Хавдар судлалын үндэсний төвийн захирал, анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед хүний папиллома вирусийн эсрэг вакцинтай холбоотой шүүмжлэл, төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр цацагдах боллоо. Таны хувьд Монголд хорт хавдраар өдөрт 14 хүн нас барж байна. Тиймээс энэ вакциныг 11 настай хүүхдүүдэд хийснээр ирээдүйн хорт хавдрын өвчлөл, нас баралтыг бууруулж чадна гэдгийг хэлж буй. Өнөөдөр хорт хавдрын өвчлөлийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Бид өмнө улсын хэмжээнд өдөр 8-10 хүнээ хорт хавдраар алдаж байсан бол сүүлийн үед өдөр бүр 12-14 хүн хорт хавдраар нас барж байна. Тэр дунд элэг, ходоод, уушги, умайн хүзүүний хорт хавдар ч багтаж байгаа. Харамсалтай нь бүх төрлийн хорт хавдар хожуу шатандаа илэрч байна.
Сүүлийн таван жилд гэхэд, 45 наснаас дээш 400 гаруй эмэгтэйчүүдийг умайн хүзүүний хорт хавдраар алдсан.
Эдгээр хүмүүс амьдралын ид үедээ хорт хавдраар нас барж байна гэхээр маш харамсалтай. Бүр амьдралаа дөнгөж эхлүүлж буй 25, 27 настай бүсгүйчүүд умайн хүзүүний хорт хавдраар оношлогдож байна. Энэ бүхнийг эмчлэхийн төлөө тодорхой ачааллыг даан ажиллаж байна. Ер нь манай эмнэлгээр эмчлүүлж буй иргэдийн ачаалал их байдаг.
-Эмч мэргэжилтнүүд хорт хавдраар өвдөж буй иргэдийн нас залуужиж байна гэдгийг хэлдэг. Хавдраар оношлогдсон хамгийн залуу тохиолдол гэвэл?
-Энэ талаар хийсэн судалгаа байхгүй. Гэсэн хэдий ч бид амьдрал дээр хорт хавдраар оношлогдож байгаа тохиолдлуудыг харж байна. Жишээлбэл, өнгөрсөн жил нэг ангийн хоёр сурагч ижил төрлийн тархины хорт хавдраар оношлогдсон. Энэ хавдрууд яагаад нэмэгдэж байна вэ гэдэг шалтгаан яригдана. Тодруулбал, ходоодны хавдар, умайн хүзүүний хорт хавдраас гадна ялангуяа сүүлийн үед уушгины хорт хавдрын тохиолдлууд нэмэгдэж байна. Насны хувьд 21, 23, 25, 29-тэй залуусаа хорт хавдрын шалтгаант нас баралтаар алдаж байна.
Тэгэхээр Эрүүл мэндийн яамнаас Тамхины эсрэг хуулиа хурдан шинэчлэх шаардлагатай байна. Янжуур тамхинаас гаргадаг гэж сурталчилсан мөртлөө таван хувь хүртэл никотин агуулсан электран тамхинуудаа хуульчилж, татвараа авч хориглохыг нь хориглоод өгөөч ээ.
Дэлхийн хөгжилтэй улс орнуудад электрон тамхийг хориглож байна. БНСУ гэхэд, нэг хувиас илүү никотинтай электрон тамхийг зарахгүй гээд хориглочихсон байна. Парламент 126 УИХ-ын гишүүнтэй хэн ч хууль санаачлах эрхтэй болсон. Эрүүл мэндийн салбараас УИХ-д сонгогдсон гишүүд хорт хавдрын шалтгаан болж байгаа архи, тамхины татвараа нэмж, хүрэлцэхгүй байгаа мөнгөнд нь нэмэрлээч гэж хэлье.
"ОДООГООР ШИНЭ ЭМНЭЛЭГ БАРИХ 2 ГАЗАР ЯРИГДАЖ БАЙНА"
-Хавдрын эмнэлгийнхэн өнөөдөр байрандаа багтахгүй, улсын хэмжээн дэх ачааллыг үүрч байна. Шинэ байрны асуудлыг олон жил ярилаа шүү дээ?
-Эмнэлгийн барилга нь өөрөө 1981 онд ЗХУ-ын тусламжаар баригдсан. Тэр цагаас хойш нэмэлт барилга барьж, өргөтгөөгүй. Хотын төвдөө хавдрын эмчилгээ, тусламжийг үзүүлэн ажиллаж байна. Шинэ эмнэлгийн зураг төслийг "Бодь" компани хийхээр тендерт шалгарсан байна лээ. Зураг төсөл нь ирэх жилээс дуусчих байх гэж найдаж байгаа. Өмнө нь жилд 6500 орчим хорт хавдар оношлогддог байсан бол энэ жил 7200 болж нэмэгдсэн. Удахгүй 8000-д хүрнэ. Харин хорт хавдрын шалтгаант нас баралтыг нэг түвшинд барьж чадаж байгаа. Бид нас баралт, өвчлөл хоёрын зайг холдуулж чадаж байгаа ч байраа томруулж, эмчилгээндээ орчин үеийн шинэ технологийг нэвтрүүлмээр байна. Монголын эрүүл мэндэд дэвшилтэт технологиудыг нэвтрүүлж, ажилтнуудаа сургах хэрэгтэй.
Гэтэл бид бүхэн өдөрт хандаж буй өвчтөнүүдийнхээ араас гарч чадахгүй байна. Мөн эмчилгээний өртөг нь бага учраас илүү ажлыг хийж, хэрэгжүүлж чадахгүй байна.
Эмнэлгийнхээ барилгыг өргөтгөж, хэмжээг нь томруулахаар олон жил хичээж байна. Энэ жилээс шинэ эмнэлэг барих газрын асуудал шийдэгдсэн. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд яригдсан шинэ эмнэлгийн асуудлыг шийдэж чадвал 7-8 жилийн дараа орчин үеийн агааржилттай, эмчлүүлэгчдийн шарх нь бохирддоггүй, хагалгааны дараах хүндрэл үүсэх эрсдэлгүй ажилчдадаа болон үйлчлүүлэгчдэд ээлтэй эмнэлэгтэй болно гэж найдаж байна.
-Хавдрын шинэ эмнэлгийг хаана барихаар төлөвлөж байна вэ?
-Одоогоор хоёр газар яригдаж байна. Өмнө нь шинэ эмнэлгийг нийслэлийн Баянзүрх дүүргийн Чулуутын ам руу барихаар ярьж байсан. Энэ газар маань төлөвлөгөөнд байгаа боловч дэд бүтцийн асуудал яригдаж байгаа. Бид УИХ-ын гишүүд болон нийслэлийн Газрын албаныхантай ярилцаж, хамтран ажиллаж байна. Газрын асуудал бүрэн шийдэгдсэний дараа мэдээлэл өгсөн нь дээр байх.
-Шинэ эмнэлэг барихад нийт 450-500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай гэсэн шүү дээ?
-Бидний тооцооллоор шинэ хавдрын эмнэлгийг 100 сая ам.долларын хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй. Энэ нь зүгээр нэг эмнэлэг биш. Хавдрын эмнэлгийн хана нь зузаан буюу цацраг идэвхит бодит ялгардаггүй байхаас гадна туяа, цөмийн төвтэй байх шаардлагатай. Мөн хагалгааны өрөө олонтой байж, агааржуулалтыг маш сайн хийх ёстой гээд өндөр шаардлага тавигдана.
"УЛСДАА АНХДАГЧ РОБОТЫН ТӨВӨӨ НЭЭСЭН"
-Хавдрын шинэ эмнэлэг баригдлаа гэхэд эмч, сувилагчийн нөөц хэр байгаа бол?
-Эмч мэргэжилтнүүдийн хувьд айхгүй байгаа. Хавдар судлалын үндэсний төвд мэргэжлээрээ мэргэшиж, цаашаа ажиллах бэлтгэлийг олон жил хийсэн. Тийм учраас тодорхой салбаруудад залуу мэргэжилтнүүдийг сургаж, хөрөнгө оруулж байна. Тэр чиглэлээрээ өөрийн мэргэжилтнүүдийг санал болгож, ажиллуулж байна.
Хамгийн гол нь сувилагчийн ажлын байрны асуудал хөндөгдөнө.
Ер нь эрүүл мэндийн салбар хүний нөөцийн дутагдалгүй болохын тулд ганцхан цалингаар дэмжих хэрэгтэй байна. Тэгэхээр эмч, сувилагч нарын цалинг бодит хэмжээнд нь хүргэж, үнэлэх шаардлагатай.
-Эрүүл мэндийн салбарынхан гүйцэтгэлээр цалинждаг болоод ч энэ асуудал шийдэгдээгүй юу. Иргэдийн зүгээс ХСҮТ-ийн эмч мэргэжилтэн, ажилтнууд хамгийн өндөр цалинг авдаг гэж ойлгодог шүү дээ?
-Хэн нэгэн дарга "Танай цалинг хэдэн хувиар нэмлээ" гэж хэлээд бидний санхүүжилтыг олгодог эрүүл мэндийн даатгалын бодит өртгийг нэмэхгүй бол ямар ч үр дүн гарахгүй. Миний хийсэн хагалгааг таван төгрөгөөр үнэлж байна. Гэтэл цалин нэмэхийн тулд төрөөс тусдаа санхүүжилт олгодоггүй. Бид тэр гүйцэтгэлээрээ цалинждаг учраас тэр таван төгрөг нь зургаан төгрөг л болох ёстой. Тэгж байж бидний цалин нэмэгдэнэ. Энэ бүх асуудлыг Засгийн газраас анхаарч, ойлгож байгаа байх. Ер нь хувийн эмнэлгийн эмч нартай харьцуулахад ямар цалин авдгийг сайн мэдэхгүй. Манай эмнэлгийн эмч мэргэжилтнүүд салбартаа тийм муу цалин авдаггүй.
Хавдар судлалын үндэсний төв 2021 оны сүүлээс эмч, сувилагч, физикч нартаа гүйцэтгэлд суурилсан цалингийн системийг тогтоосон. Ажилтнууд маань ямар ур чадвартай байна тэр чадамж дээр нь суурилсан цалинг олгохоор болсон.
Төрийн албан хаагчдын ажилласан жилээс хамаарсан шатлал дотроо 70-120 мянган төгрөгийн зөрүү байдаг. Тийм зөрүү байхгүйгээр дор хаяж 300 мянгаас нэг сая төгрөг байя гэдэг зорилго тавин, цалинждаг.
-Нэг үеэ бодоход хавдраар өвчилсөн иргэд эх орондоо мэс засал хийлгэж, эмчлүүлдэг болсон. Хэдий байрны асуудалтай байгаа ч хавдрын эмчилгээний тоног төхөөрөмж хэр сайжирсан бэ?
-Монгол Улсад анх удаа бид бүхэн 3D дурангийн хагалгааг нэвтрүүллээ. Өмнө нь хавдрын мэс заслыг эмч нар маань нээлттэй гараараа хийдэг байсан бол сүүлд дурангаар хийдэг болсон. Одоо 3D дуранг нэвтрүүлснээр эмч аль болох бага шарх гаргаж, хавдраа боломжит хугацаандаа авна гэсэн үг. Үүнтэй адил улсдаа анхдагч Роботын төвөө нээлээ. Энэ төвдөө сургалтаа хийж байгаад ирэх жилээс хагалгаа хийж эхэлнэ. Роботоор хагалгаа хийснээр хиймэл оюун ухаан ашиглан, эд, эрхтнийг гэмтээхгүй маш нарийн багажаар өргөн зайд үзэх боломжтой болно. Манай эмнэлгийн бүх хагалгаа ICJ буюу хавдрыг олдог тодосгогчтой байдаг бол удахгүй 3D аргачлалыг нэвтрүүлэхээр эмч мэргэжилтнүүдийн багаа АНУ-д сургах гэж байна.
Ингэснээр бүх төрлийн хавдрын хагалгаанд 3D аргачлал буюу ямар нэгэн мэдрэлийн судсыг хөндөхгүйгээр хорт хавдраа авах боломжтой болох юм.
Дурангийн хагалгаануудаас гадна туяа эмчилгээний 20, 30 жилийн хоцрогдлыг өнгөрсөн дөрвөн жилд шинэчилж чадсан. Ингэснээр туяа эмчилгээний SPRT технологийг нэвтрүүлж, элэгний хавдарт хийдэг болсон. Удахгүй тархины хорт хавдрын туяа эмчилгээний SRS эмчилгээг ирэх сард нэвтрүүлнэ.
Мөн Элэг, цөс, нойр булчирхайн мэс заслын тасаг гэж байсан. Үүн дээр Элэг шилжүүлэн суулгах албатай болсон. Энэ алба маань улам өргөжин Эрхтэн шилжүүлэн суулгах төв болж байгаа. Бид төслийн ажлын хүрээнд олон улсын байгууллагуудтай хамтран ажиллана. Монгол Улсад хамгийн их оочер дугаар үүсгэдэг бөөр шилжүүлэн суулгах хагалгаагаа эхлүүлэх гэж байна. Үүний хажуугаар нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийхээр төлөвлөж байна. Япон улсын их сургуулийн эмнэлэгтэй хамтран ажиллана. Ирэх жил энэ чиглэлээр бэлтгэлээ хангаж, эмч мэргэжилтний багаа сургана. Үүний үр дүнд улсдаа анх удаа нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгааг хийх байх гэж итгэж байна.
Гэрэл зургийг О.Болорсувд
хотын иргэн. 2024-11-22 103.168.34.8
Уушгины хорт хавдар бол үхэж далд орсон ардчилал, ардчилсан намын гайгаар хятадаас орж ирж хамаагүй зардаг электрон тамхинаас болж үүсч байгаа. Мөн хятадаас орж ирж байгаа үхэж далд орсон элбэгдорж хүүрийн захиалгаар хийсэн хямдхан хортой тамхинаас болж үүсч байгаа юм. Харин умайн хүзүүний хорт хавдар нь хөдөөний золбин пизданууд ариун цэвэр сахихгүй, бэлэг эрхтэнээ угаахгүйгээр эр эмийн ажил хийж эхнэр, найз охиноо халдварлуулж хавдартай болгож байна. Хөдөөний бузруудыг хотоос хөөж зайлуулцгаая
Нэргүй 2024-11-22 66.181.176.205
Хавдрын тариагаа ядаж л 50 төрөл болгочихоод хавдраа эмчилнэ гэж ярь л даа . Дэлхий нийтэд 200 орчим төрлийн тариа байна Энэ тариаг хавдар болгонд хүн тус бүрт тунг тохируулж тарьж байна . Манайх байгаа 5,10 төрлийн тариагаа баруун солгойгүй тарьж , ямар ч үр дүнгүй хордуулж байна . Тэр доз тунгийн талаар манайд ярих ч юм байхгүй
Хагалах л юм яриад байх юм Эхлээд эмээр эмчлэхээ ярь л даа Хагалгаа нь эмч нарт л илүү ашигтай байдаг юм байх даа
Үхэр 2024-11-22 202.126.89.245
Заа тэнгэр заяат хоролмаанууд вакцин шахуулбал үхлээ юу тэ .Ганц монголойд хүнд зориулсан хор шахаад бна тиймээ!
Нэргүй 2024-11-22 103.57.93.178
манай улс Ернь нэг л эвгүй шүү болж байгаа зөв юм тун чиг багасоц нийгмийн үед ядажл хорт хавдар маш цаан байлаа Хүүхдийн хорт хавдар бол огт байгаагүй Хөгжиж мундаг болохоосоо наана үхээд дуусах юм бишүү Жилд 7000хүн хорт хавдраар оношлогддог юм бна Оношлогоонд 4000нь тэр жилдээ нас бардаг гэнэЗатэгээд зүрх судсаар их олон хүн өнгөрнө Осол гэмтлээр өнгөрнө Ханиад хатгаасаар өнгөрнө Утаа угаахаар өнгөрнө ингээд жилд хэдэн монгол хүн нас бардаг бол
Эргүү 2024-11-22 202.126.89.245
Хорт хавдарууд хаа сайгүй хөгжсөн, хөгжиж буй оронд гарч бгаа малан бөөбөө минь! Өшөө их өснө хэдэн 10 жил
иргэн 2024-11-22 59.153.115.148
дээр доор гүй дамбуурсан юм уу !!!!!!!Утаанаас л болж баыгаа шдээ Эмч нар ч юү дужгарахгүй дуугараач Та нар !!!!!!!!
Нэргүй 2024-11-22 154.16.157.31
БҮХ ЮМ ДАМПУУРЧ ДУУССАЖ БНА ДАА.
Нэргүй 2024-11-22 103.168.34.31
Хүнс ба ус, агаарын аюулгүй байдал Хотод ч хөдөөд ч алдагдсан. Хүн амьтанд асар хортой ураныг л гэхэд өргөн хэмжээгээр хайгуул нэрийн дор хүхрийн хүчилд уусган авч олборлож бна. Үүний хажууд 2000 оны үеийн мөнгөн усаар алт угааж олборлодог үе бараг хоргүй гэж хэлэгдэхээр байж.
Нэргүй 2024-11-22 202.126.89.245
Схан хөдөөд чинь яагаад хорт хавдар их тохиолдоод бгаам дээ
Зочин 2024-11-22 103.26.192.43
Яаж ингэж барин тавин худлаа хэлдэг байнаа бүх хагалгаандаа ICJ хэргэлдэг гэнэ , 3D гээр хийхээр шарх бага л гэнэ, ярьж байгаа юу маа мэддэггүй, ядаж эмч нар нь энэ хүнд зөв мэдээлэл өгөөч ээ
Зочин 2024-11-22 103.145.234.48
Жилд 160 хүн энэ өвчнөөс болж үхээд байхад вакцин тариулахгүй солиороод суудаг нь хэн нэгний Монголчуудыг хорлох ажиллагаа байх эсвэл мэдрэл нь муудсан хүмүүсийн үйлдэл. Эргүү мал хүмүүст хэлэхэд үр хүүхдүүд чинь амьд явах эрхтэй. Үүнд бүү саад болоорой. Хүн төрөлхтөн зөвхөн вакцины ачаар олон амь насанд аюултай өвчнүүдээс аврагдаж 7 тэрбум болсон шүү‼️
Нэргүй 2024-11-22 202.126.89.245
Яршиг² үхэр малнууд өнгөрөөд дуусаг түйвэг цаашаа
Нэргүй 2024-11-22 202.126.88.193
сургуулиудыг 8 сарын сүүлээр засвар, будаг хийдгийг 7 сард болгомоор байна. засвар хийснээс сарын дараа орж болно. хүүхдүүд маш хурдан хордоод, хороо гаргаж чаддаггүй. будаг бол хорт хавлрын бас 1 шалтгаан
Нэргүй 2024-11-22 202.126.89.245
Битгий баян дарга шиг мэдэмхийр!
Гар утас хоорих хууль гаргаачээ 2024-11-22 103.57.92.160
16 хүртэлх насны хүүхдүүдийг гар утасны донтолтоос хамгаальяа
Нэргүй 2024-11-22 202.126.88.193
ээж аавынх нь үүрэг
Нэргүй 2024-11-22 103.212.119.50
Төрийн ЗАХИРГААНЫ албаны орон тоо, цалингийн санг 30% танахад л эрүүл мэндийн салбарт оногдох төсөв эрс нэмэгдэнэ!!! Сонгуулиар цүнх барьж гүйсэн хиа нарыг орвонгоор нь цомхотгон хөөж зайлуулах хэрэгтэй!!! Тэд бол ямар ч хэрэггүй паразит хувалзнууд!!! Хорт хавдраар нас барагсдын тоо их байна гэдэг бол тухайн улсын ТӨР-ийн байж байгаа царайг л илтгэнэ!!! Тархины хавдрын мэс заслаар Тайландын Бумрунград эмнэлэг японоос ч илүү!!
Нэргүй 2024-11-22 202.126.89.245
Кино шиг ш&аасс Lmaoo
Нэргүй 2024-11-22 43.242.242.59
Иргэдээс өөрөөс нь бүх зүйл шалтгаална. Амьдралын зөв хэвшил, зөв хооллолт, муу зуршилгүй байх нь өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үзүүлэлт юм.с Аав ээж нар хүүхдээ багад нь эрүүл энх өсгөх хэрэгтэй. Бүх зүйлийг төр засагруугаа чихчихээд өөрсдөө ямар ч буруугүй мэт аашилж болохгүй. Ухаантай амьдрах хэрэгтэй.
Нэргүй 2024-11-22 202.21.118.178
Хятадад ковидын вакцины хор уршиг ихээр илрэх болсон гэсэн, хорт хавдар, зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, лейкеми г.м, нэн ялангуяа бага насны хүүхэд, 45 наснаас доош идэр залуу хүмүүст маш ихээр тусч байна.
Иргэн 2024-11-22 66.181.191.133
Амжилт хүсье
Нэргүй 2024-11-22 202.126.89.245
Мангартаач
Нэргүй 2024-11-22 66.181.178.82
энэ олон хөдөөнөөс ирж амьдарч байгаа хүмүүс заавал энд хордон хордуулан амьдрах ямар шаардлагатай юм. нутагруугаа буцаад яв л даа. хот угаасаа 500 мянган хүнд л зориулагдсан. хотод зөндөө юм суралцаж мэдсэн бол нутагруугаа явж нутгаа хөгжүүлвэл яасан юм бэ. 2004 оны үeд хотод орж ирэхэд татваргүй болгосон тэр алсын хараагүй нөхөр олон хүн, улс орны амьдралд гай боллоо доо
Удган 2024-11-22 66.181.161.253
Элбэгдоржийн гайгаар 500мянган хүн амьдрах даацтай нийслэлд орон нутгаас багц багцаараа ирж хотод гэмт хэрэг өвчлөл бохирдол үүсгэсэн
нь бодит үнээн 1,6 сая хүнтэй гамшиг хот болчихсон шүү одоо 30 гаруй жил боллоо,нутгаа бараадаж нутгаа хөгжүүлж
амьдарцгаа л даа хөдөөнийхөн!!!!Төр рүүгээ нулимж орилцгооно !!!!!!
Нэргүй 2024-11-22 202.126.89.245
04 оноос хойш хөдөөний оркууд шаваад ирсэн үхэр шиг, МАНгас намын хотын татвар цуцлаад зда!
Мөөр 2024-11-22 202.126.89.245
04 оноос хойш хөдөөний оркууд шаваад ирсэн үхэр шиг, МАНгас намын хотын татвар цуцлаад зда!
Хотод мэргэжил эзэмшсэн бол нутагтаа очиж хөгжүүлээчээ залуусаа 2024-11-22 66.181.182.163
яг зөв. хотод сурч мэдсэн зүйлээ төрж өссөн нутаг усандаа заагаад хэрэгжүүлээд ажиллах хэрэгтэй шүү дээ. болсон болоогүй их дээд сургууль төгссөн нэртэй мэргэжлээрээ ч ажиллаж чадахгүй хотод хий дэмий цаг нөхцөөж суухаар ирсэн орон нутагтаа очоод өөр өөрсдийнхөө чадах ажлаа хийгээд орон нутгаа хөгжүүлээд явах хэрэгтэйшдээ