Нетаньяху барьцааны хүмүүсийн амийг худалдаж байна

Нетаньяху барьцааны хүмүүсийн амийг худалдаж байна

Нетаньяху барьцааны хүмүүсийн амийг худалдаж байна

Израилийн ерөнхий сайд Беньямин Нетаньяху барьцаалагдсан хүмүүсийг буцааж өгсөн тохиолдолд таван сая ам.доллар олгоно гэж Мягмар гаригт мэдэгдэв. Тэрбээр "Энэ ээдрээтэй байдлаас гарахыг хүссэн хүн бүрт хэлье. Манай улсын барьцаалагдсан хүмүүсийг олж, буцаан авчирвал таван сая ам.доллар олгоод зогсохгүй Газын зурвасаас гэр бүлийн чинь хамт аюулгүй гаргах санал тавьж байна. Сонго. Сонголт таных байх болно. Гэхдээ үр дүн нь ижил байх болно. Бид бүгдийг нь буцаан авчирна" гэжээ.

Ерөнхий сайд Нетаньяху Батлан хамгаалахын сайд Израиль Кацын хамт Газын зурвасын төвд байрлах Нетзарим коридорт үг хэлэхдээ, барьцаалагдсан хүнийг хохироосон хэнбугай ч төлөөсөө төлнө гэж онцолжээ.

Ерөнхий сайдыг шүүмжлэгчид түүнийг барьцааны хүмүүсийг суллах хэлэлцээрийг санаатайгаар зогсоосон гэж буруутгадаг. Үүний адил Газын зурваст барьцаалагдсан хүмүүсийн нэг Матан Зангаукерын ээж ерөнхий сайдын мэдэгдлийг эгдүүцжээ. Эйнав Зангаукер хэлэхдээ "Ерөнхий сайд барьцаалагдсан хүмүүсийн амийг худалдаж байна. Энэ нь Хамаст мөнгө санал болгож байгаагаас ялгаагүй. Авлигын замаар Газад эрх мэдлээ тогтоохыг оролдож байна" гэж шүүмжилж буй.

Мөн Катар олон жилийн турш Израилийн дэмжлэгтэйгээр Газад сая сая ам.доллар илгээсэн гэх маргаантай асуудлыг хөндөн, Хамасыг санхүүжүүлсэн хүн Хамаст дахин мөнгө санал болгож байна гэж үзжээ.

Хамас бүлэглэл өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд Израиль руу дайрахдаа 1200 орчим хүний ​​аминд хүрч, 250 гаруй хүнийг барьцаалсан юм. Хулгайлагдсан хүмүүсийн 97 нь Газад байгаа бөгөөд үүний 33 нь нас барсан гэж Израилийн цэргүүд баталжээ. Гэхдээ барьцааны хүмүүсийн олонх нь Израилийн халдлагын үеэр нас барсан гэж тус улсын иргэд үзэж буй.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 139.5.219.134

Сэтгүүлч нар нь нийтлэх гэж байгаа юмныхаа утга учрыг ч ойлгох чадваргүй юм даа.

Avatar

Нэргүй 2024-11-21 139.5.216.95

"… худалдаж биш, худалдан авч байна" !!! Нэтэньху шиг шийдэмгий байхгүй нялцганаад байх юм бол арабууд улам бүр даварна, жоомнуудыг няц гишгэх л хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж