Улс, дүүргийн зарим эмнэлгүүд иргэдэд төлбөртэй үйлчилнэ гэдгээ мэдэгдэж байна. Гэтэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас өчигдөр /2024.11.21/улсын эмнэлэгүүд эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй үнээр тусламж, үйлчилгээг хэвийн үзүүлж байна гэж мэдээлсэн. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудлаар мэдээлэл хийж "Эрүүл мэндийн даатгалын сан хүнд байгаа нь үнэн. Улсын томоохон эмнэлгүүдэд гэрээний хэтрэлт бий. Гэхдээ нэн шаардлагатай тусламж үйлчилгээг зогсоогоогүй" гэж хэлсэн.
Гэвч албаныхны мэдэгдэл, бодит байдалтай зөрж байгааг иргэд хэлж байгаа юм.
Жишээлбэл, нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвөөс 2024 оны арваннэгдүгээр сарын 21-нээс эхлэн амбулаторийн цогц тусламж үйлчилгээ, рентген, ургийн ЭХО-оос бусад ЭХО, шүдний эмчилгээ, өдрийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас санхүүжүүлэхгүй болсон тул тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгожээ.




"Бүх эмнэлэг ЭМД-ын сантай байдаг ч тухайн жилийн төсөвтөө багтаан эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлдэг. Гэмтэл согог судлалын үндэсний төв, Гуравдугаар эмнэлэг, УНТЭ, Монгол-Японы эмнэлгүүдийн ЭМДЕГ-тай хийсэн гэрээ дууссан. Гэсэн хэдий ч бид санхүүжилтыг нь хэвийн олгож байгаа" гэж сайд Т.Мөнхсайхан мэдэгдсэн боловч зарим улсын эмнэлгүүд тусламж үйлчилгээгээ төлбөртэй болгож байгаагаа мэдэгдээд байна. Энэ мэдэгдлийг анх Монгол-Японы хамтарсан эмнэлэг гаргаж байсан бол нийслэлийн БЗД-ийн Эрүүл мэндийн төв төлбөртэй үйлчлэх мэдэгдэл гаргажээ.
3,569.17





















































Холбоотой мэдээ