Мэргэжлийн сүмогийн Кюүшү башё Фүкүока хотноо үргэлжилж байна. Башёгийн 12 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2024.11.21/ болов. Башё өндөрлөх дөхөж, өрсөлдөөн ч улам ширүүслээ. Ерөнхийдөө аваргын төлөө өрсөлдөх гурван бөхийн нэрс тодорсон.
Озэки Котозакүра өчигдөр сэкивакэ Дайэйшог давж, 11 даваатай болж, башёг тэргүүлэгчдийн нэг хэвээр үлдэв. Харин сайн барилдаж, тэргүүлэгчдийн дунд явж байсан Таканошо сэкивакэ Киришима Б.Лхагвасүрэнд унаж, арван даваа, хоёр унаатай болжээ. Киришима Б.Лхагвасүрэн башёг тааруу эхлүүлсэн ч сүүлийн өдрүүдэд сайн барилдаж, зургаан даваа, зургаан унаатай боллоо. Энэ эрчээрээ качикоши хийвэл тун сайн билээ.
Монголчуудын найдлага тавьж буй Хошорюү С.Бямбасүрэн комүсүби Шодайг давж, 11 даваа, нэг унаатайгаар озэки Котозакүрагийн хамтаар башёг тэргүүлж байна. Тэдний араас Таканошо удаалж байна. Өнөөдөр Котозакүра болон Таканошо нар барилдана. Таканошо ялагдвал түрүүлэх боломжоо алдах бол Котозакүра ялагдвал Хошорюүгийн түрүүлэх магадлал ихэснэ. Ийм л чухал барилдаан сүмо сонирхогчдыг хүлээж байна. Магадгүй энэ башёгийн аваргыг тодруулахыг ч үгүйсгэхгүй.
Бусад монгол бөхчүүдийн тухайд Чиёогома Г.Мөнхсайхан найм дахь даваагаа авч, качикоши хийжээ. Харин Тамаваши Б.Мөнх-Оргил долоо дахь даваагаа авч, качикоши хийхэд ойрхон ирэв.
Нэргүй 2024-11-22 103.212.116.22
120 сая хүний спорт, үзэхгүй байж болно. Монгол хүнийг архи , тамхи, залхууралаас нь салгавал ямар үр дүнд хүрдгийг өнгөтөөр нь харууосан спорт юмаа… сайн сайхныг нь хараач …. монгол бөхөө хар ямар ялзарсан бна.
Зочин 2024-11-22 202.126.88.205
Одоо энэ улирсан баларсан сумог үздэг хүн байна уу, моод монголоор дуусдаг дуусдаг гэдэг л болж байх шиг