Монголын хүүхдийн ордон нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн цогц бодлого зорилтын хүрээнд хүүхдийн авъяас, оюун билгийг нээн хөгжүүлэх, үндэсний урлаг, соёлын өвийг өвлүүлэх, урлаг спортын сургалтаар дамжуулан гоо зүйн боловсрол, мэргэжлийн чиг баримжаа олгох үүрэг бүхий хүүхдийн байгууллага юм. Хүүхдийн ордонд жилд 4300 орчим хүүхэд багачууд суралцан авьяас чадвараа нээн хөгжүүлдэг. Тус байгууллага Нийслэлийн Засаг даргын тамгын газартай хамтран 2018 оноос эхлэн гурван жилд нэг удаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж ирсэн билээ. Энэ жилийн хурлыг Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 385 жилийн ойн хүрээнд өнөөдөр /2024.11.21/ Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Хүний хөгжлийн хамгийн чухал үе болох хүүхэд насны хөгжлийг дэмжих, хүүхдийн нас,хөгжлийн онцлогт тохирсон танин мэдэхүй, оюун ухааны, бие махбодын хөгжлийн хэрэгцээг хангахад хувь нэмэр оруулах үүднээс эрдэмтэн, судлаачид, багш нар, холбогдох салбарын мэргэжилтнүүдийн хүрээнд уг хурлыг зохион байгуулдаг.
Эрдэм шинжилгээний I хуралд БНХАУ, ОХУ, Монгол, Япон, Тайланд улсаас 60 гаруй эрдэм шинжилгээний ажил, II хуралд БНСУ, АНУ, ОХУ, Монгол, Япон улсаас 50 гаруй эрдэм шинжилгээний ажил тус тус хэлэлцүүлсэн. Хурлуудад төрийн бодлого хүүхдийн хөгжил, оролцоо, хамгаалал, сэтгэл зүй, эрүүл мэнд, боловсрол, цахим хөтөлбөр, шим судлал, тархи судлал болон хүүхдийн бие бялдар, биеийн тамирын асуудлуудыг хэлэлцэж, холбогдох зөвлөмжийг хүргүүлэн ажиллаж иржээ.
Энэ удаагийн хуралд яам, төрийн байгууллага, их дээд сургуулиуд, Нэгдсэн үндэсний байгууллага, Швейцарь, Япон, БНХАУ, Монгол Улсын эрдэмтэн судлаачид хүүхдийн боловсролтой тулж ажилладаг багш, сурган хүмүүжүүлэгчид судалгааны илтгэлээ хэлэлцүүлэхээр ирүүлээд байна. Мөн гадаадын болон Монголын судлаачдын 62 эрдэм шинжилгээний өгүүллэг, илтгэл ирснээс үндсэн болон салбар хуралдаанд нийт 24 илтгэлийг хэлэлцүүлэх юм.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, УИХ-ын гишүүн А.Ариунзаяа нар мэндчилгээ дэвшүүлж оролцжээ.
Хурлын үндсэн хуралдаанд:
- “Хүүхдийн эрх, хөгжил хамгааллын өнөөгийн байдал” сэдвээр Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хүүхдийн эрхийн хууль тогтоомж, бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч Х.Азжаргал
- “Орчин цагийн бага насны боловсролын асуудалд” сэдвээр Монгол дахь Нэгдсэн Үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн сургуулийн өмнөх мэргэжилтэн, доктор Т.Цэндсүрэн
- “Монгол хүүхдийн эрүүл инээмсэглэлд амны хөндийн боловсролын ач холбогдол” “Мишээл Хүүхэд Сан”-гийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Габриелла Шмит-Корситто, Швейцарь улс
- “Хүүхдийн хөгжил төлөвшилд нөлөөлдөг урлагийн төрөл Монголын хүүхдийн ордны үндсэн чиглэлүүдийн нэг болох нь” сэдвээр Монголын Хүүхдийн ордны захирал, хэл бичгийн ухааны доктор Б.Цэнгэлмаа
- “Хүүхдийн хөгжил дэх ярианы хөгжлийн үүрэг, ач холбогдол” сэдвээр Ерөнхийлөгчийн дэргэдэх Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны гадаад дахь сургалт хариуцсан ажилтан, ХБНГУ-ын Кайзерзлаутерн-Ландаугийн их сургуулийн докторант Б.Дорждэрэм
- “Япон дахь 5 настай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг-Сургуульд орохын өмнөх дэмжлэг ба сургуульд орох бэлтгэл” сэдвээр Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага JICA (ЖАЙКА)-ын ажилтан Хироми Такай нар тус тус илтгэл хэлэлцүүлнэ.
Мөн эрдэм шинжилгээний хуралд “Төрийн бодлогын хэрэгжилт, хүүхдийн хөгжил, оролцоо, хамгааллын асуудлууд”, “Хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэл зүйн асуудлууд”, “Хүүхдийн хөгжлийг дэмжих орчин, үйл ажиллагаа, цаашид анхаарах асуудлууд” гэсэн гурван чиглэлийн асуудлуудаар судалгааны өгүүлэл, илтгэлүүд хэлэлцэгдэж байгаа бөгөөд уламжлал ёсоор хурлын эмхэтгэл хэвлэгдэн гарна.
Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж, хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгохоор ажиллаж байна.
Нэргүй 2024-11-21 202.9.41.6
Хулгайч Манж х***а лаларуудын ялын үүрүүүлнээ.
Нэргүй 2024-11-21 202.9.41.6
Манж х***а лаларуудын ялын үүрүүүлнээ.