Нью-Йоркийн хөрөнгийн биржийг дэлбэлэхийг завджээ

Нью-Йоркийн хөрөнгийн биржийг дэлбэлэхийг завджээ

Нью-Йоркийн хөрөнгийн биржийг дэлбэлэхийг завджээ

Нью-Йоркийн хөрөнгийн биржид (NYSE) тэсрэх бөмбөг дэлбэлэхээр завдсан гэх хэргээр Флорида мужийн оршин суугч эрэгтэй баривчлагдаж, шүүхэд дуудагдав. Тодруулбал, Харун Абдул-Малик Йенер гэх эрэгтэй мужийн хөрөнгийн биржийн барилгыг устгахын тулд тэсрэх бөмбөг ашиглах гэж байсныг Флоридагийн өмнөд дүүргийн прокурорын газраас мэдээлсэн байна.

Холбооны мөрдөх товчоо түүнийг баривчилж, мөрдөн байцаалт явуулахад Йёнер "Би Осама Бин Ладен болсон юм шиг санагдаж байна" гэжээ.

Анх "Йенер тэсрэг бөмбөг үйлдвэрлэхэд ашигладаг зүйлсийг ямар ч түгжээгүй агуулахад хадгалдаг" гэсэн мэдээлэл ирснээр Холбооны мөрдөх товчоо хоёрдугаар сараас эхлэн түүнийг шалгах болсон. Мөрдөн шалгалтын явцад Корал Спрингс дэх байгууламжид нэгжлэг хийж, бөмбөг бүтээх зураглал, цаг хэмжигчтэй олон тооны цаг, электрон самбар болон бусад электрон хэрэгсэл олджээ.

Мөн Йенер арваннэгдүгээр сарын 28-нд болох Талархлын баярын өмнөх долоо хоногт халдлага үйлдэхээр төлөвлөж байсан нотлох баримт олдсон байна.

Йенер халдлага үйлдэхээр төлөвлөж байсан тухайгаа хэлэхдээ "АНУ-ын засгийн газрыг дахин шинэчлэх ёстой. Жижигхэн цөмийн бөмбөг дэлбэлсэнтэй адил барилгын гадна, дотно бүх зүйл устах болно. Тэгэх ч ёстой" гэжээ. Тэрбээр гэр ахуйн эд зүйлсээр хэрхэн тэсрэх бодис хийхийг дүрсэлсэн видео бичлэг хийж, "YouTube" сувагтаа нийтэлдэг байсан. Мөн үүнээсээ болж оршин сууж байсан барилгаасаа хөөгдсөн байна. Түүний шүүх хурал Лхагва гаригт болсон бөгөөд яллах дүгнэлт гартал гавыг нь тайлж болохгүй гэж шүүгчид шийдвэрлэжээ.

ЭХ СУРВАЛЖ: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 158.59.146.30

uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei

Avatar

Шагдар 2024-11-21 202.55.188.116

ашгүй дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж