байна. Жижиг тойргийн эрх ашиг руу битгий явчихаасай. 78 Сангийн сайд, 126 Сангийн сайд болж, жижиг, жижиг юм тусгах гээд явах байх.

Цаашдаа Дэгийн хуулийг сайжруулах шаардлагатай.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-22 202.70.43.34

Монгол Хүмүүс Төрд гараагүй, Энгийн Номхон Ард байх үедээ Намзасаг, Нийгэм-ээ Амаараа Зад шүүмжилж, “Манай Америкад бол ерөөсөө ингэдэг байхгүй юу, Гарвардын хүрэл зүрхний Боловсрол, поло подволк, Метро дүүжин тээвэр,Мөнгөний бодлого, Эх Орноо Хүрэл зүрхнээсэ хайрлах….”гээд л 9 шидийн юм ТВ, Фэйсбүкээр ам уралдан их сүртэй л хэлэлцэнэ. Тэгээд эд нар ч “овоо юм” хөөрхий гээд сонгоод Төрд Явуулахаар маргаашнаас л өнөө Муулдаг Хэдтэйгээ Нэг Ор Хөнжилд ороод л Хулгай Худлаа, Элийрэл балайрна.

Avatar

Зочин 2024-11-22 76.220.74.140

Зүгээр л улс төрийн тоглолт…..

Avatar

Нэргүй 2024-11-22 202.126.91.242

зүгээр баыгаарай лалараа улс төр гэдэг үгээр худлаа шааж хулгайг хаацлах с
Санаархл шаажийн манж х***а зулбасгууд ингэж атгаг бузар өчнөөн жил лалартсн хулгай шааж лалартж үхсн ацны бодлго шууд бузар хулгай л******д мултрх гэж лалартж дуусгаа.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

энэ муухай төсөвийг өөрсдөө баталсан шүү дээ. одоо буцааж гэрт нь хариул. гишүүд бол ялтангууд юм байна шүү дээ.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.126.90.149

Гишүүд л баталсан шүү дээ

Avatar

сонгогч 2024-11-22 202.9.46.175

ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … ….УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

Avatar

Нэргүй 2024-11-22 49.0.141.65

126 н толгойгүй мануухайнууд хэрэггүй юм байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж