Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд захирал Э.Анхбаярыг томилох сурагтай. Тэрбээр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын эмчээр ажиллаж байжээ.
Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирлын албан үүргийг хавсран гүйцэтгэгч Ж.Байгалмаагаас тодруулахад үгүйсгээгүй бөгөөд удахгүй шинэ захирлыг томилно гэсэн юм. Одоогийн үүрэг гүйцэтгэгч Ж.Байгалмаа нь 2021 онд өөрийн хүсэлтээр ажлаа өгч байсан ч удалгүй энэ албанд буцаж орсон байдаг.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 2021 онд ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг ажлаас нь чөлөөлснөөс хойш энэ төвийг удирдах захирал тогтоогүй гэж хэлж болно. ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү 2007 онд тус төвийн захирлаар томилогдож байсан бөгөөд 13 жил тус төвийн захирлаар ажиллах хугацаандаа дөрвөн ч удаа халагдсан байдаг. Түүнээс хойш Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан Л.Баттөр, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дэд дарга асан Ц.Билэгтсайхан нар томилогдон ажилласан ч удаагүй юм.
Нэргүй 2024-11-21 202.126.88.191
Мэргэжлийн сайн мэс засалч эмч. Дэд захирал байхдаа 2-р эмнэлэгийн орчин, үйлчилгээг дээшлүүлэхэд чиглэн ажилласан, хийсэн зүйлтэй эмч байна лээ. Сэтгэлтэй, зүтгэлтэй эмнэлэгийн орчинд ажиллаж байсан залуу эмч сайн удирдагч байхыг үгүйсгэх аргагүй.
Нэргүй 2024-11-21 202.9.40.51
Сонгон шалгаруулдаггүй юмуу?
Zochin 2024-11-21 66.181.161.56
Medrel yumnud emch boloood ur huhed hsmaatanaa emch bolgood mngld chadvartai emchgui bolsnshu,olon jiliin daral saihn emch garna,bid ch hohiroidl bnda bndaa
Зочин 2024-11-21 202.131.227.179
ХӨСҮТ захирал мэргэжлийн туршлагатай эмч, тархвар судлагч байх онцгой обьект .
зочин 2024-11-21 66.181.183.203
Халдвартн эмнэлэг улсын онцгой обьект. Дуртай н толгойдог газар биш. Яг мэргэжлийн хүнээр удирдуулаач. Энэ ЭМ сайд томилгоо хийхээс өөр ажил бн уу. Хаа хамаагүй амьтад СЭМҮТ, УНТЭ захирал боллоо
Нэргүй 2024-11-21 158.59.146.30
uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei
Нэргүй 2024-11-21 158.232.3.16
ХӨСҮТ-ийн захирлаар энэ хаа хамаагүй хүнийг тавих гэж бгаа нь үнэн бол санаатай хийж бгаа хорлонтой юмаа. СЭМҮТ-ийн захирлаар бас нэг уушги, харшлын эмч нэртэй хүүхэд аваачаад тавьчихсан. Нөгөөх нь зүгээр даалгавар биелүүлээд л сууж бдаг. Арай л дэндүү хорлонтой юм. Ядаж туршлагатай, сайн менежер бол яахав гэхсэн. Зүгээр л "дээрээс" юу хийх дохио заавар харсан хүмүүс. Угаас өөр мэдэх, чадах юмгүй хүмүүс одоо яалтай билээ. Уучлаарай, энэ чинь хол явахгүй шүү. Унах нүхээ малтаж байгаа л хэрэг!
Нэргүй 2024-11-21 103.212.117.249
сонгон шалгаруулалтгүй ямар ч бэлтгэгдээгүй суганы үснүүд хулгайн томилгоо юм биздээ
Зочин 2024-11-21 202.9.41.49
Анхбаяр гэж аймшигт авилгачин луйварчин. 2-р эмнэлэгийн эмч нар мэднэ. ХӨСҮТ баларчээ.
Зочин 2024-11-21 139.5.216.184
халдвартн эмнэлэг хэн дуртай н ажилладаг газар биш. мэсн эмч чаддагаа хийх хэрэгтэй. эсгий хийх газар нохой хэрэггүй
зочин 2024-11-21 192.82.64.167
ХӨСҮТ үүргээ гүйцэтгэхэд хүнд болсон төв бид хүчээр л шахан тордож ковидыг давсан, одоо даруй янзлахгүй бол ахиад юм гарвал бид нар шиг арга эвийг нь олоод дэмжээд ажиллаж чадах хүн ч байхгүй болсон, эмч нар нь бол сайн чадварлаг
Нархан 2024-11-21 66.181.161.132
Би би гэсэн тэнэг авгайг түр томилсон байсан ашгүй зайлж. Залуучуудад боломж олгох хэрэгтэй. Зөв сонголт бна.
Хөсүт 2024-11-21 103.212.116.68
мундаг эмч юм бол эмчээ л хийгээч. Мөнхсайхан найз чинь гавьяат аваад өгчих байлгүй. нийлж мөнгө идэх гээд хэрэггүй
Иргэн 2024-11-21 103.212.116.68
халдвартыг хэн дуртай нь очоод удирдчихдаг ажил биш дээ. тархвар судлал тандалт мэддэг хүн л томилмоор юм.
Нэргүй 2024-11-21 85.233.56.62
Гайгүй мэс засалч юм бол дарга болгож яах нь вэ! Цалинг нь л сайн өгч байвал болно. Ер нь сайн мэргэжилтнүүдийг дарганцар болгох нь хүнийг ч алаад, ажлыг ч алаад байдаг золиг доо.
Нэргүй 2024-11-21 103.26.95.170
Анхбаяр эмчид амжилт хүсье. Аавыг минь эмчлэхэд оролцож зөвлөж байсан сайн эмч. Таны ач тусыг хэзээ ч мартахгүй.
Нэргүй 2024-11-21 66.181.189.149
Улсын хоёрдугаар эмнэлэг Монголын хамгийн муу эмнэлэг.