Долларын ханш дахин 10 төгрөгөөр нэмэгджээ

Долларын ханш дахин 10 төгрөгөөр нэмэгджээ

Долларын ханш дахин 10 төгрөгөөр нэмэгджээ

Ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш нэг сарын өмнө 14 хоногийн дотор 35 төгрөгөөр өсч, зарах ханш нь 3425 төгрөгт хүрч байв. Тэгвэл өнөөдрийн байдлаар ам.долларын бэлнээр авах ханш 3408 төгрөг байгаа бол зарах ханш нь 3434 төгрөг байна. Харин бэлэн бус ам.долларын авах ханш 3408 төгрөг бол зарах ханш 3417 төгрөг байгаа аж. Ам.долларын ханш өнгөрсөн онд нэлээд тогтвортой байсан. Арилжааны банкнуудын 2023 оны аравдугаар сараас хойш өнөөдрийг хүртэлх ам.долларын ханшийн мэдээнээс харахад, 2023 оны аравдугаар сард ам.доллар 3460 орчим төгрөг байсан байна. Үүнээс хойш тогтмол буурсаар 2024 оны гуравдугаар сард 3390-3400 төгрөгийн хооронд хэлбэлзэж байжээ. Харин 2024 оны гуравдугаар сарын сүүл үеэс эхлэн аравдугаар сар хүртэл тогтвортой байснаа аравдугаар сарын дунд үеэс өсч эхэлсэн байгаа юм.

Эдийн засагчдын зүгээс  автомашины импорт нэмэгдсэн нь ам.долларын өсөлтөд нөлөөлж байгаа гэж үзэж буй. Мөн шинэ жилийн өмнө худалдан авалт нэмэгддэг, үүнээс үүдэж ам.доллар өсдөг гэсэн юм.

Тэгвэл юань 473 төгрөгийн ханштай байгаа бол иен 22.31 төгрөг, вон 2.48 төгрөгийн ханштай байгаа ажээ. Цаашдаа ам.долларын ханш тогтвортой байна гэж эдийн засагчид үзэж буй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2024-11-22 103.57.92.230

Монгол улсын төр ү****ц болжээ!!! Интэрвенц хийхгүй болохоор иргэд төгрөгт итгэхгүй доллар цуглуулаад бн л даа!!!

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

жавхлан улаан цагаан гэх мэтийн хүний балгаар доллар өсөөд л байх юм. тэд буруу удирдаагүй бол доллар 1100 төгрөгөөрөө байхаар байлаа

Avatar

Нэргүй 2024-11-22 202.9.41.121

Монголын эдийн засагчид юу мэдэхэв. Доналд Трамп ялсан. АНУ-ын эдийн засаг сайжирна гэсэн хүлээлт үүссэн тул ам.доллар дэлхий даяар чангарч байна. 2016 онд энэ чангаралт 10% байсан. Итгэхгүй бол судалгааных нь тайланг олоод үзчих… Монгол Банкнаас үл хамааран цаашид ам.доллар 1-р сарын 20 буюу Доналд Трамп тангараг өргөтөл чангарна.

Avatar

Нэргүй 2024-11-22 202.131.234.123

чи трамп дээр очоод үүдний харуул хийгээд ир. дараа нь ирээд хаалтгүй ЕС болно

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж