Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар холбогдох газрууд өнөөдөр /2024.11.22/ ээлжит мэдээллээ хийлээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвд өнөөдрийн байдлаар 442 хүн тусламж үйлчилгээ авснаас 196 нь томуу, томуу төст өвчин эзэлж байна. Хоногт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдолд эмнэлэгт шилжүүлж байна гэж мэдэгдлээ.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч Ш.ЭНХТӨР:
-Томуу, томуу төст өвчнөөс сэргийлэхэд иргэдийн оролцоо чухал. Томуугийн А хүрээний вирус алаг цоог байдлаар тодорхойлогдож эхэлж байна. Томуу, томуу төст өвчин агаар дуслын замаар халдварладаг учраас гарын ариун цэвэр сайтар сахих, хүн хоорондын зай барих, маск зүүх шаардлагатай. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд зургаан бүлэг 20 гаруй төрлийн хүндрэл үүсэх эрсдэлтэй. Тухайлбал, хамрын үрэвсэл, дунд чихний үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, амьсгал дамжуулах замын дээд хэсэг гуурсан хоолойн үрэвсэл, уушигны хатгалгаа, бусад эрхтэн тогтолцооны хоёрогч хүндрэлүүд үүсгэдэг. Хүндрэл гарсан нөхцөлд эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал хүрэлцэхгүйд хүрдэг. Тийм учраас дэлхий нийт иргэдийн идэвхтэй оролцоо, урьдчилан сэргийлэх арга хэмжээ хамгийн чухал гэж үздэг.
Сэргийлэх хамгийн чухал маневр нь хүүхэд, эрсдэлт бүлгийн хүн амыг зөв амьдралын дэглэм сахиулах асуудал туйлын чухал.
Дулаан байлгах, хүйтэн шингэн уулгахгүй байх, илчлэг сайтай хоол хүнсаэр хангах, өвчилсөн үед ердийнхөөс илүү их шингэн уулгах, ажил амралтын дэглэм зөв баримтлах зэрэг маш олон асуудал байгаа.
Эмчилгээний ерөнхий дэглэм дотроо асаргаа сувилгаа туйлын чухал. Нэн тэргүүнд халуун буруулж, өвдөлтийг намдаах ёстой. Томуу томуу төст өвчний үед хүүхэд гэлтгүй хүн бүр ойр ойрхон өндөр халуурдаг.
Халуун бууруулах, өвдөлт намдаах эмчилгээ хийхдээ парацетомол, ибупрофен зэрэг эмийг эмчийн зааврын дагуу тунг зөв тохируулан уулгах шаардлагатай.
Ханиад томууны эсрэг олон найрлагатай эм хэрэглэдэг. Олон найрлагат эмэнд парацетомол мэтийн халуун бууруулах эм агуулагддаг учраас тав хүртэлх насны хүүхдэд тун нь хэтэрвэл аюултай байдал үүсгэдэг. Халуун бууруулах өвдөлт намдаах эмэн дээр зохистой тунгаар хэрэглэх.
Хоёрт, дэлхий нийт аспириныг халуурч байгаа үед хэрэглэхийг хориглоод 20 гаруй жил болж байгаа.
Харамсалтай нь, орон нутагт аспирины тунг хэтрүүлснээс болж элэг, тархи, бөөрний дутагдалд орж, амь нас эрсдэлтэй байдалд орох тохиолдлууд сүүлийн жилүүдэд гарсан.
Томуу эхэлсэн энэ үед халуун бууруулах өвдөлт намдаах эмчилгээн дээр аспирин пирамидоны бэлдмэлүүдийг огт хэрэглэж болохгүй гэдийг зориуд анхааруулъя. Томуу, томуу төст өвний үед амьсгал дамжуулах эрхтэн тогтолцоонд цэр салтс ихээр хуримтлагддаг учраас сайн гадагшлуулж чадаагүй үед уушгины үрэвсэл болон бусад хүндрэл үүсдэг учраас цэр салстыг гадагшлуулах нь чухал. Насанд хүрэгсэдтэй харьцуулахад хүүхэд цэр салстаа гаргаж чаддаггүй, хүч чадал муутай учраас. цэр ховхлох шингэлэх эмийг оройн цагаар өгөхгүй. Унтуулах цагийг угтуулан өгч болохгүй. Зургаан сар хүртэлх хүүхдэд цэр ховхлох шингэлэх эм бэлдмэл хэрэглэх нь эсрэг заалттай байдаг. Энэ бүгд дээр анхаарах хэрэгтэй.
Суулгалт өвчин, гэдэсний халдварт өвчний үед шингэн дутагдал тохиолддоггүй. Томуу, томуу төст өвчний үед шингэн дутагдалд ордог.
Халуурах, ойр, ойрхон халуурах, өндөр халуурах. Амьсгалын тоо нь улам олширно. Хөлөрнө. Ийм шинж тэмдэг үзүүлснээр шингэнээ алддаг. Бөөлжих, суулгах шинж тэмдэг үзүүлдэг. Хүндрэлийн үед хүүхэд хоол ундандаа дургүй болдог учраас шингэн дуталд ордог. Хүндээр өвдсөн үед хүүхэд хөхөө хөхөж чадахгүй болох зэрэг тохиолдол бий. Мөн вирусээр ялгарч байгаа хороос болж хүн хорддог. Үүнээс болж шингэн дутагдалд ордог.
Хүүхэд өвдсөн үедээ нулимс нь гарахгүй, унтаарах, нүдний аяга хонхойх зэрэг шинж тэмдэг үзүүлбэл хүндэрсэн байна. Тиймээс яаралтай эмчид хандах шаардлагатай. Шингэнийг нөхөхийн тулд 5-10 минут тутамд 5-10 мл-ээр шингэнийг өгөх хэрэгтэй.
Г.ХОРОЛ
Нэргүй 2024-11-22 202.131.234.123
нянбактерийг бялдаржуулаад байгаа лабраториууд байгаа даа.