Маргаашнаас нийт нутгаар цас орж, цасаар шуурна

Маргаашнаас нийт нутгаар цас орж, цасаар шуурна

Маргаашнаас нийт нутгаар цас орж, цасаар шуурна

Энэ сарын 23 -наас эхлэн нийт нутгаар цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулав. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, маргааш буюу арваннэгдүгээр сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр арваннэгдүгээр сарын 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. Мөн арваннэгдүгээр сарын 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 26-нд Халх голын сав газраар цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам, даваа, гүвээнд хальтиргаа гулгаа үүсч болзошгүй. Тиймээс дээрх заасан өдрүүдэд хол замд гарахаар төлөвлөж байгаа иргэд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цаг агаарын мэдээллийг тухай бүрт нь авч байхыг зөвлөж байна.

Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, арваннэгдүгээр сарын 24-нд нутгийн зүүн хагаст, арваннэгдүгээр сарын 25-нд нутгийн зарим газраар, арваннэгдүгээр сарын 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Иймд, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр хүлээн авч мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагаж онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байхыг сануулж байна. Мөн иргэд, малчид салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг онцгойлон анхааруулав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 4 цагийн өмнө 202.131.234.123

айчихлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж