Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Хуучирсан мэдээ: 2024.11.22-нд нийтлэгдсэн

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

Төсвийн байнгын хороо Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ

НЭМЭЛТ:

Төсвийн байнгын хороо өнөөдөр /2024.11.22/ хуралдаж Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон нь хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх юм.


БАЙНГЫН ХОРООД ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх 2025 оны төсөв болон хамт өргөн мэдүүлсэн хуулиудад бүхэлд нь хориг тавьсан талаараа өнгөрсөн Лхагва гаригт мэдээлсэн. Тэгвэл өнөөдөр УИХ дахь МАН болон АН-ын бүлгүүд хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаад байна.

Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлаар 12:00 болон 13:00 цагаас хуралдах товтой байна. Байнгын хороодын хурлын дараа УИХ-ын чуулган 15:00 цагаас үргэлжлүүлэн хуралдана.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж