Путин Пёньяны амьтны хүрээлэнд арслан, баавгай бэлэглэв

Путин Пёньяны амьтны хүрээлэнд арслан, баавгай бэлэглэв

Путин Пёньяны амьтны хүрээлэнд арслан, баавгай бэлэглэв

ОХУ-аас Хойд солонгосын нийслэл Пёньяны амьтны хүрээлэнд Африкийн арслан, хоёр хүрэн баавгай тэргүүтэй амьтдыг илгээжээ. Эдгээр амьтан нь ОХУ-ын ерөнхийлөгч Путины зүгээс хойд солонгосчуудад өгч буй бэлэг гэж Кремль Лхагва гаригт мэдэгдэв.

Амьтдыг нүүлгэн шилжүүлэх ажилд ОХУ-ын Байгалийн нөөцийн сайд Александр Козлов анхаарал тавьжээ. Москвагийн амьтны хүрээлэнгийн малын эмч нар мөн байлцаж, амьтдыг Пёньяны төв амьтны хүрээлэн рүү онгоцоор тээвэрлэв. Пёньяны төв амьтны хүрээлэнгээр хойд солонгос ажилчид Козловыг дагуулан явж буй бичлэгийг Оросын засгийн газраас нийтэлжээ.

ОХУ өнгөрсөн дөрөвдүгээр сард мөн Пёньяны амьтны хүрээлэнд амьтад бэлэглэж байв. Тухайн үед бүргэд, тогоруу, тоть зэрэг шувуу бэлэглэсэн. Харин Ким Жон Уны зүгээс Путинд Пунсан үүлдрийн хос нохой бэлэглэж байв.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 158.59.146.30

uurhainuudiig huvichildag baidliig bolih heregtei, butsaagaad huraja avah heregtei, uurhai hezee ch huvi hunii umch baigaagui, hezee ch huviin umch baij bolohgui, huvichlal nereer uls ornii bayalagig hedehn ger bvl tsuslaad baidag baij bolohgui, uurhai, gazriin bayalagiig uls ornii erh ashigt, ard niitiin tuluu buren ashigladag baih heregtei

Avatar

Нэргүй 2024-11-21 103.57.95.67

Путин агуу оросыг улны орос болгож байнаа п***а. Очиж очиж энэ хаалттай л*****н дарангуйлагчтай Умард Солонгост ингэж долигоноод аргаа бараад байхдаа яахав дээ. Хятад ч дvvрч. Украйнтай дайтаж байхаар Европын зах зээлээ тэлээд жил болгон ялалтын баяраа нvсэр парад хийж тэмдэглээд бааварлаж байх байсан юм

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.184.244

Ким Ир Сений үр ач нар Арслан,Баавгай хоёроор 10 000 цэрэгээ сольчихож бгаа юм биз дээ !!!

Avatar

Нэргүй 2024-11-21 103.145.234.34

Чааваас

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.185.222

Элэгийн алиалагч,,,,

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж