АНУ-ын ерөнхийлөгч асан Дональд Трамп Цагаан ордонд эргэн ирэх нь баараггүй болоод удаагүй байна. Дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүс энэ мэдээг янз бүрийн байдлаар хүлээж авч буй. Түүний эргэн ирэлт саад бэрхшээл, өөрчлөлт, айдас гээд олон зүйлийг мэдрүүлж байгаа аж. Тэгвэл 60 дахь удаагийн АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулиас дэлхий дахин ямар сургамж авах вэ?
Энэ талаар Өмнөд Солонгосын судлаач бөгөөд улс төрийн сэтгүүлч асан Ван Сон-Тэкийн бичсэн нийтлэлийг хүргэж байна.
Нэгдүгээрт, байгаа зөв онилох нь хамгийн чухал. Тодруулбал, Камала Харрисын баг Жо Байдены стратегийн тэр чигээр нь шахуу үргэлжлүүлжээ. Өөрөөр хэлбэл, тэд Трампийн зан чанар луу довтлоход хамаг анхаарлаа төвлөрүүлсэн. Трамп эргэн ирвэл ардчилалд ноцтой аюул заналхийлэл учрана гэж тэд үздэг. Трампийн хувийн шинж чанар, өмнөх үйлдлүүд, маргаан зэрэгт анхаарлаа хандуулах нь зөв юм шиг зарим сонгогчид санагдаж байжээ. Гэвч эцсийн дүндээ энэ нь буруу тооцоолол болж хувирлаа.
Харрисын баг америкчуудын өдөр тутмын амьдралд тохиолддог гүн гүнзгий асуудлууд, ялангуяа инфляци, цагаачлалын жинг дутуу үнэлэв. Тэд Трампийн хувийн шинж чанарт илүү анхаарлаа төвлөрүүлсэн нь эдгээр асуудлыг дарж, өрсөлдөгчдөө боломж олгожээ. Трампийн баг үүнийг ашиглаад эдийн засаг, нийгмийн асуудлыг хөндөж, хянаж чадсан юм.
Нэр дэвшигчийн зан төлөвт анхаарал хандуулах нь сонирхол татахуйц санагдаж болох ч сонгогчдод шууд нөлөөлөх илүү тулгамдсан асуудлуудыг орхигдуулах эрсдэлтэй гэх сургамжийг эндээс авч болох нь.
Хоёрдугаарт, өөрийгөө таниж мэдэх нь чухал. Хятадын Сун Цзу, Грекийн Сократ нарын гүн ухаантнуудын зөвлөснөөр өөрийгөө таниж мэдэх нь ялалтад маш чухал аж. Улс төрийн кампанит ажил бол өндөр эрсдэлтэй тулаан. Энэ тулаанд орж буй хэн боловч өөрийн сул талаа мэддэг байх нь өрсөлдөгчийнхөө алдааг тодруулахаас илүү чухал байдаг. Харамсалтай нь Харрисын баг үүн дээр мөн л алджээ.
Сонгуулийн кампанит ажлын үеэр Харрис зорилго, төлөвлөгөөгөө тодорхой тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Энэ нь олон сонгогчийг эргэлзүүлжээ. Сонгогчид түүний уг хүнийг, мөн чанарыг олж харж чадаагүй гэж үзэж байна. Түүний итгэл үнэмшил юу юм, улс орны чухал асуудлыг хэрхэн шийдэх юм бол гэж олон нийт эргэлзсэн. Сонгогчдын итгэлийг олж авахын тулд өөрийн сул талаа хүлээн зөвшөөрч, хэрхэн сайжруулах, удирдахаар төлөвлөж байгаагаа идэвхтэй харуулах нь чухал.
Гуравдугаарт, харилцааны хэв маяг чухал. Өнөөгийн сонгогчид монолог биш харилцан яриа хүсч байна. Тэд өөрсдийг нь сонсч, эрх тэгш харьцдаг удирдагчийг хүсдэг. Харрисын харилцааны элит хэв маяг олон сонгогчийг түлхсэн ч байж болох юм. Элит хэв маягийг америкчууд ихэвчлэн нэг талын харилцаа гэж үздэг. Үзэл бодлоо солилцох бус дамжуулдаг энэ хэв маягаас тэд хөндийрөх болжээ.
Трампийн хэв маяг заримдаа доромжлол мэт ч сонгогчдод эцэг хүний үг шиг санагдах нь бас байжээ. Тэрбээр жирийн америкчуудын бухимдлыг даван туулах холбоотон гэдгээ харуулж чадсан юм. Уур бухимдал дүүрэн түүний үг хэллэг нь мөн адил уур уцаартай байгаа сонгогчдод хүрч чаджээ.
АНУ-ын сонгуулийн нөлөө дэлхий даяар давалгаалан мэдрэгдэж байна. Энэ удаагийн сонгууль ардчилсан нийгэм дэх илүү өргөн цар хүрээтэй асуудлуудыг хөндөж байна.
Бусад орны бодлого боловсруулагчдын хувьд гурван тэргүүлэх чиглэл байдаг аж. Эдгээр нь неолиберализмын сөрөг үр дагаврыг арилгах, аливаа асуудалд арга хэмжээ авахдаа урьдчилж эсвэл болоод өнгөрсөн хойно нь авахын тэнцвэрийг олох, ардчилсан институцийг боловсронгуй болгох гэсэн гурван зүйл юм.
Өнгөц түвшний асуудалд анхаарлаа төвлөрүүлэх нь ихэвчлэн неолиберализмын нөлөөнөөс үүдэлтэй. Неолиберал бодлого нь баян хоосны ялгааг улам томруулж, ажилчин ангийг нийгмээс тусгаарладаг. Энэ нь хүмүүсийг бухимдуулж, хагаралдуулж, өрөөсгөл мэдээлэлд итгэж, бодит асуудлыг үл тоомсорлоход хүргэж байна. Үүнийг засахын тулд эдийн засгийн шударга өсөлт, нийгмийн дэмжлэгийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарах хэрэгтэй аж.
Цахим орчин хөгжсөн эрин үед улстөрчид хүмүүсийн цахим орчинд хэлэлцэж буй зүйлсэд хариу үйлдэл үзүүлж, чухал асуудлын талаар харилцан яриа өрнүүлснээр тэдэнд санаа тавьдаг гэдгээ харуулах боломжтой. Үүний тусламжтайгаар улстөрчид салхи даган намирах бус ирээдүйн талаар тодорхой төлөвлөгөө гаргаж чадах юм. Хэрвээ үүнийг хийхгүй бол иргэд тэднийг сул гэж дүгнэн, итгэл алдарч магадгүй.
Мөн хариуцлага, ил тод, шударга байдлыг хангадаг ардчилсан бүтцийг бэхжүүлэх нь нэн чухал. Удирдагчид эцэг эхийн өнгө аяснаас иргэдэд хандахгүй, нээлттэй бөгөөд харилцан хүндэтгэлтэй байх ёстой аж. Ардчилсан тогтолцооны шинэчлэл нь өөрөө олон нийтийн итгэлийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.
Эцэст нь дүгнэхэд, 2024 оны АНУ-ын сонгуулийг харахад улс төрийн кампанит ажил нь хоёр зүйлтэй салшгүй холбогдоно. Нэгдүгээрт, нэр дэвшигчид болон тэдний хувийн шинж чанартай, хоёрдугаарт, хүмүүсийн амьдралд нөлөөлж буй бодит асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байна. Харрисын хувьд Трампийн зан чанарт анхаарлаа хандуулсан нь эдийн засгийн тогтвортой байдал, нийгмийн аюулгүй байдлыг эрхэмлэдэг сонгогчдыг татахад хангалтгүй байв.
Хүмүүс заримдаа гол асуудлаа мартаад дэмий зүйлд цаг хугацаа, эрч хүчээ зарцуулдаг. Өндөр түвшний стратегичид хүртэл өрсөлдөгчөө довтлоход л анхаарлаа төвлөрүүлж, юу хийхээ мартчихдаг талтай. Чухал асуудалд анхаарлаа төвлөрүүлж, сул болон давуу талаа мэддэг байх, тэнцвэртэй байх зэрэг нь улам бүр ээдрээтэй болж буй ертөнцөд тогтвортой, хариуцлагатай, уян хатан ардчиллыг бий болгоход зайлшгүй шаардлагатай элементүүд юм.
Mr 2024-11-22 202.131.250.59
Харрис эмэгтэй дээр нь өнгөт арьстан атаархагчид гаргахгүй л дээ. Эр хүйс хүчтэй гэдэг нь зөнөг залгаж буй womanizer сонгосноос нь харагдаад байна. Нара-г л харчих залуу нөхөр авсанд нь гишүүн болсонд нь атаархагчид дух Цэцэгээгээс авахуулаад зөндөө. Сэтгүүлч Өнөнрцэцэг байна. Гэтэл төрөөс тэрбумаар нь хулгай хийж худал ярьж эхнэр хүүхдээ орхидог үгүйдээ гэхэд нууц амрагтай явдалтай эр гишүүд еөк е.сайд уих дарга хэнийг нь ч эхлээд шүүмжлэхгүй байгаа биз дээ. Энэ бол гашуун ч гэсэн үнэн бөлгөө
Нэргүй 2024-11-22 43.242.242.59
АНУ-ын сонгуулийн дүнд манай улсын АН-ынхан сэтгэл дундуур байгаа байхдаа.Элбэгдорж болон Бат-Үүл нар энэ талаар юу гэж ярих нь сонин байна. Хар машин луйвардчихсан гэх болов уу яах бол. Сонгууль шударга бус боллоо гэсэн санааг тэд хэлэх байлгүй дээ. Трампын Орос-Украйны дайныг зогсоох магадлал нь Байденгаас өндөр юм.
Нэргүй 2024-11-22 202.131.250.59
Яг ш дээ. Бүр цөмийн з****г дээрээ тулаад байна.