УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Үндэсний эвсэл Засгийн газраас өргөн барьсан Монгол Улсын 2025 оны төсвийг анхнаасаа эсэргүүцэж, алдагдалтай төсөв баталж болохгүй гэдгийг байр суурь илэрхийлсэн. Энэ нь явж явж улс төрийн эсэргүүцлийн хүрээнд Г.Тэмүүлэн нарын гишүүд “3.6 их наяд төгрөгийн урсгал зардал хасч батлахгүй бол эдийн засаг асар их хямралд орно, төгрөгийн ханш суларна, инфляци хоёр оронтой тоонд хүрнэ, ажилгүйдлр ядуурал гаарна” гэж бүхий л үндэслэлийг тавьсан. Эцэст нь УИХ 2025 оны төсөвт энэ ондоо багтаан тодотгол хийх санал дээр нэгдээд явсан. Засгийн газар анхнаасаа итгэл үнэмшилтэйгээр барьсан төсөв дээрээ буулт хийсэн. Тодотголын асуудал хэлэлцэгдэхгүй бол, Үндэсний эвслийн зүгээс мөн төсвөөс 3.6 их төгрөгийг хасах ёстой гэсэн зарчмын байр суурь илэрхийлж байсан Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин, Ж.Баямраа нарын гишүүд бид Ерөнхийлөгчид хориг тавиулах тухай хүсэлт тавихаар санал гаргах гэж байсан.
Ямартай ч хүсэл маань биелж байна, Ерөнхийлөгчийн төсөвт бүхэлд нь хориг тавьсан асуудлыг дэмжинэ.
Энэ асуудалтай холбоотойгоор хариуцлагын асуудлыг хөндөх ёстой. Төсвийг эсэргүүцсэн гишүүдийг тэнэг мангараар нь дуудаж, хүч түрэн баталсан. УИХ ын хувьд төсвийг нэг хувь ч хүрэхгүй өөрчлөлт оруулж, Засгийн газрын өргөн барьснаар нь шахам баталсан. Хамтарсан Засгийн газрын хамгийн анхны хариуцлагатай ажил бол ирэх оны төсөв байсан. Ерөнхийлөгчөөс төсөвт тавьсан хориг нь нэг талдаа улс орныхоо эдийн засаг хямрахаас урьдчилан сэргийлж байгаа. Нөгөө талдаа инфляци хоёр оронтой тоонд хүрээд эргээд төр засгийн тогтвортой байдал, хариуцлагын асуудал, хамтарсан Засгин газрын гэрээний асуудал хөндөгдөх улс төрийн нөхцөл байдал үүсэх нь тодорхой байсан. Үндсэндээ улс төрийн хариуцлагаас мултарч байгаа юм.
Өөрөөр хэлбэл, УИХ Монгол Улсын 2025 оны төсвийн төслийг дахин хэлэлцээд амжилт гаргавал маш том хямралаас урьдчилан сэргийлэх бололцоо бүрдэнэ.
Гэхдээ өмнөх шигээ байдлаар ирэх оны төсвийг дахин хэлэлцвэл ямар ч үр дүн гарахгүй. Өөрөөр хэлбэл, Төсвийн төслийг боловсруулах Ажлын хэсэг дахин шинээр бүрдэхдээ маш хариуцлагатай хүмүүс ормоор байгаа юм. Төсвийн ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн дахиад ахалбал энэ асуудал хэвээрээ явна. Тэр тусмаа Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн байгаа цагт ямар ч өөрчлөлт орохгүй. Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн хариуцлага хүлээгээд ажлаа өгөх ёстой гэдэг шаардлага тавьсан.
Ц.Даваасүрэн даргалсан Төсвийн байнгын хороо хуралдах юм бол гишүүддээ уриална, энэ хуралд суухгүй, зайлуул аа гэдэг зарчмын шаардлага тавина.
УИХ -аар 2025 оны төсөв хэлэлцэж байх цагт зарчмын асуудал тавьсан гишүүдийг яаж унтрааж байсан бэ гэхээр цалин, тэтгэврийн орлоготой хүмүүсийн өмнө муухай харагдуулах тактик явсан. Сайд нарын төсвийн багцад задаргаа байхгүй, юунд зарцуулагдах гэж байгаа нь мэдэгдэхгүй олон зардал бий. Захиргааны зардал бол хэтэрсэн. Хэтэрхий том данхайсан төрийн алба, төрийн өмчит үйлдвэрийн газар нийлээд 300 орчим мянган хүн төсвөөс цалинжиж байгаа. Энэ нь дааж давшгүй юм болоод байгаа. Энэ төсөвтэй уялдуулаад эдийн засаг дахь бизнес дэх төрийн оролцоог яаж бодитой бууруулах юм бэ, Татварын багц хуулийн асуудлыг хэзээ оруулж ирэх юм бэ. Нийгмийн даатгалын багц хуулийг хэзээ ярих юм бэ.
Өөрөөр хэлбэл, татвар бууруулах, Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах хэрэгтэй байна.
Тэгж байж эдийн засгаа тэлнэ. Ирэх оны төсвийн орлогын 32 их наядын дийлэнхийг хувийн хэвшил бүрдүүлнэ. Тэднийхээ нурууг тэнийлгэж, эдийн засаг бизнесийг тэлэх төсөв батлах ёстой. Түүнийг хийхийн тулд тэвчиж болох маш олон зардал бий. Жишээ нь, гадаад томилолтын зардал. Өмнө нь гадаадын томилолтын зардал 40 тэрбум байсан, ирэх жиилийнх 111 тэрбум байна. Зайлшгүй гадаад руу явах ажил бий. Өмнө нь би хэлж байгаагүй, ихэнхдээ хувиасаа зардлаа гаргаад гадаад томилолтоор явдаг байсан. Тэр зарчмаар явах ёстой. Чадварлаг боловсон хүчин бэлтгэх боловсролын том реформ гадны экспертүүдийн бидэнд санал болгосноор таван их наядын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай.
Адаглаад ирэх оны төсөвт Боловсролын зээлийн сангийн хөрөнгийг 300 тэрбумд хүргэж, хүнс хөдөө аж ахуй, аж үйлдвэр, уул уурхайн салбарын залуусаа технологи инноваци хөгжсөн барууны орон луу явуулж сургая л даа.
Хөдөө аж ахуйн салбарын үйлдвэрлэлийг дэмжих нэрээр хүүгүй зээл олгох, барьцаагүй зээл олгох чиглэлийн маш том халамжийн бодлого явж байна. Нэг их наядын хөрөнгийн асуудал яригдаж багаа. Төр нь өөрөө 100 хувь батлан даалтын сан гаргадаг, арилжааны банкуудаар дамжуулаад ямар ч хүүгүйгээр зээл олгодог, зээлээ зориулалтын дагуу ашигладаггүй.
Хүүгүй зээл болохоор авсан нөхдүүд буцаад арилжааны банкинд хадгаламж хэлбэрээр байршуулаад хүүгийн орлого олоод байдаг. Үгүй бол портер худалдаж авдаг.
“Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийн мэдээллийг авахад одоо БНСУ-аас оруулж ирэх портерын тоо хоёр дахин өссөн.
Төр өөр дээрээ хэтэрхий их ачааллыг авсан байдлаар асуудалд хандаад байна. Энэ бүгдийг анхнаасаа эсэргүүцсэн гишүүдийг цалин, тэтгэврийн орлогоороо амьдардаг хүмүүсийн өмнө дайсан мэт турхирч элдэв улс төрийн акци хийхээ болио гэж хэлье.
Г.ХОРОЛ
сонгогч 2024-11-21 202.9.46.175
ХЭДХЭН ХУГАЙЧИД ЗОРИУЛАН ДАРХАН ЦААЗАТ УУЛАА 6,0 ИХ НАЯДААР НҮХЭЛЖ, 10- ХАН МИНУТАД ОЧДОГ БОЛОХ ЮМ БАЙХ … .УУЛЫГ НҮХЛЭХ 6,0 ИХ НАЯДЫГ ЭРС ЭСЭРГҮҮЦЭЖ БНА… ТЭР МӨНГӨӨРӨӨ ОРОН СУУЦ БАРЬЖ УТААГАА БАГАСГА…ТЭР НҮХ ЧИНЬ ИРГЭДЭД ОГТ ХҮРТЭЭЛГҮЙ….
Нэргүй 2024-11-21 202.131.234.123
орон сууц биш боловсруулах үйлдвэр барь.
hurelsuh eee, huvichlagdsan uurhainuudiig turiin, niitiin umch bolgohoor butsaaj huraaj av 2024-11-21 158.59.146.30
uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei
Нэргүй 2024-11-21 202.9.41.111
Луйварчны хүүхэд танхай энэ залуу ичиж амьдрах хэрэгтэй боловч үүнийгээ мэддэггүй бололтой
зочин 2024-11-21 203.217.139.240
урваж л болохгүй шүү.
Иыобо 2024-11-21 66.181.160.108
Төсөв хэн анх төлөвлөсөн тэр л хариуцлага хүлээх ёстой биз дээ. СЯ огт эдийн засгийн бодлого хийдэггүй хогийн яам, дээр нь сайд нь хог.
Нэргүй 2024-11-21 202.126.90.199
зөв авч хая..
Нэргүй 2024-11-21 202.126.92.98
Зөв. Даваасүрэнг бүр Их хурлын гишүүнээс нь татах ёстой
oyun 2024-11-21 202.126.90.184
Зөв хө
иргэн 2024-11-21 59.153.84.210
татварын дарамт хэрээс хэтэрлээ , татварын хувь хэмжээг бууруулж ААН-ээ дэмжих хэрэгтэй бна аа
иргэн 2024-11-21 192.82.66.11
ГАНЦ НОМТОЙ Л ДУГАРАХ ЮМ ДАА. ДАВААСҮРЭН ГУАЙ ОДОО БОЛИО, ЗӨНӨӨ БАЙЛГҮЙ ДЭЭ
өөө 2024-11-21 66.181.164.23
10 хувийн Даваасүрэн л***р минь зайлахгүй бол нухна шүү л гэцгээж байгаа даа гадуур цөс ихт монголын хөвгүүд
Зочин 2024-11-21 202.179.18.225
Юм мэдэхгүй, чадахгүй баян айлын эрх хүүхдийг даврааж болохгүй. Түүний хувьд өшөө хонзонгоо авах зорилгоор мөнгөөр дулдуйдаж, зальт аргаар УИХ-д орж ирснийг бүгд мэднэ.
Бат-үүл 2024-11-21 43.228.130.188
Хөвсгөлд 44 тэрбум төгрөгийн луйвар хийсэн Бэлтэс мөрөн компаний эзэмшигч Даваасүрэн болой
F 2024-11-21 103.168.34.210
zov
Зочин 2024-11-21 76.220.74.140
Хоёулаа адилхан буруу гарын нөхдүүд шүү дээ
Zochin 2024-11-21 66.181.191.181
маш зөв малчдын зээл гэгч дампуу зүйлд Амарбаясгалан хариуцлага үүрч огцрох ёстой зүгээр л шоучин хулгайч
Нэргүй 2024-11-21 66.181.182.88
Энэ 10 хувийн Даваасүрэн гэж хулгайчийг монголын төрөөс зайлуулаач
Нэргүй 2024-11-21 59.153.113.221
10 хувийн хулгайч зайлаачээ
Нэргүй 2024-11-21 66.181.180.117
Даваасүрэн Бяслагын үйлдвэр авилгалд аваад амаа үдүүлсэн
Нэргүй 2024-11-21 103.212.119.9
ШАНТАЖ ДАВАСҮРЭНГ ДАЛД ОРУЛИ
зочин 2024-11-21 66.181.184.229
Чам шиг урвагчийн мэддэг зүйл биш, Чиний санаа бол одоогийн их хурал засгийн газрыг огцуулж, энэ суудалд өөрөө өөрөө суух л хүсэл Үүний тулд л эх орончийн дүрд хувирч,иргэдийг хуурч тэдэнд хайртай хүн болж жүжиглэж байна, Зарим гол гол таслүүдийг хойш нь чангааж улс орноо хорлож л байна, Эдийн засгаа сайжруулах зарим боломжийг алдагдуулж байна Чиний гол зорилго бол бусдыг гүтгэх нэр төрийг нь бохирлох явдал
Нэргүй 2024-11-21 66.181.177.171
Зөв хогийн хар 10%-нь цагаандаа гарсан хулгайч Цэрэнпилийн Даваасүрэнг шоронд нь хатааж,хулгайлсан мөнгийг нь эрүүл мэндийн даатгалын санд тушаах ёстой
зочин 2024-11-21 66.181.184.229
Даваасүрэн яасан юм, Гишүүний хувьд Засгийн газрын саналыг дэмжсэн байна,Асуудлыг байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар шийдсэн байна Ямар ч хуулийн зөрчил гараагүй байна, Ардчилагч гэх хулгайчууд бусдыг гүтгэж хэвлэлээр дарамталж,улс төрийн хонжоо хайдаг бохир аргаасаа ичмээр юм,Ийм хулгайчдыг дэмжиж өөгшүүлдэг буруу хандлагадаа иргэд дүгнэлт хиймээр юм
Нэргүй 2024-11-21 66.181.161.213
зөв шд