Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл 2024 оны эхний 9 сард 6.4 их наяд төгрөг болж, 6.0 (93.2%) их наяд төгрөгийн ажлыг дотоодын барилгын байгууллага, 435.8 (6.8%) тэрбум төгрөгийн ажлыг гадаадын барилгын байгууллага гүйцэтгэсэн байна.
Барилга угсралт, их засварын ажил 2024 оны эхний 9 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 683.8 (11.9%) тэрбум төгрөгөөр өсөхөд дотоодын байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 466.3 (8.4%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин дотоодын барилгын байгууллагаас хувийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 5.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 490.3 (9.1%) тэрбум төгрөгөөр өссөн бол төрийн байгууллагын гүйцэтгэсэн барилга угсралт, их засварын ажил 69.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 13.9 (16.7%) тэрбум төгрөгөөр, гадаадтай хамтарсан байгууллагынх 36.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.1 (21.4%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
Холбоотой мэдээ