НЭМЭЛТ:
Тоглолт 93:75 гэсэн Японы багийн ялалтаар өндөрлөлөө. Нишида, Хиэжима нарын шидэлт гурав болон дөрөвдүгээр үед ээлж дараалан амжилттай болж, онооны зөрүүг холдуулав. Дөрөвдүгээр үеийн төгсгөлд Э.Эрдэнэцогт, А.Энхбаясгалан нарын ээлж дараалсан довтолгоонууд амжилттай болж, онооны зөрүүг багасгаж чадлаа.
Ирэх Ням гаригт Улаанбаатар хотноо Монголын шигшээ баг Хятадын эсрэг тоглох болно.
Хоёрдугаар үе 47:36 гэсэн харьцаатай Японы илүүтэйгээр өндөрлөлөө. Японы туршлагатай тоглогч Макото Хиэжима энэ үеийн гол хүн байлаа. Түүний шидэлт, довтолгоо ээлж дараалан амжилттай болов. Мөн Алекс Көрк гэх Японы иргэншилтэй америк төвийн тоглогч будагтай талбайд илүүрхэж байлаа. Тааруу мэдээ нь А.Азбаяр алдааны асуудалд орж, Монголын баг намхан бүрэлдэхүүнтэй тоглохоос өөр сонголтгүй үлдлээ.
Эхний үе 22-22 өндөрлөлөө. Японы баг тоглолтыг эрчтэй эхлүүлсэн ч Монголын баг эхний үеийн дундаас хэмнэлээ олж, онооны зөрүүг ойртуулж, улмаар эхний үеийн төгсгөлд тэнцүүлэв. Э.Маргадын сайн тоглолт багийнхандаа "халдаж", Монголын баг хэмнэлээ оллоо.
Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ багийг энэ долоо хоногт хоёр чухал тоглолт хүлээж байна. Тодруулбал, ирэх онд болох Азийн аваргад оролцох эрхийн төлөөх хоёр тоглолтыг Япон болон Хятад гэсэн тивийнхээ сагсан бөмбөгийн шилдгүүдийн эсрэг хийнэ.
Шигшээ багийн хуваарийг танилцуулбал,
- Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нд Үцүномиа хотноо Японы шигшээ багийн эсрэг
- Ирэх Ням гаригт буюу арваннэгдүгээр сарын 24-нд Улаанбаатар хотноо Хятадын шигшээ багийн эсрэг тус тус тоглоно.
Монголын шигшээ баг ч Японыг зорьсон. Василис Фрагкиас дасгалжуулагчийн удирдлага дор дараах тамирчид Япон, Хятадын эсрэг тоглох болно.
- Б.Билгүүн
- Г.Эрдэнэцогт
- М.Өлзий-Орших
- Т.Ууганбаяр
- Б.Тулуй
- Ч.Ихбаяр
- Г.Болор-Эрдэнэ
- А.Азбаяр
- Э.Энхбаясгалан
- Э.Саруул-Эрдэнэ
- Ч.Маргад
- Г.Одбаяр
- Ч.Тэмүүлэн
- Б.Энх-Амар
Монгол, Японы тоглолт Үцүномияа хотын таван мянган хүний суудалтай Никкан Аренад болно. Тоглолтын тасалбар хэдийнэ зарагдаж дууссан. Хоёр багийн хувьд анх удаагаа урьдчилсан шатанд таарч байгаа нь энэ. Японы багт Алекс Көрк гэх легионер тамирчин бий. АНУ-д төрж, өссөн түүний хувьд 2018 оноос эхлэн Японы шигшээ багийн төлөө тоглож, 2019 онд Азийн аварга болж байжээ. 2.11 метр өндөртэй түүнийг Монголын баг хэрхэн зогсоох вэ гэдэг анхаарал татаж байна.
Монголын багаас Ч.Маргад гэх хүүг онцолж байна. Өдгөө 20 настай тэрбээр Монголын өмсгөлтэй анхны тоглолтдоо оролцоход бэлэн болсон бөгөөд 1.96 метр өндөртэй хүү өмнө нь АНУ-ын ахлах сургууль болон коллежийн түвшинд сагсан бөмбөг тогложээ.
Японы шигшээ дэлхийн чансааны 21 дүгээрт эрэмблэгдэж байгаа бол Монгол 108 дугаар байрт бичигдэж байна.
Нэргүй 2024-11-21 202.126.89.232
Хожигдсон л бол хожигдсон,,,,гэхдээ яахав,,,улам хичээгээрэй,,,,
Нэргүй 2024-11-21 103.71.101.72
ЯПОНЫГ ДАЙЛААР МОРЬДЛОО ГЭЭД СОЛИОРООД БАЙСАН
d 2024-11-21 66.181.188.166
Монгол угаасаа сагсаар явахгүй ш дээ. Здакуудыг гадаад явуулж мөнгө үрэхээ больмоор юм. Зүгээр тэнд нь байгаа монголчуудаар баг бүрдүүлээд оруулбал таарна. Адилхан л арчуулна ш дээ.
Нэргүй 2024-11-21 158.59.146.30
uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei
Нэргүй 2024-11-21 202.179.24.247
Азийн сагс ч гэж юу байхав
Нэргүй 2024-11-21 139.5.219.134
Дайлаар энэ тэр гэж сүржигнээд хэрэггүй дээ. Япон, Хятад 2-т хожигдох нь тодорхой.
Нэргүй 2024-11-21 74.96.173.227
dailaar chihshig. budaa bolood ireh bagt tomdson malgai baina
Сагсан бөмбөг сонирхогч, дэмжигч 2024-11-21 59.153.114.130
Монгол хожигдож болох ч 10 орчим онооноос илүүгүйгээр хожигдож болзошгүй. Яасан ч чиний хүсснээр 120:48 аар хожигдохгүй. тэр цаг аль дээр үед өнгөрсөн.
Нэргүй 2024-11-21 103.10.23.120
Япон 120 VS 48 Монгол нэг ийм л тоглолт болно.
Нэргүй 2024-11-21 66.181.177.79
heden tsagaas bolohiigch bichij boldoggui ymuu