Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан, эдийн засгаа тэлэх 14 мега төслийн нэг бол “Хэрлэн тооно” төсөл. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, цөлжилтийг бууруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, нутгийн иргэдийн сайхан амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, зорилгоор Хэрлэн гол дээр олон зориулалттай усан цогцолбор байгуулах "Хэрлэн Тооно" төслийг "Эрдэнэс Оюу Толгой" ХХК хэрэгжүүлэхээр ажиллаж буй.
Энэ хүрээнд "Эрдэнэс оюу толгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү, Төслийн зөвлөх Ш.Мягмар болон төслийн ТЭЗҮ боловсруулахаар шалгарсан “Монхидроконстракшн” ХХК-ний захирал Б.Оюунбилэг нараар ахлуулсан ажлын хэсэг Хэрлэн Тооно төслийн ТЭЗҮ-ийн тодотгол боловсруулах хээрийн судалгааны явцтай газар дээр нь танилцаж, төсөл хэрэгжих бүс нутгийн захиргааны байгууллагуудтай уулзалт зохион байгууллаа.
Ажлын хэсгийнхэн өнгөрсөн өдрүүдэд Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Бор-Өндөр, Дорноговь аймгийн Сайншанд сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, холбогдох газрын албаны мэргэжилтэн, албан хаагчид, Усны сав газрын захиргаад, байгаль орчны газрынханд төслийн талаарх мэдээллийг өгч санал солилцсон юм. Энэ үеэр “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Ганхүү төрөөс баримталж буй хөгжлийн бодлогууд, бүс нутгийг хөгжүүлэх, Говийн бүсийн өсөн нэмэгдэж буй хүн ам, газар тариалан, уул уурхайн усны тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, байгаль орчны доройтол, цөлжилтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах усны томоохон төсөл Хэрлэн Тооно төсөл юм. Энэхүү төсөл Монгол орны Зүүн бүс, Өмнөд говийн бүсийн зүүн хэсгийг хамрах бөгөөд энэ нутгийн ихэнх хэсэг нь байгалийн хуурай бүс нутагт хамаардаг.
Өөрөөр хэлбэл, төсөл хэрэгжих нутаг дэвсгэрт Хэнтий аймгийн гурван сум, Төв аймгийн хоёр сум, Говьсүмбэр аймгийн гурван сум, Дорноговь аймгийн найман сум, Өмнөговь аймгийн гурван сумын газар нутгийг хамарч байгаа. Төслийн ТЭЗҮ боловсруулах гэрээ энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд батлагдсан. Оюутолгой ХХК уг ТЭЗҮ боловсруулах санхүүжилтийг шийдвэрлэж буй бөгөөд Хэрлэн гол дээр усан цогцолбор байгуулах боломжит хөндлүүрийн талбайд судалгааны ажлууд эхэлж, ус дамжуулах шугамын трасс зураг урьдчилсан байдлаар гарч удаан хугацаанд яригдаж байсан Хэрлэн Тооно төсөл хэрэгжиж эхлэхэд нэг алхам урагшилсан. Тиймээс төрөөс баримталж буй бодлогуудыг хэрэгжүүлж орон нутгийг хөгжүүлэхэд энэхүү төсөл чухал ач холбогдолтой тул сум орон нутгийн удирдлагууд төслийн талаарх үнэн, зөв мэдээ мэдээллийг иргэд олон нийтэд өгч, ирэх жилүүдэд төслөөр дамжуулан орон нутгаа хөгжүүлэхэд анхаарал хандуулан ТЭЗҮ боловсруулахад сум, орон нутгийнхаа хөгжлийн бодлогоо уялдуулж харилцан хамтран ажиллахыг онцлон хэллээ.
Нэргүй 2024-11-21 66.181.183.20
бурханаас үнэтэй ус
Нэргүй 2024-11-21 66.181.177.24
Хэрлэн тоот төсөл МУ д маш хэрэгтэй төсөл,хурдан хэрэгжүүлэх,цаашидаа өгөөж нь их байх болно.
Зочин 2024-11-21 49.0.138.173
Хэрлэн голын усыг хөрсөнд шүүрүүлж, агаарт ууршуулж устгах усгүй болгох төслийг яаж худлаа магтаж байгаад гайхаж байна.
Нэргүй 2024-11-21 202.9.41.111
Энэ их хэрэгтэй төсөл юм. Гэхдээ хэрэгжихгүй л болов уудаа. Үүнд:1-рт МАН-ын гишүүн Б. Бат-Эрдэний санаачилсан төсөл гэдгээр нь АН-ынхан улс төржүүлж унагах магадлал 90 хувьтай байх болов уу. 2-рт Эх оронч нэртэй хэсэг хүмүүс даалгавартай гарч ирээд Хятад улс руу минь урсах ёстой байсан усыг саатууллаа гэж хоёр улсын хооронд маргаан үүсгэж зогсооно. Түүнийг нь сөрөг хүчин болсон АН болон Номтойбаярын нам дэмжинэ. Ингээд төсөл будаа болно. Харж л байгаарай
зочин 2024-11-21 192.82.64.167
За хамаагүй оролцож байж төсөлөө унагачихав даа та нар, саналыг нь судлаад инженерүүд хийчихнэ, хэл амнаас л холхон ажиллаж үзээрэй одоо ингээд бузарлах гээд элдэвээр дайраад, нөгөө улс төрчид нь попорч үймүүлээд эхлэнэ шүү
Зочин99 2024-11-21 66.181.180.81
Далай нуурыгтэжээдэг ганц голыг ингэж хамаагүй өөрчилжболохгүй биз дээ? Олон улсын конвенц байдаг шиг санагдах юм. Болгоомжтой л байгаарай даа.
Нэргүй 2024-11-21 66.181.176.159
naad tusul chin yavahgui,. 1t, mongold hiij chadah company bhgui, 2t,. ediin zasgiin yr uguuj bhgui,.
Нэргүй 2024-11-21 202.126.91.223
Манж х***а уих устгаа ард түмэн лаларуудыг гаргаж ирээгүй ард түмэн нам сонгсн манж х***а лаларуудын нэрийг манж х***а л******д хулгайг-р оруулж ирсн. л******д үхлээ өөрсдөө дууддийн.
Нэргүй 2024-11-21 202.126.91.223
Уих хулгай-р шигдсн манж х***а зулбасгууд хэдхэн цөөхөн манж х***а зулбасгууд улсыг самардгийн манж х***а зулбасгуудын намын толгойд шаасн манж х***а зулбасгуудаар снгуульд манж хужаагуудын нэр оруулаад ард түмэн намаа сонгох-с аргагүй. Ингэж адгийн манж х***а л******д улсыг эзлдгийн уих-д шигдсн л******д хулгай аргаар орж ирсн зулбасгууд болиул тарааж жинхэнэ чадвартй улсыг байгуулнаа.