Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан. Өөрөөр хэлбэл нийт 34 орчим их наяд төгрөгийн орлого олж, 35.8 их наяд төгрөгийн зарлага гаргаж, 1.9 их наяд төгрөгийн алдагдал бүхий төсөв байхаар УИХ-аар баталсан ирэх оны төсвийг алдагдалгүй батлах үүрэг чиглэл Ерөнхийлөгч өгсөн. Хэдийгээр УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэх асуудлыг хэлэлцэж, олонхын шийдвэр гарах ёстой боловч хоригийг УИХ-ын гишүүд болон нам эвслүүд дэмжиж хүлээж авахаа эхнээсээ мэдэгдсээр байна. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг УИХ-аар хүлээж авсан тохиолдолд хаанаас, хэнээс, ямар зардлуудыг хянаж, танах нь анхаарал татаж байгаа юм.
Угтаа ирэх оны төсөв батлагдахаас өмнө нэр бүхий УИХ-ын гишүүд зөвхөн урсгал зардлаасаа 3.6 их наяд төгрөгийг хэмнэх боломжтой гэж мэдэгдсэн.
Харин Ерөнхийлөгчийн хүслээр алдагдалгүй төсөв батлахдаа тулбал ердөө 1.9 их наяд төгрөгийн зардал хасах буюу дээрх гишүүдийн хэлсэн 3.6 их наяд төгрөгийн ердөө тал хувиар нь танах шаардлага тулгарна. Тиймээс нэгэнт төсвөө дахин хэлэлцэж, дахин батлах юм бол үргүй зардлуудаасаа дөмөгхөн хасах санаачилга ч гарч байна.
Сангийн сайд Б.Жавхлан, Ерөнхийлөгчийн зүгээс алдагдалгүй төсөв батлах ёстой гэж үзэж байна. Энэ хүрээнд төсвийн хөрөнгө оруулалт, урсгал зардлаа танах шаардлагатай нүүр тулна. 2025 оны төсвийн нэмэгдэж байгаа зардлын 60-70 хувь нь хуулийн дагуу нэмэгдэж байгаа урсгал зардал эзэлж байна.
Тухайлбал, цалин тэтгэвэр, тэтгэмжийн үнийн өсөлттэй уялдуулсан өсөлт, хууль хүчний байгууллагуудын бие даасан хуулийн өөрчлөлтөөр орж ирж байгаа зардал, Боловсролын багц хуулийг дагасан зардал гэх мэт.
Энэ зардлуудыг эргэн харах нөхцөл байдал үүснэ. Төсвийн хэлэлцүүлгийн үед яригдсан томилолтын зардал, Соёлын яамны ваучер зэрэг нь алдагдалгүй төсөв батлахад хэмжээний хувьд маш бага зардалд багтана. Тэгэхээр алдагдалгүй төсөв батлахад Засгийн газрын үйл ажиллагаа талдаа багагүй хэмжээний таналт хийх шаардлагатай гэсэн үг. 2025 онд 1.7 их наяд төгрөгийн шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөснөөс тал нь хасагдаж таарна. Үлдсэнийг нь төсвийн 34 ерөнхийлөгч захирагчийн урсгал зардлаас тэнцүү хасалт хийх байдлаар явна гэж ойлгох хэрэгтэй. Нөгөө талд хөрөнгө оруулалт танагдана гэдэг нь төлөвлөсөн том төслүүд, макро эдийн засгийн хувьд хүрэхээр төлөвлөсөн үзүүлэлтүүд хойшилно. Том төслийн бүтээн байгуулалтыг төсвөөр хийх боломж багасч байгаа учраас олон талт хөрөнгө оруулалтын эх үүсвэр татах, тэр чиглэлд түлхүү ажиллах шаардлагууд гарах байх гэдгийг тодотгосон юм.
Төсвийн төслийг томоор нь харвал урсгал зардлууд дээр төлөвлөгдсөн мөнгөн дүнгүүд маш их асуудал дагуулсан.
Хамгийн том асуудал дагуулж байгаа нь бусдаар гүйцэтгүүлэх ажил. Монгол улсын нэгдсэн төсөвт бусад гэх ангилалтай зардлууд маш их хувийг эзэлж байна. Жишээлбэл Бараа үйлчилгээний бусад зардал, бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөрийн хураамж гэх мэт. Тус ангиллуудын зардлын хэмжээ ойрын хоёр жил огцом нэмэгдэж байгаа бөгөөд яг юунд зарцуулж буй дэлгэрэнгүй тайлбар одоогоор байхгүй. Нэг ёсондоо нэг багц нэр томьёогоор халхавчилж, үргүй зардал, үрэлгэн төсөв баталж байна гэдэг шүүмжлэл бий.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Улсын төсөв 35.8 их наяд төгрөг байгаагаас 1 их наяд 857 тэрбум 913.3 сая төгрөг нь бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал эзэлж байгаа нь улсын төсвийн таван хувьтай тэнцэж байна. Энэ бол УИХ-ын онцгой анхаарал хандуулах ёстой зардал болж хувирлаа. Тоо худлаа хэлдэггүй. 2017 онд бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 324 тэрбум байсан бол 7 жилийн дараа 1.9 их наяд болж, зургаа дахин нэмэгдсэн. Хоёр жилийн өмнө бидний баталж байсан 2023 оны төсөвт бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний зардал 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр бараг 1.9 их наяд төгрөг болж бараг хоёр дахин нэмэгдсэн. Гурван жилийн дотор нэг их наяд төгрөгөөр нэмэгддэг зардал гэж юу юм бэ. Энэ эрүүл өсөлт юм уу, зөв юм уу. Төсвийн үр ашиг юм уу. Төсвийн сахилга бат гэдэг юм хаа байна вэ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ бол хуулийн этгээдээр гүйцэтгүүлэхтэй холбоотой зардал. Аливаа байгууллагын гуравдагч этгээдээр гүйцэтгүүлэх дотоод үйл ажиллагаатай холбоотой зардал биш. Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл биш. Байгууллагын өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангадаг зардал биш. Хуулийн этгээдээрээ гэрээгээр гүйцэтгүүлдэг зардал. Хурал зөвлөгөөн, магадгүй зөвлөх үйлчилгээний зардлууд байгаа. 2023 онд 457 тэрбум байсан, жилд 450 тэрбум төгрөгөөр зардал нэмэгддэг асуудлыг яах вэ. 2024 онд 1.4 их наяд байсан, 2025 онд 1.9 их наяд болсон. Улсын төсвийн тухай хуулиар зардлыг нэр болгоноор нь баталж байх ёстой. Гэтэл одоо улсын төсөв дотор бүхэл дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нар дээр сууж байгаа зардал. Энийг би буруу гэж бодож байна. Буцаагаад өнгөрсөн жилийн төвшинд буюу 1.4 их наяд болгон, 360 тэрбум төгрөгөөр хэмнэе” гэх саналыг чуулганы хуралдааны үеэр хэлж байсан юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Түвшин “ Гадаад, дотоод томилолтын зардал 2022 онд 28 тэрбум байсан бол 2025 онд 111 тэрбум болж нэмэгдсэн байна. Үүний 41 тэрбум төгрөг нь гадаад, 47 тэрбум төгрөг нь дотоод томилолтод зарцуулагдахаар байна.Гадаад томилолтын урсгал зардал улсын хэмжээнд 35 тэрбум байсныг 41 тэрбум болгосон, дотоод томилолт 132 хувь, зочны зардал 137 хувь, их засвар 186, урсгал засвар 150 хувиар өссөн байна. Бусдаар гүйцэтгүүлэх ажлын зардал 1 их наядаас 1.4 их наяд, бусдаар гүйцэтгүүлэх нийтлэг ажил үйлчилгээний зардал 979 тэрбумаас 1.4 их наяд төгрөг болсон гэх мэт жишээ байна. Тиймээс эдгээр зардлуудаасаа хасах, танах хэрэгтэй гэсэн санаачилга гаргаж байна" гэж мэдэгдсэн.
Тиймээс инфляцыг нэг оронтой тоонд барьж, ханшийг тогтвортой байлгах, иргэдийн бодит орлогыг хамгаалах, хувийн хэвшлийн тэлэх боломжийг бүрдүүлэхийн тулд Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг өмнөх оны түвшнээс нэмэгдүүлэхгүйгээр төрийн бүтээмжийг дээшлүүлэх замаар нийт урсгал зардлыг 3.6 их наядаар буюу 13.8-иар бууруулах, тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж зэрэг хэмнэж, тэвчих боломжтой зардлыг дахин хэлэлцэн батлах ирэх оны төсвөөс хасах шаардлагатай гэдгийг гишүүд хэлж байна.
Урсгал зардлаас гадна хөрөнгө оруулалтын зардлаас тодорхой хувь хэмжээгээр танах шаардлагатай бол Соёлын сайдын багцад орсон "Хүүхдүүдэд соёлын үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх" 18.3 тэрбум төгрөгийн өртөгтэй ваучераас авхуулаад, Гадаад харилцааны сайдын багцад багтсан “Дипломат корпус” олон улсын мэдээлэл солилцоо, ёслол, арга хэмжээний төв барих ажилд зарцуулах 12 тэрбум төгрөг, нийт 12 суманд баригдах “Иргэдэд үйлчлэх мэдээллийн төвийн байр”-нд зарцуулах 12.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын барилга гэх мэт нэн шаардлагатай бус хөрөнгө оруулалтын зардлуудаа түр хугацаагаар хойшлуулах, төсвийн зардлаас хасах боломжтой гэсэн санал санаачилгууд ч хөвөр ч байна. Ямартай ч ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн ирэх оны төсөвт тавьсан хоригийг УИХ хүлээж авах эсэхээ хэлэлцэж, хүлээж авсан тохиолдолд хэн, юунд зарцуулах төсвөөсөө ханаж, танах санал оруулж ирэхийг харах л үлдэж байна. Дүр исгэсэн ардчилал гэдэг шиг дүр исгэсэн хориг, дүр исгэсэн хэлэлцүүлэг өрнөж хөшигний ард, хөнжил дотроо тохирчхоогүй л байгаасай. Алдагдлыг арилгах нэрээр “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох вий”…
Нэргүй 2024-11-22 103.57.95.146
сумдыг цөөлж нэгтгэх хэрэгтэй 50-60 кмийн хооронд 2000 хүрэхгүй хүн амтай , төрийн бүх бүтэц бүхлээрээ байдаг . хийж гавиад байгаа юм гүй нээх л завтай улс найр цэнгээн , ой , сонгууль зохион байгуулсан , сумдын угтах үдэх хаалгуудыг сум хоорондоо өрсөлдөж байгаа мэт нүсэр сүртэй гэгч нь хийгээд л … тэгсэн атлаа замын тэмдэг мэдээлэл огт байхгүй
Нэргүй 2024-11-22 202.9.41.121
АНУ-д хүрттэл Төсвийн зардлыг 2 их наяд ам доллар буюу 30%-иар бууруулахын тулд Элон Маск ажиллахаар болж байхад манайх шиг ядуу улс ямар мөнгөөр төсвөө тэлдэг юм? Эрүүл мэндийн даатгал хүртэл мөнгөгүй бол эмнэлэгт хүмүүс үзүүлж чадахаа болилоо
зочин 2024-11-22 66.181.184.229
Танах шиг хялбар зүйл байхгүй,Гэхдээ хөрөнгө оруулалтаас эхлээд олон ажил зогсоно,Монголыг хөгжил бараг зогсонго байдалд орно
unshigcb 2024-11-22 66.181.160.14
za tosviin zardliig hasaad aldagdalgui bolgodog yum baij. daraa ni harin hen ingej sanaataigaar yamar zorilgotoi iim tosviin tosol oruulj irsniig togtooj hatuuhan shiitgel huleelgeh herevtei. eh ornii erh ashgiin esreg sanaatai horlon suitgeh uildel shuu. mongold yamar ch tom jijig gemt hereg zorchluud shiitgelgui uchir hariutslagagui baidal gazar avch hamag mongoo demii ursgaad bna shuu
Нэргүй 2024-11-22 202.9.41.121
Хурган дарга нар өөрсдийгөө дагагчдыг татвар төлөгчдийн мөнгөөр хооллохын тулд янз бүрийн албан тушаал үүсгэн, хүмүүсээ ажилд авч, Төрийг томруулж байдаг. Ингэснээр ямар ч ашиггүй ажилд 230,000 Монгол хүн ажил хийсэн болж харагдан, шал дэмий хоосон хий эргэж байна. Хувийн хэвшлүүдэд ажилтан олдохгүй байхад Төр хамгийн том ажил олгогч боллоо
Нэргүй 2024-11-22 59.153.113.226
ЖАВХЛАН ЛАЛАРИГ ОГЦРУУЛИЖАГСИИИ
zochin 2024-11-22 202.9.40.191
Төсвөөс урсгал зардлыг танах, мөн соёлын буачер, ссумдад барих мэдээллийн төв, бяслагны үйлдвэрүүд, гэх мэт зардлуудыг хасах хэрэгтэй. Цаашдаа сумын тохижилт хөрөнгө оруулалтын асуудлыг УИХ биш аймаг, орон нутгийн ИХ шийддэг байх хэрэгтэй.
Нэргүй 2024-11-22 103.57.92.17
Дүр эсгэсэн хориг
Нэргүй 2024-11-22 202.21.120.66
Жавхлан сайд булхайгаа нуух санаатай хуулийн дагуу олгогдох тэтгэвэр тэтгэмж, цалин хөлснөөс болж хэтрэлттэй гарсан гэсэн мэссэжийг нийгэмд өгчээ. та зүгээр огцор одоо бол та хангалттай болсон яасан ичдэггүй юм
Зочин 2024-11-22 103.212.118.187
12 суманд мэдээллийн тов хэрэггуй ээ Ер нь аймаг сумдаа оорчлоочээ Шинэчлэл огт алга
Нэргүй 2024-11-22 202.131.234.123
ФМ радио аймаг сум бүрт байхад тэрүүгээр зарлуулаач. энэ их тэнэг хүний зальтай гэмээр төсөв шүү. үр өгөөжгүй салаагаар урсгах төлөвлөгөө.
Нэргүй 2024-11-22 66.181.189.63
сум болгон Фэйсбүк хуудастай байдаг, бараг толгойтой хүн бүр утастай, фэйсбүкээр иргэд их мэдээлэл авдаг болсон юм билээ.
иргэн 2024-11-22 202.9.46.175
ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….
Нэргүй 2024-11-22 103.212.119.50
"Шаазгай зүү олоод хийх газраа олдоггүй" гэгчээр Богд уулыг нүхэлнэ гэдэг бол тэнэглэлийн хувьд Гиннесийн номонд өрсөлдөгчгүй шууд орохоор үйлдэл шүү!!! Дэлхийд алдарших онигоо болно!!!
сонгогч 2024-11-22 202.9.46.175
ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….
Нэргүй 2024-11-22 103.212.119.50
Ялангуяа гадаад томилолтын зардлаа Төрийн 3 өндөрлөгийн гадаад томилолтыоос бусдыг бүрэн хасахад Монголын төр нурж унаад сүйрчихгүй л байх?!! Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гадаадад явахдаа шоргоолж шиг хэрэггүй олон юм дагуулж явдагаа болих хэрэгтэй!!! тэгэж тансаглаж байх мөнгө бидэнд байхгүй, Саудын арабын хаан ч тэгэж нүсэр явдаггүй!!! Татвар төлөгчид яаж зовж зүдэрч хэдэн бор төгрөг олдогийг та нар ер нь мэддэг юмуу, үгүй юу??? Тэрнээс нь булааж авсан мөнгө шүү дээ!!!
Нэргүй 2024-11-22 202.131.234.123
3 тарган гахай ч гадаа явахгүй 4 жил тэсч үз.
Нэргүй 2024-11-22 66.181.189.185
ГУЙЛГАЧИН УЛСЫН ТӨРИЙН АЛБА ХААГЧИД ГАДАГШАА ЯВЖ СУРГАЛТАНД СУУХ ЗАРДЛАА ХАС
Мөөгий 2024-11-22 202.131.235.36
ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТОО 100 ЯМАНД 60 УХНА ГЭДГЭЭР ЯВАХ НЬ МАШ БУРУУ. ТЭГЭЭД ДЭЭР НЬ ТӨҮГ ЯАЛТАЙ ВЭ
Готов 2024-11-22 202.9.40.43
Энэ олон яам агентлагаа цөөлөөч. Сонгуульд цүнх барьсан энэ олон жижиг албан хаагчдаа халаач. Ер нь төрд ажлаа мэддэг хүн бараг байхгүй болж шүү. Засаг захиргааны энэ олон сум хороодоо цөөлөөч. Говь сүмбэр, Дархан Уул, Эрдэнэт аймгуупаа татан буулгаач Ер нь томоохон өөрчлөлт хийх цаг нь болсон шүү
Нэргүй 2024-11-22 202.131.234.123
наадуул чинь сонгуулиар санал цуглуулах хүч болдог юм аа. харин 126-даа ялыг нь өгөөл буулгаад тэнэсэн суманд онуулдаг болгомоор байгаа юм.
ө 2024-11-22 103.143.41.2
Төрийн албан хаагчдын цалинг нэмж хэрэггүй, хувийн хэвшил чинь хөлд нь чирэгдээд байна ш дэ,
Нэргүй 2024-11-22 43.242.242.59
Өчигдөр танай сайт Ерөнхийлөгчийг 2025 оны төсөвт хориг тавьж худлаа попорлоо гэж бичсэн байсан. Тэгэхээр та нарын мэдээллээр бол Ерөнхийлөгч алдагдалтай төсөвийг анхнаас нь дэмжиж байсан байна. Тэр талын нотлох баримтаа иргэдэд ил болгож Ерөнхийлөгчийн үнэн байдлыг илчлээч ээ. Таамаг төдий юм бичихээр чинь танай сайтад итгэж өгөхгүй байна.
Ган 2024-11-22 45.117.34.117
сумуудаа цөөлмөөр байна 330-сумын 100-р цөөл сумдад ажиллаж байгаа шаардлагагүй орон төрийни албан хаагчдын тоог хасмаар байна. 2000-ё доош хүнтэй сумдын багш, эмч бусад төрийн албан хаагчдын тоог эрс цөөлөх нь зүйтэй шүү