Барилгын тусгай зөвшөөрлийг авахын тулд тогтсон авлига өгч байж авдаг гэсэн ам дамжсан яриа байдаг. Гэвч энэ яриаг тусгай зөвшөөрөл олгодог байгууллага, эрх мэдэлтний зүгээс ямагт няцаасаар ирсэн. Тэдний няцаадаг цор ганц үндэслэл нь “тусгай зөвшөөрөл олгох процессын цаана хүн ажилладаггүй, систем буюу цахим бүртгэл ажилладаг” гэх тайлбар. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг цахимаар өгч цахимаар авдаг ажээ. 2011 оноос тусгай зөвшөөрлийг төрийн яам агентлаг биш, харин төрийн бус байгууллага өгдөг болсон нь төрийн байгууллагын ачаалал буурах, авилгаас ангид байх зэрэг давуу талуудыг бий болгосон гэж үздэг. Энэ нь үнэний хувьтай ч , монголчууд л болсон хойно, “аргалах”, “танил талаар хөөцөлдөх” аргаар хандсаар ирсэн байхыг үгүйсэхгүй.
Энэ тухай дэлгэрүүлж тодруулбал, яг адилхан нөхцөлтэй компаниуд хүсэлтээ илгээхэд нэг нь аваад нэг нь авдаггүй, эсвэл хүсэлтээ өгөөд 2-3 сар болсон байхад 2-3 цагийн дараа өөр компанид зөвшөөрөл нь гардаг гэхчлэн гомдлуудыг холбогдох газруудад иргэд удаа дараа өгч байжээ.
Уг нь тусгай зөвшөөрөл олгоход, инженер техникийн ажилтны тоо, тухайн компанийн чадамж зэрэг нөхцөлүүдийг шаарддаг. Гэтэл инженер техникийн ажилтангүй компани тусгай зөвшөөрөл хөөцөлдөх нь тухайн байгууллагаас өөрөөс нь шалтгаалсан хүндрэл гэж зөвшөөрөл олгодог Монголын барилгын үндэсний Ассоциацийнхан тайлбарлаж байна. Нөгөө талдаа, өнөөдөр хамгийн ховор болсон мэргэжлийн тоонд орж байгаа инженерүүд заавал зөвхөн нэг компанид харьяалалтай байх шаардлага тавьж байгаа нь буруу, тэгээд ч энэ тухай заасан журам дүрэм байхгүй гэж барилгын компаниуд учирладаг.
Юутай ч энэ бүх асуудлыг нээлттэй, илэн далангуй ярилцаж тусгай зөвшөөрлийг хүнд сурталгүй, авилгагүй олгодог байх гарц гаргалгааг олохоор барилгын салбарыхан энэ сарын 28-нд уулзахаар болжээ. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой мэдээлэл авах, санал шийдлээ танилцуулах хэн бүхэнд энэ хэлэлцүүлэг нээлттэй юм байна. Хэлэлцүүлэг Холидэй Инн зочид буудалд болох юм байна.
Нэргүй 2024-11-22 202.126.91.202
фэйсбүүкээр дүүрэн барилгын компани зарж байгаа. барилгын хөгжлийн төвд хувийн компанигүй ажилтан байхгүй. тэгээд авилгагүй гэж шааж байна уу. хахаха.
Нэргүй 2024-11-22 59.153.115.25
Авилга ш дээ. цөөрүүлж ил тод болгож олон улсын жишигт оруулах хэрэгтэй. төрөөс хамааралгүй.
Нэргүй 2024-11-22 59.153.115.209
ЗӨВӨРӨЛДӨ ГОЛ БИШ НОРМ СТАНДАРТ МАШИНИ ЗОГСООЛ НОГОН БАИГУЛАМЖ ХҮХДИИН ТАЛБАИ БАИР ХОРОНДИН ЗАИ БАЬЖ БАИГАД
ЗОЧИН 2024-11-22 103.212.118.216
АВИЛГААР Л АВДАГ ЭД Ш ДЭЭ. ТЭГЭЭД ЯМАРЧ ЧАДВАРГҮЙ МӨРТЛӨӨ НЭГЭН БАНКНЫХАНТАЙ БАС Л АВИЛГААР ХУЙВАЛДАЖ ЗЭЭЛ АВААД, АВИЛГААР ГАЗАР АВААД,БАРИЛГАА БАРЬСАН БОЛЖ БОДИТ ҮНЭЭС НЬ БАГАДАА 1.5ДАХИН ӨНДӨР ҮНЭЭР БОРЛУУЛААД АШГАА БАНКНЫХАНТАЙ, ГАЗАР, ЦАХИЛГААН, ДУЛААН ХАНГАМЖИЙНХАНТАЙ ХУВААДАГ АВИЛГЫН ТОГТСН СҮЛЖЖЭЭ АЛЬ ЭРТНЭЭС БУЙ БОЛСОН.
Зочин 2024-11-22 76.220.74.140
Энэ бол аль олон жилийн өмнө хэрэгжүүлэх ёстой байсан асуудал л даа. Нөгөө ниргэсэн хойно нь хашхирав гэдэг шиг. Барилгын стандарт чанарыг хариуцлагатай үнэнч шударгаар баримтлах хэрэгтэй л дээ. Яг үнэндээ бол Монгол хүнийг маханд нь гэгчээр хүчээр л өндөр торгууль ногдуулдаг юм уу яадаг юм ямар 1 хөшүүрэг ашиглахгүй бол яриад хэлээд болдог асуудал бишээ.
Нэргүй 2024-11-22 59.153.87.21
Барилгын инженер байхгүй мэргэжилтэй ажилчин байхгүй мөртлөө тусгай зөвшөөрөлтэй бүр тендерт ороод барилга бариад явж байгаа компани байж л байна. Угаасаа энэ тусгай зөвшөөрөл гэдэг зүйл цаасны бизнес болчихсон зүйлээ.
Zochin 2024-11-22 103.57.92.126
irged hohirood itgehgui bolloo
Нэргүй 2024-11-22 62.195.45.93
Meregshsen barilgachdiin armitai bolson tsagt l barilgiin salbariin tuluvlult, chanar, standart gajuudalgui boloh baih. Ulannbaatariin ter betonon shugui bol yostoi gamshig. Aimshigiin ter barilguudiig ulsiin komiss ni huleej avaad baidag ni bur gamshig
Нэргүй 2024-11-22 202.126.90.206
Уих хулгай-р шигдсн манж х***а зулбасгууд хэдхэн цөөхөн манж х***а зулбасгууд улсыг самардгийн манж х***а зулбасгуудын намын толгойд шаасн манж х***а зулбасгуудаар снгуульд манж хужаагуудын нэр оруулаад ард түмэн намаа сонгох-с аргагүй. Ингэж адгийн манж х***а л******д улсыг эзлдгийн уих-д шигдсн л******д хулгай аргаар орж ирсн зулбасгууд болиул тарааж жинхэнэ чадвартй улсаар уих байгуулнаа. Ингэж улсыг эзлдг гажиг толгойд манж х***а шаарууд. Үхлээ дууджийн.