МАХН-ын бага хурлын өмнөх цүү хаялт | News.MN

МАХН-ын бага хурлын өмнөх цүү хаялт

Хуучирсан мэдээ: 2010.09.06-нд нийтлэгдсэн

МАХН-ын бага хурлын өмнөх цүү хаялт

Н.Энхбаяр гэдийж байгаа гэнэ. Тэрбээр МАХН-ын экс дарга С.Баярыг “Сөрөг хүч­ний­хэнтэй хамтарч, на­майг Ерөнхийлөгчийн сон­гуульд унагасан” хэмээн мэдэгдсэн нь Монголын улс төрийн хамгийн том хүчний нөлөө бүхий хоёр лидерийн дунд “гал” хэдийнэ ассаныг тодорхойлсон явдал байлаа. С.Баяр өнгөрсөн хавар Америкаас ирмэгцээ Н.Энхбаярын хэвлэлд өгсөн ярилцлагын мөрөөр “Шударга үнэнийг тогтоож өгөөч” хэмээн намынхаа Хяналтын ерөнхий хороонд гомдол гаргасан. МАХН-ынхан энэ талаар хэлэлцэж, Хяналтын ерөнхий хорооныхон тал бүрээс материал сэлт цуглуулсан ч экс даргынхаа гомдлын хариуг одоо болтол өгөөгүй байна. Эл учраа тэд “Холбогдох материалуудаа ирүүлэхийг Н.Энхбаяраас хүссэн. Гэвч ирүүлээгүй л байна” хэмээн тайлбарлав. Экс Ерөнхийлөгчөөс авах учиртай холбогдох материал гэдэг нь мэдээж хэрэг С.Баярыг буруутгах нотлох баримт билээ.

Тэгэхээр хоёр экс хоёул хамт эрэлд гарчээ. Нэг нь гэм буруугүйгээ нотлох, харин нөгөө нь МАХН-ын экс даргын буруутай эсэхийг тодорхойлох учраас тэр. Гэвч тэдний хэн нь буруутан болж, хариуцлага хүлээхийг цаг хугацаа шүүнэ.

МАХН-ынхны хувьд албан ёсоор улстөрждөг хуралдаан маргааш эхэлнэ. Хэдийгээр Бага хурлын XII хуралдаан хэмээн уламжлалт хэв маягаар далдалж буй ч энэхүү ээлжит хуралдаанаар тус намынхан ихээхэн улстөржицгөөх нь гарцаагүй. Гэхдээ гол дүрд хэн тоглох вэ. Мэдээж, залуус. Тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн хавар Их тэнгэрт хуралдахад Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Залууст боломж олгох цаг болсон” хэмээн мэдэгдсэн нь амбиц ихт залуусын аагийг бадрааж орхисон. Чухам тэр л цагаас 1970-1980-аад оныхон байр булаалдаж, “МАХН-ын ирээдүйн удирдагч хэн бэ” хэмээгч ШБОС-ыг бие биедээ зарласан хэрэг. Ц.Нямдорж гэсэн автортой өөр нэгэн үг бий. “Жигүүрийнхнийг дорбинкдоно” гэж. Тэгвэл тус намын залуус энэ удаад санаачилгыг гартаа авч, “Уламжлал, шинэчлэл-Ардчилал, шударга ёс” жигүүрийг дорбинкдож болзошгүй нь. Өнгөрсөн хаврын их улстөржилтийн үеэр сураг нь сонсогдоод хэсэгтээ нам гүм болсон нэгэн шинэ жигүүрийн сураг ойрмогхоноос дуулдаж эхэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Энхбаяр тэргүүтэй 1970-аад оныхон Бага хурлын гишүүдэд жигүүр байгуулж буйгаа мэдэгдэх сурагтай. Тэгэхээр Бага хурлын XII хуралдааны өрнөл хэсэгт шинэ, хуучин жигүүрийнхэн тоглож, “XXVI их хурлаа товлоно” гэх МАХН-ынхны өнгөлөн далдлалтыг хуу татах биз. “Шинэ жигүүрийнхэн дээр Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга асан Ч.Сайханбаяр нар хүч нэмнэ” гэж байгаа нь харин юу л бол. Учир нь тус намын Удирдах зөвлөл өнгөрсөн хавар “Намын нэр хүнд сэвтүүлсэн албан тушаалтнуудад хариуцлага тооцож байна” хэмээн Ч.Сайханбаярыг огцруулах шийдвэр гаргасан. Харин С.Бямбацогт, Ж.Энхбаяр нар амбиц ихтэй ч намынхаа удирдлагад багцлагдсан учраас Сонгинохайрханы эксүүдтэй зам  нийлэхгүй нь тодорхой.

МАХН-ын залуус өчигдөр Бага хурлынхаа ээлжит хуралдааныг угтуулж, өргөтгөсөн хуралдаанаа хийлээ. Тэд намдаа зонхилох болсон загварын хэмнэлийг дагаж, Их тэнгэрт хуралдсан юм. Өнгөрсөн хугацаанд таван бүсэд чуулга уулзалтаа зохион байгуулсан МАСЗХ-ныхон тайлангаа хэлэлцэж, их хурлаа энэ сарын 16-18-нд хийхээр товложээ. Үе, үехэн улс төрийн хэл амны бай болчихдог МАСЗХ хэмээх “зангиа”-аа тайлж, шинэ “зангиа”-тай болсныхоо дараа тэд том улс төрд хөл тавина гэж байгаа. Тиймээс С.Батболд тэргүүтэй намынхаа удирдлагын аппараттай нэг багц болж, эв түнжинтэй гэх имиж бүрдүүлэх нь МАСЗХ-ныхны гол зорилго юм. Энэ зуур МАХН-ын харъяалал бүхий аймгуудын Засаг дарга нар өвөлжилтийн бэлтгэл, өвс, хадлан, ургац хураах ажлуудыг хоёрдугаарт тавьсаар өчигдөр орой нийслэлд ирцгээлээ. Орон нутаг дахь эрх мэдэлтнүүд аян замын тоосоо гөвцгөөснөөр МАХН дахь их найр, нанчилдаан өрнөл хэсэгтээ орлоо гэсэн үг. Улаанбаатар хот дахь МАХН-ынхны мэдлийн зочид буудал, ресторануудад Бага хурал угтсан улс төрийн цүү хаялт болж, үүнд хожигсод маргаашнаас тодорно.

С.БАТТУЛГА

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2010-09-06

Одоо ард түмэнд нэр нүүрээ барсан МЭнаболдБадамжунай Нямдорж гм хууччуулаас салж шинэ Энхбаяр Сүхбаатар гм залуусыг намын даргын хэмжээнд гаргаж ирэх хэрэгтэй

Avatar

Зочин 2010-09-06

ВГ Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн Академи дээр англи хэл дээр уран зохиолын номыг бүрэн ойлгож уншиж сурах 1 жилийн брэнд курсын бүртгэл явагдаж байна Хичээл 9 дүгээр сарын 6 нд эхэлнэ Кабинет-405 утас -99922603 хуучнаар орос эмнэлэг Норжин худалдааны төвийн замын урд баруун зүгт 100м

Avatar

Õàðæ ë áàéÿ äàà 2010-09-06

Íàìáàð âàí Ýíõáàÿðûí òýæýýñýí ãºëºãí¿¿ä áîëîõ àðä÷èëñàí ñîöèàëèñò çàëóó ëóéâàð÷äûí íýãäñýí êîìàíäëàã÷ Õ¿ðýë-Ñ¿õ Çàíäàð-Øàòàà íàðààð òîëãîéëëóóëñàí Óëààí õàìãààëàã÷èä ÌÀÕÍ-ûí áàãà õóðëûã ¸ñòîé áàéëäààíû òàëáàð áîëãîõ áàéõ àà Õóó÷èí óäèðäàã÷äûã ºøèãëºæ óíàãàæ ýëýãäýæ õýâò¿¿ëýýä Ìóó õóó÷÷óóëàà àëæ ºãºõ áàéõäàà Õºãøë¿¿ë÷ ãýæ í¿ãëýý äàéõã¿é øîðîíä õàòàæ áàéõ äàà òààðñàí õóëãàé÷óóä

Avatar

ÀÍ-ûí äýìæèã÷ 2010-09-06

Þó ÿðèàä áàéíàÆàäàìáààãèéí Ýíõáàÿð ÷èíü æèíõýíý øóäàðãà óëñ òºð÷ ø¿¿ÌÀÕÍ-ä ÆÝíõáàÿðààñ äîð ãàðóóä çºí人 áàéíàÕîâäûí Áÿìáàöîãò Çàíäàíøàòàð ãýýä äóðàêóóä çºí人 áàéíà

Avatar

Зочин 2010-09-06

уЛС ТӨР ГЭЖ ДОНГОСОЖ БАЙГАА ЖАДАМБААГИЙН ЭНХБАЯР ЮУ ЮМ БЭ

Avatar

Зочин 2010-09-06

nad garchiga zuw bicheche

Avatar

Зочин 2010-09-06

ãàð÷èãàà çàñ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж