Ирак улс сэргээн босгох ажлын хүрээнд удаан хугацааны дараа анх удаа хүн амын үндэсний тооллого явуулж байна. Тус улсын засгийн газар Лхагва гаригаас тооллогыг эхлүүлсэн бөгөөд энэ нь дэд бүтцийн хөгжил, боловсрол зэрэг хөтөлбөрийг дэмжихэд ашиглагдах юм байна.
Иракийн дайн, Исламын улс гэх мэт бүлэглэлүүдийн үймээн самууны улмаас өнгөрсөн 37 жилийн турш хүн амаа нарийн тоолж чадаагүй юм.
Курдын автономит бүсийн Эрбил хотод хүн амын тооллогын ажилчид айл бүрээр зочилж, гэр бүлийн гишүүдийн тоо, төрсөн он сар өдөр гэх мэт мэдээллийг бүртгэж байгаа аж. "AP" агентлагийн мэдээлснээр, 120 мянга орчим ажилчин улс даяар тархаж, тооллого явуулж буй. Улмаар Иракийн засгийн газар онц байдлаас бусад тохиолдолд гэх шалтгаанаар хоёр хоног хөл хорио тогтоожээ. Хүн бүр гэртээ байгаа учир Эрбил хот эзгүйрсэн мэт болсон бөгөөд энэ нь зөв тоог гаргахад тусална гэж албаны хүмүүс үзэж байна. Тооллогын эцсийн дүн хоёроос гурван сарын дараа гарна. Курдын бүс нутгийг хариуцсан албан тушаалтан нийт иргэдийн тоонд дүн шинжилгээ хийж, төлөвлөгөө гаргах болно гэж мэдээлжээ.
Нэргүй 2024-11-21 43.242.242.59
Маш баян хүчирхэг улс байсныг нь АНУ болон Барууны орнууд хамтарч энэ улс руу дайраад ийм л болголоо доо. Нөгөө шударга ёс ардчилал гэж ярьдаг улс маань дайн байлдаан хийхдээ гаргуун улс юмаа. хаана дайн байлдаан мөргөлдөөн болно тэнд АНу оролцчихсон явж байдаг. энэ ямар ёс вэ
Нэргүй 2024-11-21 202.131.234.123
хорчин улс даа. сулрулж байгаад хорт сурталаа нэвтрүүлж шулдаг. манж х***а 2 нийлж монголыг ингэж хордуулж байлаа
Нэргүй 2024-11-21 66.181.188.62
Анх удаа биш байхоо