Беларусийн засгийн газар бослогын эсрэг сургуулилалт эхлүүлэв

Беларусийн засгийн газар бослогын эсрэг сургуулилалт эхлүүлэв

Беларусийн засгийн газар бослогын эсрэг сургуулилалт эхлүүлэв

Украинтай эв санаа нэг байгаагаа илэрхийлсэн олон зуун беларусь хүнийг баривчилжээ. “Виасна” хүний эрхийн тайланд дурдсанаар дор хаяж 1671 беларусь хүн баривчлагдсан бөгөөд тэдний тэдний 200-аас доошгүй нь хэт даврагч үзэл, төрийн эсрэг хуйвалдаанд буруутгагдаж, 1-25 хүртэл жилийн хорих ял авсан байна. Мөн хүмүүсийг эрүүдэн шүүж, хүмүүнлэг бус нөхцөлд хорьсон, торгосон, заримыг нь албадан сэтгэцийн эмчилгээнд хамруулсан гэж тайланд дурджээ.

Беларусь иргэдээс гадна украинчуудыг ч бас барьж хорьсон зүйл бий. Тус улс дор хаяж 12 украин иргэнийг хэт даврагч үзэл болон Украины аюулгүй байдлын агентлагуудтай холбоотой гэх үндэслэлээр буруутгаж, хорих ял оноосныг Беларусь дахь Киевийн Элчин сайд асан Ихор Кызым мэдэгджээ.

Беларусь нь Украинтай 1084 км хиллэдэг бөгөөд соёл, түүхийн эртний харилцаа холбоотой. Беларусийн өмнөд хэсэгт төрөл төрөгсөд нь амьдардаг украин хүн олон.

Ирэх оны нэгдүгээр сард Беларусийн ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэ сонгуулиар Лукашенко долоо дахь удаагаа сонгогдох нь бараг баараггүй тул эрх баригчид эртнээс эсэргүүцэгчдийг дарахдаа бэлдэж эхэлжээ. Тухайлбал, тус улсын Дотоод хэргийн яам өнгөрсөн Мягмар гаригаас бослогын эсрэг сургуулилалт эхлүүлэв. Энэ нь Беларусийн засгийн газар аливаа эсэргүүцлийг тэвчихгүй гэсэн дохио болж байна. Лукашенког 2020 онд сонгогдсоны дараа өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөд 65 мянга орчим хүнийг баривчилж байжээ.

Өдгөө тус улсын сөрөг хүчний томоохон зүтгэлтнүүд нэг бол шоронд хоригдсон, эс бол эх орноосоо дүрвэсэн байдалтай байна. Хүний эрхийн төлөө тэмцэгчдийн мэдээлж буйгаар Беларусь улсад 1300 орчим улс төрийн хоригдол хоригдож байна. Тэдний олонх нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гэр бүлийнхэнтэйгээ холбогдох боломжгүй байна.

Гэхдээ Лукашенкогийн ажлын алба энэ долоо хоногт улс төрийн 32 хоригдлыг суллажээ. Энэ нь Лукашенко АНУ болон Европын Холбоотой яриа хэлэлцээ хийхэд нээлттэй байгааг илэрхийлнэ гэж үзэв.

ЭХ СУРВАЛЖ: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2024-11-21 103.168.34.31

Аливаа улс үндэстэн нэгдмэл байж хүчирхэгжихийн өмнө ямар нэг хэмжээгээр дотроо цэвэрлэгээ хийдэг нь бичигдээгүй хууль. Ямарч үндэстэнд 50-100 жилийн хугацаанд урвалтад бэлэн, өнгө мөнгөнд улсаа өгөх тодорхой тооны хүмүүс гарч ирдэг. Энэ хүмүүс л удирдлагад гарч ирвэл тэр улсын хөгжил 50 аас дээш жилээр хойшлох, бүр ноцтой нь тусгаар тогтнолоо алдах хүртэл хохирол амсдаг юм бн. Монгол Улс 32 оноос эхэлсэн феодалын бослогыг 37 он хүртэл дарсаны хүчинд үсрэнгүй хөгжсөн, харин өнөөдөр ноцтой бдалд

Avatar

Нэргүй 2024-11-21 74.96.173.227

Лукашенког 2020 онд сонгогдсоны дараа өргөн хүрээг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөхөд 65 мянга орчим хүнийг баривчилж байжээ.???

Avatar

Нэргүй 2024-11-21 203.17.23.177

МОЯА ОРКУУДЫН НҮДЭЭР БОЛ ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНИЙГ ХАРААЖ, ТҮҮНИЙ ЭСРЭГ БОСВОЛ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД БОЛНО. АХАХАХХАХАХАХА. ЭРГҮҮ МАЛНУУД

Avatar

Нэргүй 2024-11-21 103.168.34.31

Үгүй дээ. Хүрэлсүх, Оюунэрдэнэ нар ч Монгол Улсын эрх ашгаас урвасан, тэднийг буулгах гэсэн хүчин ч урвагчид. Үнэндээ ард түмэн 90 ээд оноос урвалтын хүчинд эрх мэдлээ алдсан, буцааж авах найдвар тун эргэлзээтэй. Орос, Хятад улсын хоорондын эрх ашигт Монгол тусгаар байх нь нийцтэй учраас л Монголыг өнөөгийнх шиг дутуу алсан могой шиг байлгаад байгаа юм. Өөрөөр бол аль хэзээний тусгаар тогтнолоо алдчихсан.

Avatar

Путин 2024-11-21 31.173.82.246

МИНИЙ темс сайн ажилладаг шуу

Avatar

Нэргүй 2024-11-21 59.153.113.92

hugiin n**** udkue chi

Avatar

Нэргүй 2024-11-21 59.153.113.92

hugiin n**** udkuee chi

Avatar

Нэргүй 2024-11-21 66.181.185.222

Муу Лука яшка яахвдээ,,,,бөгспутинээ сайн долоож явахгүй бол,,,, хаан ширээнээсээ хальчих гээд л,,,,амь наана там цаана ,,,тэвдэж яваа орк юмшүүдээ,,,,,

Avatar

Нэргүй 2024-11-21 122.201.23.83

Манайд ирээд явлуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж