Айл бүрийг “Битүү шөл” хийж идэх уриалга гаргав

Айл бүрийг “Битүү шөл” хийж идэх уриалга гаргав

Айл бүрийг “Битүү шөл” хийж идэх уриалга гаргав

УИХ ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл хууль сурталчлах болон олон нийттэй харилцах асуудал хариуцсан дэд дарга Э.Лхагвын гарын үсэгтэй албан бичигт “Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдөр айл бүрийг “Битүү шөл” –өөр зоог барихыг уриалж, энэхүү санаачлагыг ерөнхий боловсролын бүх шатны сургуулиудад хэрэгжүүлэхэд хамтарч ажиллахыг хүссэн нь олны хэл амны бай болоод байна.

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нд Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн өдөр тохиож, монголчууд энэ өдөрт ач холбогдол өгч, тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн. Гэхдээ өнөө жилийнх шиг тухайн өдөр ямар хоол хийж идэхээ төрөөр заалгаж байсан удаагүй. Айл бүр хэр хэмжээндээ бэлтгэл хангадаг.

Гэтэл хийх ажил нь олддоггүй юм уу, эсвэл үүнээс өөр зүйл сэтгэж бодож чадахгүй болсон уу айл бүрийн тогоо руу өнгийж, ямар хоол хийж идэхийг нь хүүхдээр нь дамжуулан заах нь тэр.

Албан бичигт “… Бүгд найрамдах улсаа тунхаглаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсан түүхэн энэ өдрийг бүх нийтээр ёслол төгөлдөр тэмдэглэх ,баярын уур амьсгал бүрдүүлэх, Монгол айл өрх бүр үндэсний бахархлаа илэрхийлсэн уламжлалт зоогоо гэртээ хийж хүртдэг байх, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид тэрхүү хоол ундаагаар үйлчилдэг болох уламлжлалыг эхлүүлэхийг эрмэлзэж, энэхүү түүхэн ойн өдрийн баярын ширээний гол хоолыг “Битүү шөл” байх нь зүйтэй хэмээн үзэж, уриалга гаргаж байгаа юм. Иймд уг ажлыг эрчимжүүлэн хэрэгжүүлэхээр дэмжлэг үзүүлж, 2024 оны арваннэгдүгээр сарын 26-ний өдөр улсын хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуулиудын бага, дунд, ахлах ангийн сурагчдын гэрийн даалгаварт гэр бүлээрээ “Битүү шөл” хийж идэх даалгавар өгөх мэдэллийг хүргэхэд хамтран ажиллахыг хүсье. Хүндэтгэсэн дэд дарга Д.Лхагва” гэжээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
21
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

58 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Манан сүүдэр авилгал 2024-11-22 202.126.88.160

хуцаж байхаар гэр хорооллын айл ямар түлш хэрэглэж, ямар түвшинд амьдарч байгааг газар дээр нь очоод үзээч нэг л тэнгэрийн юм ярьсан тэрбумтангууд…

Avatar

нам 2024-11-22 103.57.92.44

Юугаар ч хамаагүй мөнгө идэх аргаа олчих бололтой.Зүгээр ажлаа зөв хийж хүнд хүртээлтэй юм санал болгож соёл түгээ мал шиг мангартаад эргэлпдэг ийм хүнд удирдах алба зохихгүй! Хэн ч хмйгээд идчих монгол хоолонд тэрбум2.р мөнгө зарцуулж хүмүсийн хөлсөө урсгаж татвар төлсөн мөнгөөр тоглож идэгсэд үйлийн үрээ өөрсдөө эдлэх нь тодорхой

Avatar

Зочин 2024-11-22 66.181.185.86

энэнээс өөр хийх ажил алга уу

Avatar

Зочин 2024-11-22 122.201.31.119

За зөв л зүйл бичиж.битүү шөл уух юу нь буруу бгаа юм бэ.Юм л бол бусдын хэлсэнийг мушгин гуйвуулж байвал та нарын санаа амарч.шөнө нойр нь сайн хүрч.өдөр хоол нь хоолойгын нь давж бдаг байхаа айн

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.161.239

идэх хоолын зааж байхаар ,авөх тэтгэврийн бодооч, малнуудаа

Avatar

Зочин 2024-11-22 59.153.114.188

заах биш уриалж бна эргүү сайхан минь

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.161.178

уусан хүн гэртээ хонож болохгүй гэсэн .Одоо битүү шөл заавал ид гэх юм Бололцоотой ч айл бх бололцоогүй нь яах болж ына .Төрд өөр хийх ажил бхгүй юм бхдаа .Утаагаа яах гээд бна даа .Бурхан минь .

Avatar

Нэргүй 2024-11-22 202.126.90.132

үнэн тэнэг юмаа ийм малууд төрд байхад яаж улс нь өөдлөх юм бэ лхагва өөрөө л битүү шөл уумаар байсан юм бол уу эхнэр нь хийгээд өгчихгүй дээ хөөрхий арай ч дээ гутамшиг юмаа

Avatar

Даваа 2024-11-22 66.181.189.242

чадамж алгаа , хөөрхий дөө

Avatar

Нэргүй 2024-11-22 202.21.110.35

Гал гал сдаа

Avatar

Нэргүй 2024-11-22 103.57.92.17

Уруудахад унтаж идэх

Avatar

Нэргүй 2024-11-22 103.57.92.109

Төрийн бичгийн дарга гэж ямар хүн байна

Avatar

Нэргүй 2024-11-22 213.230.116.233

ухаан санаа нь ходоод хавьцаа л юм даа, толгой тархи хавьцаа байж жаахан оюунлаг уламжлалаа зааж болохгүй юу, Монголын нууц товчоонд Цэр нь цээжиндээ, бөөр нь б*******ө гэдэгсэн.

Avatar

Нэргүй 2024-11-22 103.212.119.50

Тамгын газар нь Хоол зүйн тасаг болжээ??

Avatar

Нэргүй 2024-11-22 202.9.41.121

Төрийн албан ёсны бланк дээр хийх ажил байхгүй юм шиг битүү шөл мөл бүх хүүхдүүдэд идүүлэх ТӨР зааварчлаад сууж болох уу? Яасан, авгай нь битүү шөл идүүлэхгүй болохоор Улс орноор нь битүү шөл идүүлэхээр шийдсэн үү.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.9.41.31

Сайхан хоол шүү, хажуугаар нь шар тостой ороосон гурилаа ахиухан жигнээрэй, баяраа сайхан тэмдэглээрэй манайхаан.

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.185.253

зөв ш.дээ. энэ өдрийг зүгээр л амралтын өдөр болгодог. энэ өдрийг ач холбогдол өгч үндэсний хоолоо хийж. үр хүүхдүүддээ ямар чухал өдөр болохыг нь багаас нь мэдүүлж байх

Avatar

Зочин 2024-11-22 66.181.178.63

зарим цус ойртсон хэсэг нь дандаа буруу ьадаас нь харж эсэргүүцэж бх юм цус ойртсон улсуудын хэдэн шинж бна комет хэсгээс л сайн харагдах юм яахав дээ улс орон болгон өөрсдийн баяраар иддэг хоол бна манайд бууз бна уул нь аарцтай шөл энэ тэр гээд зөндөө л хоол бдаг адаглаад идэшний цагаар айл болгон мах чанаж иддэг бсан . Харин ч баяраар үр хүүхдүүдтэй инээд хөөр баяр хөөр болж битүү шөл чанаж идээд сайхан юм бна бас нэг эв нэгдлийн баР

Avatar

Barane 2024-11-22 66.181.177.181

зүгээр уриал байна. Заавал дагаж мөрдөх ёсгүй..Энэ бол хууль биш. Толгойгоо ажилуул.

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.184.242

Ажилдаа дээл өмсч ир гээд байдаг зарим гишүүд хаачсан бэ.

Avatar

Нэргүй 2024-11-22 66.181.178.63

зөв ш дээ хятад еэвэн баяр бна еэвэн харлаж монголчуудын тархийг хувааж бна гэдэг цагаан сараар бууз жигнэж иддэг айл болгон ягаад битүү шөл хийж идэж болохгуй гэж

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.238.26

эргүү тэнэг ээ мэдэхгүй бас Дэд дарга Л.Лхагва гэчиж ээ, ойрхон байсан бол зайл гээд чулуудаад хөөх юмсан нохой шиг

Avatar

Иргэн 2024-11-22 103.10.23.187

Үндэснийхээ хоолыг гэр бүлдээ уламжлан гэсэн ухагдахуун нь зөв болов уу гэж харж байна. Айл бүр баяр гэхээр тахиа гахайны мах идэж баярладаг болсон цагт харин ч хүүхдүүдэд зөвөөр ойлгуулж хийж байгаа нь зөв л үйлдэл байна. Өөрсдөө хүсэхгүй бол хийхгүй л байлдаа дандаа шүүмжилж харж байдаг ..

Avatar

Нэргүй 2024-11-22 103.57.92.44

гол нь их мөнгө зориулж реклам хийсэн нь ахд түмэнд таалагдахгүй байгаа, тэд хөлсөө урсгаж зовж олсон хэдээсээ хичнээнийг татварт өгдгийг мэддэг бол энэ албан тушаалтнууд тансаглах зугаалж наргих одоо бүр ийм юманд хүртэл зориулсан нэрээр мөнгө идэхгүй даанч үхрээс дор ухаантнууд сэдэх юмаа үнэгүй хийчиж ч чадахгүй ууж идэхдээ урагшаа уншиж боловсрохдоо хойшоо тэрбум битгий хэл сая2р хийсэн ч ихдэнээ

Avatar

з 2024-11-22 202.126.89.172

Ичмээр дамшиг даа энэ төрийн бичгийн дарга гэдэг нь төрийн нарийн бичгийн дарга гэж байгаа юм та нар минь зөв ойлгоорой.
Монгол төрд албан бичиг зөв боловсруулдаг хүнгүй болж дээ. Бас хянасан гэж том дарга байхгүй юм болуу

Avatar

Эмээ 2024-11-22 139.5.219.85

Хийх юмаа ч олж мэдэхгүй……
Тогтоол шийдвэрээр хоол ундаа хийж идэх үү???.?.
Ёстой тэнэгтэнэ гэхэд ч дэндэнэ ээ!!!!!!

Avatar

ҮХЭР МОНГОЛ 2024-11-22 202.21.110.94

“БИТҮҮ ШӨЛӨӨ” ХИЙЖ ИДНЭ ЭЭ………………САНУУЛСАНД БАЯРЛАЛАА………..

Avatar

Нэргүй 2024-11-22 202.126.92.98

Яагаад болохгүй гэж болохгүй гэсэн эрх зүйн зохицуулалт хориглох хууль байхгүй шүү дээ бид хүүхдүүдээ монголын уламжлалт битүү шөл гэж ийм хоол байдаг гэдгийг зааж сургах нь эцэг, эхээс хүүхэдэд уламжлуулах нэг өв соёл юм бишүү

Avatar

Зочин 2024-11-22 106.186.208.29

Бүх юмыг гоочилж гутаана. Энэ санаачлага юу нь буруу байгаа юм. Хүйтний эрч чангарч байгаа энэ цаг мөчид гэр бүлээрээ дархлаагаа дэмжээд, битүү шөл хийж идэхэд болохгүй юм байхгүй. Идэх хүсэлгүй бол дуугүй чимээгүй л бай л даа.

Avatar

Zochin 2024-11-22 66.181.161.56

Ingej dsvrahgui sju,dju

Avatar

Нэргүй 2024-11-22 59.153.113.221

…өвлийн улиралд битүү шөл идэх нь сайн бишүү үхэрүүдээ. ханиад томууны эхэн үeд сармистай битүү шөл хамар нармай онгойлгоод биeд шингэцтэй сайхан хоол .

Avatar

ИРГЭН 2024-11-22 66.181.167.254

МОНГОЛ УЛС ӨӨДЛӨХГҮЙ, ДАМПУУРЧ БАЙГАА НЬ АРГАГҮЙ ЮМ БАЙНА. ИЙМЭРХҮҮ ҮХРҮҮДЭЭР УЛСАА УДИРДУУЛАХААР ….ЗАРИМ НЬ АРАЙ ГЭЖ Л ГАМБИР ХАЙРЧ ИДЭЖ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.

Avatar

Нэргүй 2024-11-22 203.91.115.47

Өнөөдөр Монголын төр 2025 оны төсвийн хуулиа эргүүлэн татахаар бол ёстой гэртээ битүү шөл чанаж иддийн билүү. Ханиад томууны ч цагийг хэлэх үү.

Avatar

Зочин 2024-11-22 203.91.115.47

Монголын төрийн байгаа царай ганц албан бичиг дээрээс л дурайтал харагдаж байна. Энэ бичгийг Лхагва өөрөө бичихгүй л дээ. Нарийн бичиг хүн чинь бас нарийхан бичигч хүүхэнтэй дэргэдээ. Тэр нь бөгсний урлагаас хол илүү гарч гавихгүй чадвартай. Тэгээл нарийн бичиг ийнхүү "төрийн бичиг" болж байна. Монгол түшмэлийн иргэддээ цай ундны талаар өгсөн зааварчилгаа, бүрэн эхээрээ. Энэ чинь төрийн ажил явж байгаа шүү, хөөе. Анхаарч ач холбогдол өг, иргэд ээ! Монгол улсын төрийн хэрэг.

Avatar

ИРГЭН 2024-11-22 66.181.190.30

"БОЛОВСРОЛЫН ЯАМНЫ ТӨРИЙН БИЧГИЙН ДАРГА Х.БАТЖАРГАЛ ТАНАА" ГЭЖ ХАЯГЛАСАН БАЙХ ЮМ, ИЙМ АЛБАН ТУШААЛ ХААНААС, ХЭЗЭЭ ГАРААД ИРВЭЭ? УУЛ НЬ ЯАМДЫН "ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА" ГЭДЭГ Л АЛБАН ТУШААЛ БАЙСАН САНАГДАХ ЮМ. ЯАМ, ГАЗАР АГЕНТЛАГ, ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН НЭРИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН "ХУРДЫГ" ГҮЙЦЭЖ МЭДЭХ УХААН ХҮРЭХГҮЙ ЮМАА.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.179.2.194

Хийгээд л идчихье л дээ болохгүй юм юу байна. Зүгээр л санагдаж байна.

Avatar

Нэргүй 2024-11-22 103.71.101.121

Төр засаг зөв л юм хэлж байна. Юм л бол эсэргүүцнэ. Ингээд монгол уламжлал болгоод сурчих хэрэгтэй. Аймаар их дүнтэй нүүрсний хулгай гарчихаад байхад юу ч хэлж чадахгүй аймхай ард түмэн шүүдээ, манай монголчууд. Тэгээд зөв зөвлөмж, шинэ уламжлал гаргаад ирэхээр өвчигнөж эсэргүүцэхээ болих ёстой. Нээх мэдэмхийрч, төр заалаа ч гэх шиг……

Avatar

Зочин 2024-11-22 202.126.89.155

Хийх ажилгуй тер гэрт орж ирээд хоол заахнээ, ккк Ичиг, ичиг!!!

Avatar

Нэргүй 2024-11-22 203.91.115.47

Угаасаа л бидний чадах зүйлс. Ямар нэг ёслол болоход хоолоо л чухалчилна. Ямар амжилт бүтээл ярилтай биш. Аа тийм хэдэн бөхчүүд барилдана. Тэгээд л хэхрээд, унгаад, хөөмийдөөд, хэрэлдээд л сууж байна даа. Нээрэн сүүлийн үед хүлэмжийн хийний эсрэг хөдөлгөөн дэлхий даяар эрчимжээд унгахыг хүртэл тас хориглох янзтай болсон. Ингэхээр чинь гэдсэнд хий хуримтлал бага үүсгэх хоолоор дагнах юм биш үү? Жишээ нь Эрдэнэшиш ч юмуу.

Avatar

Иргэн 2024-11-22 103.212.162.111

харин ч сайхан уриалга юм биш үү? Монголоо алдсан хүмүүс нь больчихно биз

Avatar

Нэргүй 2024-11-22 203.91.115.47

Зүгээр сайхан мах чанаад идчихье л дээ. Монголчуудын ганц байдаг үндсэн хоол нь. Ямар тэр үед гурил ч байсан биш дээ. Бүхэл хоолноос өөр юм байгаагүй. Хятад ресторанд оролтой ч биш дээ. Уг нь тэр үед Хүрээнд хамгийн дээд зэрэглэлийн хоол бол Хятад хоол л байсан юм билээ. Шаанзны нарийн хуурга. Одоогийн гуанзнуудын нарийхан махтай хуурга биш шүү, хөөе. Нарийн буюу өндөр технологиор бэлтгэсэн хоол гэсэн утгатай. Нарийн хуурга, нарийн махан хуурга идэж ганзай ууна аа гэж.

Avatar

Нэргүй 2024-11-22 43.242.242.59

Манайх тэр өдөр битүү шөл хийж иднэ. Бүгд найрамдах улсаа тунхаглаж үндсэн хуультай болоод 100 жил болжээ. Энэ бол эх оронч монголчуудын хувьд баярт үйл явдал мөн. Харин хятад цустай хүмүүст муухай өдөр байж магадгүй

Avatar

zo 2024-11-22 192.82.65.146

ШӨЛ ХИЙЖ ИДЭЖ БОЛНО ЭНИЙГ АЛДААТАЙ АЛБАН БИЧГЭЭР УРИАЛАХ БУС ТЕЛЕВИКЭЭР ЯРИХАД Л БОЛОО ШҮҮ ДЭЭ. ТӨРИЙН АЖЛЫН ТУРШЛАГАГҮЙ УЛСУУДЫГ ЗАЙЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Нэргүй 2024-11-22 202.55.191.194

Төрийн хамгийн өндөр дээд байгууллагын дэд даргаа Монгол Улсынхаа төрийн байгууллагын албан тушаал, нэр томъёог зөвөөр бичвэл зүгээр байна. Эсүүл яамдын нэр солихдоо албан тушаалын нэрийг өөрчилсөн юм уу. "Төрийн нарийн дарга" гэж ямар албан тушаал бэ

Avatar

Зочин 2024-11-22 202.131.230.162

Битүү шөл Монголын уламжлалт хоол мөн. Томууны цикл явагдаж байгаа өнөөгийн өдрүүдэд маш зөв санаачлага. Хүн хэдий ухаантай ч хэлэхээс наашгүй гэдэг дээ.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.70.37.178

Saaihan Mongol hooloo hiij ideh ni yuun buruu baih bilee mongol hun bndaa,,

Avatar

Зочин 2024-11-22 106.186.208.29

Тийм шүү.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.70.43.34

АЙ ДАА МАНАЙ БОГД ХААН Ч ИЙМ ТУШААЛ ГАРГАХГҮЙ БАЙСАНДАА……….УЛС ОРОН НАМЗАСАГ МАНЬ ИНГЭТЛЭЭ ДОРОЙТОХ Ч ГЭЖДЭЭЭ

Avatar

БИТҮҮ ШӨЛ 2024-11-22 202.70.43.34

ХАХАХАХАХАХАХА

Avatar

Нэргүй 2024-11-22 202.126.89.142

Улс гүрнүүд хөгжөөд сансарт нисээд, хиймэл оюун ухаан хөгжүүлээд лааж бдаг наасан. Манай төрийн өндөр албан тушаалтан болхоор хоол хийх тухай нэгэндээ бичиг шидээд сууж байдаг.

Avatar

Иргэн 2024-11-22 202.5.202.130

Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Лхагва Та "Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга" гэж ядаж зөв бич л дээ. Та чинь Монгол Улсын Их Хрулын Тамгын газрын дэд дарга, Монгол төрийн өндөр албан тушаал хашиж буй эрхэм шүү дээ.

Avatar

shdshd 2024-11-22 203.91.119.154

УИХ-ын албан бичиг ийм байхаар хэлэх үг ч олдохгүй юмаа. Тэгээд болоогүй ийм чадваргүй байж өнгөрсөн үеэ муулахын яана. Бидний үед ийм бичиг явуулсан бол гарын үсэг зурсан хүн шууд ажлаас халагдана даа. Тийм байх нь зөв байсан. Одоо бүгд л их эрх ярьсан дураараа хүмүүс

Avatar

irvwn 2024-11-22 103.57.92.148

waxaxaxaxaa zarimdaaaaa uilah galzuurah bagadah ym daaaa yaaah ve

Avatar

shdshd 2024-11-22 203.91.119.154

Төрийн бичгийн дарга гэнээ. Албан хэрэгт хөтлөлт маш хангалтгүй байна. Яах бэ? Соёлын яамны бичиг биз дээ.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.126.90.154

Гях,,,гяхх,,,гяхх,,,америк натогын хиймэл дагуулын нөлөөний эсрэг,,,, фольгагаар каск хийж өмсөх,,,,,тэнэг уриалага оросын дебыль багш нарын зүгээс анхлан гарч,,,бүх орос орон даяараа хөнгөн цагаан нимгэн хуудсаар малгай хийж өмсөн балайрцгааналээ,,,түүнийг дуурайж байгаа юм байхдаа,,,,,

Avatar

б 2024-11-22 45.117.35.5

Номин өөрөө хэл аманд орохоос айгаад лхагвагаараа могой бариулж байхгүй юу? Лхагва бол найздаа тусалж байгаа төдий

Avatar

Жудаг 2024-11-22 66.181.161.253

зөв ш дээ Монгол үндэсний хоолоо хийж идэхэд юу нь буруу байхав элдэв хачир хэрэггүй,Хүсэхгүй нэг нь болино биз Тамын тогооны Монголчууд аа!!!

Avatar

Нэргүй 2024-11-22 122.201.31.119

Ёстой үнэн үнэн зөв нэрлэж бичлээ.Ёстой л өөдтэй өнгөлөг яваа нэгнийхээ хөл дор нүх ухаж бдаг сонин Монголчууд шүү!!!!!!Гэхдээ эгч нь өөрөө цэвэр халх хүн дээ.Одоо яалтай билээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж