МАН, АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

МАН, АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

Пүрэвсүрэн Батзаяа
Пүрэвсүрэн Батзаяа
МАН, АН-ын бүлэг Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав

УИХ дахь АН, МАН-ын бүлэг өнөөдөр /2024.11.22/ хуралдаж, 2025 оны төсөвт бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авав.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийн Улсын Их Хурал дахь МАН-ын бүлэг хэлэлцэж, хүлээн авах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.

Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай оролцож хориг танилцуулсан бөгөөд АН-ын бүлэг олонхоороо хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ.
Намын бүлгүүд хүлээж авсан учраас одоо Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хороод хуралдаж, хориг хэлэлцэх бөгөөд үүний дараа УИХ-ын чуулганы хуралдаан өнөөдөр 15.00 цагт хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.70.43.34

АРД ИРГЭД Бид нь Хүний өмнөөс Амьдарч байгаа аятай УТАА, ТҮГЖРЭЛ ярьж 20-иод жил ГОМДОЛЛОО…..Иргэн бүр Машин Унаж, Гал Түлж Орчноо Өөрсдөө л бохирдуулж, түгжрүүлж өөрсдийгөө хорлож байгаа нь харамсалтай. ТӨР Бол Стандарт, Хууль Баталж, Хэрэгжүүлэхийг Шаарддаг Механизм, Байгаль Орчны Яам нь ИРГЭД-ээс ОРчины Стандарт Мөрдөхийг Шаардах ёстой.

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 59.153.113.226

ДАВАСҮРЭН ЖАВХЛАН НАРИГ ОГЦРУЛАЧЭЭЭЭ

Avatar

сонгогч 6 цагийн өмнө 202.9.46.175

ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … ….УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 202.131.234.123

Хэд хоноод 2 3 тэрбум хасаад л оруулж ирээд батална. зүгээр хошин шогийн ажил Саарал ордонд ирсэн. 76 байсан болон сайд хийж олон дуаа сонгогдсон хүмүүсээ шуудхан тангараг өргсөн өг өгүүлбэрийнх нь дагуу цаазлан тонилгууштай байгаа юм.

Avatar

Нэргүй 6 цагийн өмнө 66.181.189.185

Ийм шоуг мөн ч олон жил үзүүллээ дээ энэ 2 Мангас нам

Avatar

Зочин 6 цагийн өмнө 202.126.90.163

Рекламны пауз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж