Энэтхэгийн тэрбумтан Адани шүүхэд дуудагджээ

Энэтхэгийн тэрбумтан Адани шүүхэд дуудагджээ

Энэтхэгийн тэрбумтан Адани шүүхэд дуудагджээ

Энэтхэгийн тэрбумтан Гаутам Адани болон бусад удирдах албан тушаалтныг нарны цахилгаан станц барих төлөвлөгөөтэй холбоотой авлигын хэрэгт буруутгаж байна. Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн гол холбоотон Адани болон түүний ач хүү Сагар Адани нарын долоон удирдах албан тушаалтан засгийн газрын албан тушаалтнуудад 250 сая гаруй ам.долларын авлига амласан гэж АНУ-ын прокурорууд буруутгав.

“Адани” группийг жил гаруйн өмнө хувьцааны заль мэх, нягтлан бодох бүртгэлийн луйврын хэрэгт буруутгаад байсан. Гэтэл дахин авлигын дуулиан нэмэгдсэнээр тус группт бүртгэлтэй компаниудын хувьцааны үнэ 10-20 хувиар буурч, нийт зах зээлийн үнэлгээ нь 30 тэрбум ам.доллараас доош унажээ.

Эрх баригч Бхаратия Жаната намын гол өрсөлдөгч Энэтхэгийн үндэсний конгресс улс төрийн давалгаа үүсгэж, Аданигийн компаниудад шалгалт явуулахыг уриалав.

Нарны эрчим хүч нийлүүлэх гэрээ нь ойролцоогоор 20 жилийн хугацаанд татвар төлсний дараа хоёр тэрбум гаруй ам.долларын ашиг олох тооцоололтой байна.

“Bloomberg”-ийн мэдээлснээр Адани 85 тэрбум гаруй ам.долларын хөрөнгөтэй ба хөрөнгийн хэмжээгээрээ Азийн хамгийн баян хүн Мукеш Амбанигийн дараа ордог. Тэрбээр очир эрдэнийн наймаагаар ажлын гараагаа эхэлжээ. Өдгөө Адани боомт, эрчим хүч, хэвлэл мэдээлэл, цэвэр эрчим хүч зэрэг гол салбарт компаниудтай болсон.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 158.59.146.30

uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж