"Зарлага тал нь дийлсэн төсөв дахин батлахгүй байх жишиг тогтож байна"

"Зарлага тал нь дийлсэн төсөв дахин батлахгүй байх жишиг тогтож байна"

"Зарлага тал нь дийлсэн төсөв дахин батлахгүй байх жишиг тогтож байна"

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавьсан талаар УИХ-ын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга Д.Батбаяраас тодрууллаа.


-Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх оны төсөвт бүхэлд нь хориг тавилаа. Та энэ үзэгдлийг хэрхэн дүгнэж байна?

-Зөв үйлдэл гэж харж байна. Бид бүхэн ирэх оны төсвийг 14 хоногт хэлэлцэж байх явцдаа бүгдээрээ л ярьж байсан. Данхайсан асар том төсөв байна, хэмнэх хэрэгтэй гэж  хэлэлцсэн. Тухайн үедээ дэгдээ баригдаж, хайрцаглагдаад төсвөө хэлэлцээд өнгөрсөн. Одоо дахиад ирэх оны төсвийг ажлын 14 хоногт хэлэлцэнэ. Миний хувьд дэмжинэ гэсэн байр суурьтай байна.

-Зарлагын дэд хорооны даргын хувьд дахин орж ирж байгаа төсөв дээр таны хувьд ямар зардлыг хэмнэж, асуудлыг хэрхэн эрэмбэлэх вэ?

-Надад хоёр санал байна. Нэгдүгээрт, улсын төсвөөр хөрөнгө оруулалтаар шинээр баригдаж байгаа баригдаж байгаа барилга байгууламжийг царцаана. Яагаад гэвэл улсын хөрөнгө нэмэгдэх тусам урсгал зардал, хөрөнгийн зардал нэмэгдээд байгаа юм. Тийм учраас барилга байгууламжаа энэ жилдээ түр зогсооё. Орж ирж байгаа орлогоо энэ жилдээ хэмнэе, хадгалъя гэдэг байр суурьтай байна. Хоёрдугаарт, урсгал зардал дээр нарийн дүн шинжилгээ хийж байж, ахиад багасгадаг байя. Сүүлийн хоёр жилийн урсгал зардлыг ирэх ондоо ч барьчихъя гэдэг санал байна.

-Хөрөнгө оруулалтын зардлаас 50 орчим хувийг хасна гэдэг байр суурийг Сангийн сайд хэллээ. Хөрөнгө оруулалт хийж байж, эдийн засаг сэргээд явах юм биш үү. Энэ тал дээр таны байр суурь?

-Төр заавал хөрөнгө оруулалтыг хийх албагүй. Төрийн зүгээс хувийн аж ахуйн нэгж, бизнесийн байгууллагууд хийж чадахгүй байгаа барилга, байгууламж, дэд бүтцийг хийхэд ямар ч асуудал байхгүй.

-Цаашид алдагдалгүй төсөв батлах нь нэн тэргүүний асуудал уу? Эсвэл 1.9-өөс бууруулаад 3.6 руу дөхүүлэх ёстой гэж үзэж байна уу?

-Тоо бол дээшээ доошоо байж болно. Энэ удаагийн төсвийг тойрсон асуудлаас зарлага тал нь дийлсэн төсөв дахин батлахгүй байх жишиг тогтож байна гэж ойлголоо.

-Төсвийг хэлэлцэх үеэр Сангийн сайд  төсвийг эсэргүүцсэн гишүүд рүү дайрч байсан. Гэтэл өчигдөр ирэх оны төсөвт Ерөнхийлөгч хориг тавьсаны дараа эерэгээр хүлээж авч байгаагаа мэдэгдсэн. Энэ тал дээр та ямар суурь илэрхийлэх вэ?

-Эхний хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд бухимдах байдал харагдаж байсан. Хоёр дахь хэлэлцүүлгээс гайгүй болчихсон.

-Энэ парламент бүрдсэнээс хойш гурван ч удаа төсвийг хэлэлцэхээр болж байна шүү дээ. Энэ үзэгдлийг та юу гэж харж байна? Гишүүдийн тоо нэмэгдсэнээр УИХ-ын чадвар чадамж дээшилж, төсвөө дахин дахин хэлэлцэж байна гэж харж байна уу?

-Их Хурлын гишүүд нэмэгдсэнээр төсвийн талаар иргэд ярьдаг, нийгэм анхаардаг болж байна. Тэгэхээр миний хувьд өргөжүүлсэн парламент бий болсон нь давуу байдал гэж бодож байна.

Д.Энхбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 202.131.234.123

ийм төсөв баталж гараа дүрсэн гишүүдээ татан буулгаад 3 саяын цалинтай ТҮК руу ачиж бөөнөөр нь буулга

Avatar

иргэн 2024-11-21 202.9.46.175

ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … ….УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ 3,5 сая ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….

Avatar

Нэргүй 2024-11-21 158.59.146.30

uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei

Avatar

зочин 2024-11-21 103.57.92.11

САНГИЙН САЙД ГЭХ ТЭНЭГЭЭ ЗАЙЛУУЛААЧЭЭ.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.40.195

Энэ өлөнгүүд ерөнхиилөгч хориг тавиагүй бол маших зээл авч салтаагаа угаах байжээ бузрын шуналууд

Avatar

Битүү шөл 🤣🤣🤣🤣 2024-11-21 202.126.89.241

БИТҮҮ ШӨЛ-ний ТУШААЛ ХААХАААХАААА

Avatar

Мунхаг 2024-11-21 203.91.115.49

ОТд ПР хийдэг байсан нөхөр яаж УИХ ТГ дэд дарга болчоод тархи угааж байгаа жишээ бөлгөө. Төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүндийг шууд унагасан.

Avatar

Нэргүй 2024-11-21 202.9.41.111

Ерөнхийлөгч 2025 оны төсөвт хориг тавьсныг нь АН-ынхан попорлоо гэж ярьцгааж мөн бичээд байх юм. Тэгээд хориг тавих ёсгүй байсан юмуу. Гэтэл Ерөнхийлөгчид найдаж байна гээд яриад бас бичээд байсан биз дээ. Хориг тавьж болдоггүй, бас тавихгүй байж болдоггүй зовлонтой юм бэ. Ямар учиртай хүмүүс байнаа

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.187.17

ха ха дуусан дуустлаа дуусаагүй бус уу яасан эрт дүгнэлт хийж байна өө

Avatar

Нэргүй 2024-11-21 178.174.229.45

SANGIIN SAID TENEGIIG ZAILUULAH HTEI . MUUHAI BUDUULEG ETGEED BNA LEEE

Avatar

Нэргүй 2024-11-21 59.153.115.148

балай юм.

Avatar

Нэргүй 2024-11-21 203.91.115.51

Нэг хулгайчийг үйлдэл дээр нь гардчихаар яаж сандарч булздаг билээ дээ. Ухаан нь ч орж гараад л…

Avatar

сайн бод сайн ухаар 2024-11-21 66.181.166.110

Ийм эрүүл саруул ухаантай гишүүд л улс орныг зөв авч явна шүү дээ

Avatar

Нэргүй 2024-11-21 202.131.234.123

хүрд эргүүлэх боломж гээд л худлаа хуцна. энэ бас өөрөө дэмжсэн байгаа даа. баталах үед нь гонгинож байхгүй сүү долоосон гөлөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж