"Зүрх нь хаагдсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна"

"Зүрх нь хаагдсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна"

"Зүрх нь хаагдсан гэх дүгнэлттэй санал нийлэхгүй байна"

Өнгөрсөн аравдугаар сарын 28-ны өдөр СХД-ийн нутаг дэвсгэрт байрлах өдөр өнжүүлэх төвд хамрагдаж байсан ой хоёр сартай хүүхэд хахаж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл өдөр өнжүүлэх дээрээ хахсан байж болзошгүйгээр харамсалтайгаар нас барсан хүүхдийн ар гэрээс мэдээлэл хийлээ.


Талийгаач хүүгийн ээж Д.Нандинболор хэлэхдээ, "Шүүх шинжилгээний хариу хэрэг явдал болсноос хойш 20 гаруй хоногийн дараа гарлаа. Гэтэл шүүх шинжилгээний хариунд талийгаач хүүг минь бөөрний дутагдалтай, зүрх судасны архаг өвчлөлтэй байсан учраас зүрх нь гэнэт хаагдсан  гэж дүгнэсэн байна. Тийм байх ямар ч боломж байхгүй. Миний хүүхэд эрүүл саруул хүүхэд байсан. Шүүх шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрөхгүй. Гомдолтой байна. Миний хүүд бүх бурууг тохоод өнгөрөх гэж байх шиг байна. Миний хүүхэд ханиад хүрсэн байсан нь үнэн боловч хатгаа болоогүй байсан.

Гэтэл тухайн өдөр 14:00 цагийн үед багш нь залгаад ‘Танай хүүхэд унтаж сэрээд царай нь сонин болчихлоо. Яаралтай эмнэлэгт хүрч ирээрэй’ гэж хэлсэн.

Яваад очиход миний хүү өнгөрчихсөн байсан. Тухайн өдөр 11 хүүхэд хоёр багшийн хамт байсан. Гэтэл яагаад ийм хариуцлагагүй хандаж байна вэ. Багш болон тухайн цэцэрлэгийн удирдлагуудад маш их гомдолтой байна. Шүүх шинжилгээний хариу 14 хоноод гарах ёстой байтал 20 гаруй хоногийн дараа гарлаа. Ямар нэгэн байдлаар шүүх шинжилгээний хариунд нөлөө орсон гэж бид үзэж, хариутай санал нийлэхгүй байгаа учраас хуулийн дагуу дараа дараагийн арга хэмжээг авах болно" гэв.

Тэгвэл Шүүх шинжилгээний ерөнхий газрын Бүртгэл мэдээлэл технологийн газрын дарга Ц.Мөнхбат хэлэхдээ, болсон хэрэг явдалтай холбоотойгоор аравдугаар сарын 28-ны өдөр  шинжээч томилсон. Шинжээч эмч дүгнэлтээ арваннэгдүгээр  сарын 15-нд гаргаад, арваннэгдүгээр сарын 18-нд ахлах шинжээчдээ хянуулаад, арваннэгдүгээр сарын 19-нд СХД-ийн цагдаагийн мөрдөн байцаагчид хүргүүлсэн. Ямар нэгэн байдлаар шинжилгээний хариу гаргах хугацаа хэтэрсэн зүйл байхгүй.

Хэрэв тухайн шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин бүрэлдэхүүнтэй шинжилгээ хийлгэх, дүгнэлт гаргуулах боломжтой.

Шинжээч хараат бусаар үйл ажиллагаа явуулах хуулийн заалттай.  Хими, биологи, эд эсийн шинжилгээг богино хугацаанд гаргах боломжгүй. Тийм учраас хугацаа алдсан гэж үзэхгүй байна. Шинжилгээний хариуг ажлын 14-28 хоногт гаргах хуулийн заалт бий гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-22 103.168.34.72

хүүхэд ч гэсэн тийм амархан үхэх боломжгүй. ямар нэг хүнд өвчин байсан байх. хахаж үхэх боломж маш бага шүү дээ.

Avatar

Зочин 2024-11-22 202.21.126.30

Шүүх шинжилгээний газар эргэлзээтэй юм хийдэг тохиолдол цөөн биш нь үнэн ч энэ тохиолдолд арай хамаа намаагүй худал дүгнэлт гаргах боломжгүй байхаа. Задлан шинжилгээний бүх бичлэг, зураг, эд эс биологийн шинжилгээний дүгнэлтүүдийг худал гаргах гэж арай л байхгүй болов уу. Нялх амьтаны хувьд шүү

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

чадна даа. бандааш угааж байгаад дүгнэлтээ гаргаж өгсөн байх шүү.

Avatar

зочин 2024-11-22 66.181.185.141

ХЭҮК амьд явах эрх нтр гээд дуугардаггүй юм уу? Цэргийн алба хаагчдын цалинг нэмэх ёстой гээд
Үйлдвэрчний ажил хийгээд яваад байхын оронд

Avatar

Нэргүй 2024-11-22 103.212.116.22

Шүүх шинжилгээний газар ялзарсан балиар газар, аль хүчтэй талд нь үйлчилдэг …. л*****н хүүрнүүд…

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.177.79

huuhdiinhee eruul mended etseg ehchuud oorsdoo anhaar ene odor onjuuleh gazar bolohoos emneleg bish

Avatar

Мутац 2024-11-22 59.153.112.26

….үнэхээр талийгаачийн ээжийн хардлага, зөн совин үнэн бол энэ нийгэм, хүмүүс ямар аймшигтай болж муицлагдсаныг хүоээн зөвшөөрч нийгмийн инженерчлэл ажиллах …..

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

нөгөө эмэгтэй гишүүд ийм юман дээр дуугарч алцайж байх ёстой доо.

Avatar

Өлзий 2024-11-22 103.212.116.111

Элдэв унаа, жимс ногоо их хэрэглээг залуус хүүхэд зүрх судасны өвчнөөр үхэх нь түгээмэл болсон шдээ, Хөхөөр хооллохгүй бол нярай ч бас ингэж цус харввах мэтээр үхэхнь байх асуудал

Avatar

Хотын хүү 2024-11-22 202.126.89.146

Шүүхийн бүх байгууллага цагдаа эмч ер нь улсын бүх газар нь авилга хүнд суртал мэдлэггүй оркуудаар дүүрч монгол дампуурч байна даа

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.176.166

үхтэл үр харам гэж эх хүнийг ойлгоё. гэвч хамгийн чухал зүйл нь бид хүүхдээ асрах эрх үүргээ орхидуулаад байгаа шүү. өвчин туссан зовиуртай бол эцэг эх нь асарч эмнэлэгт цаг алдалгүй үзүүлж байгаарай. цэцэрлэг хүүхэд харах байгууллага бол хүүхдийг хүмүүжүүлэхэд анхаардаг газар шүү. энэ бол эцэг эх хайхрамжгүй байдлаас үүджээ. асуудал болсны дараа бид хаанаас буруутан хайх билээ.

Avatar

zochin 2024-11-22 202.179.18.174

haa saigui l dampuursan gazruud bolj bna da

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

монголын шүүх эмнэлэг хахуулиар дагнасан муухай газар шүү дээ. бөө дээр очоод л мэдсэн нь дээр байхаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж